Менежерүүдэд зориулсан "City Tour Bus" танилцах аялал зохион байгуулагдлаа

Менежерүүдэд зориулсан "City Tour Bus" танилцах аялал зохион байгуулагдлаа

Монголын аялал жуулчлалын холбоо, Нийслэлийн аялал жуулчлалын газар хамтран өнөөдөр буюу 7-р сарын 04 нд тур оператор компаниудын менежерүүдэд зориулсан City Tour Bus шинэ үйлчилгээг танилцуулах аялал зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд 40 компаний төлөөлөл оролцсон ба Сүхбаатарын талбай - Үлэг гүрвэлийн төв музей - Говь нэрийн дэлгүүр - Зайсан толгой гэсэн маршрутын дагуу аялав. 

Компаниуд Сити тур аялалд хамрагдсанаар энэхүү хотын аяллын тусгай автобусны үйлчилгээг үзэх, жуулчинд хэрхэн үйлчлэх, хөтчийн ур чадвар, аяллын хөтөлбөр зэрэг хэрэгтэй зүйлсийг өөрийн биеэр судалж харилцаа холбоо тогтоох үндсэн зорилготойгоор оролцож нэлээдгүй мэдээлэл олж авсан гэдэгт итгэлтэй байна. 
Энэхүү аяллыг үнэ төлбөргүйгээр зохион байгуулах боломжийг олгосон Нийслэлийн аялал жуулчлалын газрын хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.