"Түйн голын жавар" өвлийн наадам энэ сарын 19, 20-ний өдрүүдэд Баянхонгор аймагт болно

"Түйн голын жавар" өвлийн наадам энэ сарын 19, 20-ний өдрүүдэд Баянхонгор аймагт болно

Эрт үеэс өвлийн улиралд Монголчуудын дунд уламжлагдан ирсэн баяр наадмыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, хойч үедээ өвлүүлэх, соёл, спорт, аялал жуулчлалын төрлүүдтэй хослуулан хөгжүүлэхэд иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудын оролцоог нэмэгдүүлж, тэдний уялдаа холбоог сайжруулан, эрүүл агаарт зөв боловсон амрах дадал, зуршлыг төлөвшүүлэхэд оршино.

ХОЁР. Ерөнхий зохион байгуулагч: 
§ Аймгийн Засаг даргын Тамгын газар
§ Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газар
§ Засаг даргын дэргэдэх Гадаад харилцаа, аялал жуулчлалын алба
§ Байгаль орчин, аялал жуулчлалын газар
§ Биеийн тамир, спортын газар
§ Боловсрол, соёл урлагийн газар
§ Цэвэр хот ОНӨҮГ
§ Зэвсэгт хүчний 0339 дүгээр анги 
§ Цагдаагийн газар
§ Ламын гэгээний Гон Гандан Дэдлин хийд
§ Хаан банк
§ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба 
§ Онцгой байдлын газар
§ Баянхонгор аймгийн Гэрэл зурагчдын холбоо

ГУРАВ. Ивээн тэтгэгч байгууллага: 
§ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
Г.Занданшатар 
§ Хаан банк

ДӨРӨВ. Хугацаа: 
2019 оны 01 дүгээр сарын 19 - ны өдрийн 09:00 цагт /Түйн голын мөсөн дээр/

ТАВ. Хамрах хүрээ 
Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, компани, сум, багийн иргэд, зочлох үйлчилгээний салбар, гар урлал, бэлэг дурсгалын үйлдвэрлэл эрхлэгчид, хил зэргэлдээ аймаг, сум гэх мэт..

ЗУРГАА. Оролцох төрөл: 
§ Монгол үндэсний хувцастай сайхан хос шалгаруулах /эр - 1, эм - 1/
§ Мөсөн шагай /эр - 1, эм - 1/
• Хээрийн цайны амт /Байгууллагууд уламжлалт ахуй соёлоо илэрхийлэн хэрхэн тохижсон байдал. Тухайлбал: Монголчуудын нүүдэлчин ахуй амьдрал, өвөрмөц ёс заншил, уламжлалт соёлын өвүүдээр дагнасан байж болно/
§ Тэшүүрийн уралдаан /эр-1, эм-1/
§ Мөсөөр урласан бүтээл шалгаруулах /Оролцогч байгууллага орон нутгийн онцлог, өв уламжлалыг илэрхийлсэн өвөрмөц, шинэлэг мөсөн урлал хийж тусгайлан бэлтгэсэн талбайд байрлуулах. Жишээ: Энэ жил Ламын гэгээний мэлмий гийсний 380 жилийн ойтой тул энэ сэдэв байж болно/.

ДОЛОО. Оролцох журам: 
• Оролцох баг, болон байгууллагууд үндэсний онцлогийг илэрхийлсэн монгол хувцастай байна.
• Багууд өөрийн сум, байгууллагын илэрхийлсэн туг, лого, таних тэмдэгтэй байна. 
• Байгууллага хамт олон 1 баг болж оролцоно.
• Байгууллагууд цагийн чандлан баримталж байгаль орчинд сөрөг нөлөөгүй эмх цэгцтэй оролцоно. 
• Байгууллагууд зохион байгуулагч байгууллагуудаас бэлтгэсэн тусгайлан бэлтгэсэн талбайд отог, майхан, гэрээ барьж зориулалтын ОО, хогийн сав, авто машины зогсоол, худалдаа үйлчилгээний газруудаар үйлчлүүлнэ. 
• Мөсний баярын хаалтын үеэр мөсөн дээр “НЭГДСЭН БҮЖИГ”-тэй тул нэг байгууллагаас 2 хосыг оролцуулна.
• Оролцогч байгууллага, баг, сум, иргэд зохион байгуулагчдын зүгээс гаргасан жагсаалын дагуу өөрсдийн байгууллага, баг, сумын онцлогыг илэрхийлсэн байдлаар /зөвхөн монгол хувцастай /жагсаж оролцоно. /Жагсаалын явцад: морь, сарлаг, тэмээ, зэргийг оролцуулж болно/

НАЙМ. Дүгнэх журам:
Тэмцээний төрөл тус бүр дээр эхний гурван байрыг шалгаруулж шагнаж урамшуулна. 
ЕС. Шагнал урамшуулал: 
Тэмцээн, уралдаан
1 - р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал
2 - р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал
3 - р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал

Шилдэг оролцогч 
- Өвлийн наадмын оны шилдэг оролцогч сум
- Өвлийн наадмын оны шилдэг оролцогч баг
- Өвлийн наадмын оны шилдэг оролцогч байгууллага

Шилдэг оролцогчдын шалгуур үзүүлэлт: 
- Байгууллагын удирдлага болон хамт олны оролцоо идэвхи
- Байгууллагын тохижилт, лого, туг, таних тэмдэг, онцлог.
- Цаг барьсан байдал, эв нэгдэл, байгууллагын зохион байгуулалт.

Шилдэг мөсөн бүтээл 
1 - р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал
2 - р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал
3 - р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал

Жич:
- Тэмцээний төрөл, тоглох дараалал, оролцох журмын талаар 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр /Лхагва гариг/ 14:00 цагт Аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд”-д зөвлөгөө, мэдээлэл хийнэ.
- Зөвлөгөөнд оролцоогүй байгууллага, баг иргэдийг тэмцээнд оролцуулахгүй. Жич: /Холын сум, багууд хүндэтгэн үзэх шалтгаанаар утсаар мэдүүлгээ өгч болно. Зөвлөгөөнийг шууд LIVE-аар цацах тул дэлгэрэнгүй мэдээллийг “ТҮЙН ГОЛЫН ЖАВАР” өвлийн наадам Page хуудаснаас авч болно/
- Баяр наадмын үеэр орон нутгийн онцлогийг илэрхийлсэн гар урлал, бэлэг дурсгалын үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа болон халуун хоол, цай, хөнгөн зууш зэрэг бүтээгдэхүүний худалдаа явагдана. 
- Арга хэмжээ бүтэн өдөр үргэлжлэх тул өдрийн унд, дулаан хувцас, хувийн бэлтгэлээ тухайн байгууллага, баг, сум, иргэд өөрсдөө хариуцана.

Хаяг: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, Номгон 1-р баг,
Нутгийн захиргааны ордон, Засаг даргын дэргэдэх Гадаад харилцаа, аялал жуулчлалын алба, 104 тоот
Утас: 70444452, 95017675, 99444428
Вэб сайт: http://tour.bkh.gov.mn/
Мэйл хаяг: bayankhongor.tourism@mail.com
Facebook: Bkhtourism

Боловсрол соёл, урлагийн газар /Утас: 95119929/
Биеийн тамир, спортын газар /Утас: 80088777/

 

Share :

Add New Comment

 Your Comment has been sent successfully. Thank you!   Refresh
Error: Please try again