Хятад, Монгол, Оросын эдийн засаг - худалдаа, аялал жуулчлалын хамтын ажиллагааны чуулган боллоо

Хятад, Монгол, Оросын эдийн засаг - худалдаа, аялал жуулчлалын хамтын ажиллагааны чуулган боллоо

ХЯТАД, МОНГОЛ, ОРОСЫН ЭДИЙН ЗАСАГ- ХУДАЛДАА, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧУУЛГАН БОЛЛОО

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотноо 2018 оны 8 дугаар сарын 17-19-нд Хятад, Монгол, Оросын худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын хамтын ажиллагааны ээлжит чуулга уулзалт боллоо. Тус хотод 10 дахь удаагаа зохион байгуулагдсан энэ арга хэмжээнд УИХ-ын дэд дарга Я.Санжмятав тэргүүтэй төрийн төлөөлөгчид болон МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг МАЖХ-ны Ерөнхийлөгч Д.Гантөмөр БОАЖЯ-АЖБЗГ-ын ахлах мэргэжилтэн Н.Молор болон тур оператор компанийн төлөөлөлүүд оролцов.

Чуулга уулзалтын үеэр зохион байгуулагдсан үзэсгэлэн салбар уулзалт хуралд Монголын аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулж сурталчилан оролцлоо. Чуулга уулзалтад ОХУ-ын 6 бүс нутгийн 38 компани, аж ахуйн нэгж, БНХАУ-ын 800 компани оролцлоо. 
Чуулга уулзалтын хүрээнд “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн болон худалдаа, аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт”, “Хятад, Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн зөвлөлдөх уулзалт болон дугуй ширээний уулзалт ”Хятад, Монгол, Оросын эдийн засаг худалдаа хамтын ажиллагааны форум”, “Хятад, Монгол, Оросын аялал жуулчлалын хамтын ажиллагааны форум” зэрэг дөрвөн форумын арга хэмжээ тус тус зохион байгуулагдав.

Энэ үеэр Монголын аялал жуулчлалын холбоо Эрээн хотын аялал жуулчлалын хөгжлийн хороо, БНХАУ-ын аялал жуулчлалын хамгийн том вэб сайт болох Qunar.com хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав. Мөн Эрээн хотын Ардын засгийн газрын ордон, Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны хооронд хамтын ажиллагааны бүсийн асуудлаар хүрсэн тохиролцоог эрчимжүүлэх тухай баримт бичигт тус хотын орлогч дарга Гөү Пинван, Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагч И.Батнасан нар гарын үсэг зурав.


Share :

Add New Comment

 Your Comment has been sent successfully. Thank you!   Refresh
Error: Please try again