Аялал жуулчлалын салбарынханд зориулсан "Морин аялал" 6 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна

Аялал жуулчлалын салбарынханд зориулсан "Морин аялал" 6 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна

Ciel Voyage Mongolia компани нь аялал жуулчлалын салбарынхандаа зориулан Хүйсийн найман нуурт Морин аялал зохион байгуулдаг уламжлалтай билээ. Тэд 2013 онд анх санаачлан нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хүйсийн Найман НуурОрхоны хөндийн бүс нутгийн байгалийн үзэсгэлэнг аялал жуулчлалын салбарынхандаа сурталчилан танилцуулах морин аяллыг жил бүр амжилттай зохион байгуулсаар ирсэн. Бидний аяллын гол зорилго нь “Хүйсийн Найман Нуур”-ын байгалийн үзэсгэлэнт газарт Морь, Сарлагтай аяллыг хэрхэн зохион байгуулж буйг сурталчлан танилцуулах, тус бүс нутагт аялал жуулчлал эрхлэгч жуулчны баазууд болон нутгийн иргэдийг тур оператор компаниудтай холбож өгөх цаашлаад хамтран ажиллахад оршдог. Аялал жуулчлалын салбарт ажиллаж амьдарч, бизнес эрхлэж буй хувь хүн албан байгууллага хамрагдах бүрэн боломжтой. 

Аяллын хугацаа: 2018 оны 09-р сарын 01-05 ны өдрүүдэд явагдана. 
Бүртгүүлэх болон дэлгэрэнгүй мэдээллийг info@cielvoyage-mongolia.com мэйл хаягаар болон 99878806, 88867171 утсаар холбогдон авна. Мөн доорх линкээр зочлон Морин аяллын хөтөлбөр, маршрут үнэ гэх мэт бүхий л мэдээллийг авах боломжтой.


Share :

Add New Comment

 Your Comment has been sent successfully. Thank you!   Refresh
Error: Please try again