Говь хангайн цэнхэр орон "Хонгор нутагтай танилцах аялал"-д урьж байна

Говь хангайн цэнхэр орон "Хонгор нутагтай танилцах аялал"-д урьж байна

ГОВЬ, ХАНГАЙ ҮЗЭСГЭЛЭНТ НУТАГТАЙ ТАНИЛЦАХ

АЯЛЛЫН УДИРДАМЖ

/Тур оператор компаниудад зориулав/

 

 Уриа: “Хонгор нутгаар аялцгаая”    

 Зорилго: Монгол улсын аялал жуулчлалын салбарын тур оператор компаниудад орон нутгийн аялал жуулчлалын нөөц бүтээгдэхүүн газар, үйлчилгээний байгууллага, нутгийн иргэдийн онцлогийг танилцуулж хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлж, орон нутагтаа дотоод, гадаадын жуулчдыг татаж, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд оршино.

 

            Хүрэх үр дүн: Баянхонгор аймгийн аялал жуулчлалын нөөц бүтээгдэхүүн газруудыг монгол улсын аялал жуулчлалын салбарын тур оператор компаниудад танилцуулж, харилцан хамтран ажиллах, дотоод, гадаадын жуулчдыг татсан байна.

 

Хугацаа: 2018 оны 10 дугаар сарын 18-24-ны хооронд буюу 7 хоногт багтаан зохион байгуулна.

 

Зохион байгуулагч байгууллага:

-       Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Гадаад харилцаа,

       аялал жуулчлалын алба

-       Монголын аялал жуулчлалын холбоо

-       Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар

-       “Баянхонгор-Хүн үүслийн өлгий” аялал жуулчлалын холбоо

Хамрах хүрээ:

-       Орон нутгийн төр захиргааны байгууллагын төлөөлөл

-       Монголын аялал жуулчлалын холбооны төлөөлөл

-       Тур оператор компаниудын менежер, зохион байгуулагч

-       Телевиз, сэтгүүлч, гэрэл зурагчин гэх мэт ...

Аяллын чиглэл:

1.    Улаанбатар хот - Баянхонгор аймаг – Шатар чулуун хөшөө – Хачин ламын хийд – Шаргалжуутын халуун рашаан – Холбоолж нуур – Орог нуур – Их богд Цонж хайрхан – Цагаан агуй – Баянлиг /Шинэ сум/ – Бичигт хад – Цагаан булаг – Бөөнцагаан нуур – Цагаан цахир –Баянхонгор аймаг

Аялалд оролцогчдын бэлтгэл:

1. Аялагч тус бүр 1-2 хүний майхан авч явах.
2. Дулаан хөнжил, УУТАН ХӨНЖИЛ, гудас

3. ГАР ЧИЙДЭН, аяны усны сав
4. Өөрийн хөлдөө
хэвшсэн битүү гутал
5. ЭМИЙН САН /гэдэсний, толгойн, өвчин намдаах, харшлын эм
, шархны лент, бент/
6.  Хоолны АЯГА ХАЛБАГА
7. Зургийн аппарат
 гэх мэт. /өөрсдийн хэрэглээнээс шалтгаална/
Аялалд тавигдах шаардлага:

1.    Аялалд оролцогч нь энэхүү аялалд оролцох талаар мэдээлэл, анкетаа 14 хоногийн өмнө өгсөн байх.

2.    Аялалд оролцогч нь тухайн тур оператор компани, аж ахуй нэгжийг төлөөлөхүйц байх.

3.    Аялалд оролцогч нь Улаанбаатараас – Баянхонгор аймагт ирж очих унаа, хоолны зардлаа өөрсдөө хариуцсан байх.

4.    Гишүүд аялалын туршид САНАА НЭГТЭЙ, ИДЭВХИТЭЙ, НЭГДМЭЛ байх /орчноо цэвэрлэх, хоол хийх, мод түүх г.м/

Аяллын тах: 150.000 төгрөг. Голомт банк 1102098620 / МАЖХолбоо/ дансанд таксаа шилжүүлээд баталгаажих болно. Гүйлгээний утга хэсэгт байгууллагын болон өөрийн овог нэр, утасны дугаараа бичнэ. Баярлалаа.

Бүртгэл: 2018 оны 10 дугаар сарын 16-ны /Мягмар гариг/ хүртэл бүртгэнэ.

 

Хаяг:  Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо

 Монголын аялал жуулчлалын холбоо

И-мэйл: info@travelmongolia.org

Бүртгэлийн утас: 7000 7820, 99984548, 86224024

_______oOOo________

 

ГОВЬ ХАНГАЙ ҮЗЭСГЭЛЭНТ НУТАГТАЙ ТАНИЛЦАХ

АЯЛЛЫН ХӨТӨЛӨР

 

1 өдөр: Улаанбаатар Баянхонгор хот /2018.10.18/

  • 07:30   Баянхонгор аймгийн Драгон төвд цугларна
  • 08:00   Улаанбаатараас Баянхонгорлуу хөдөлнө./Автобус/
  • 12:00   Өдрийн хоол замдаа хооллоно. /Сансар дээр/

·         19:00   Баянхонгор хотод ирнэ/ Тээврийн бирж/

  • 19:30   Зочид буудалд байрлана.
  • 20:00 – 21:00   Оройн хоол
  • 22:00  амарна.

2 өдөр: Баянхонгор хот – Шаргалжуут амралтын халуун рашаан  /2018.10.19/

·         09:00 - 09:15   Аймгийн Засаг даргатай уулзана.

·         09:20 - 09:30   Баганат талбай дээр дурсгалын зураг авна.

·         09:30 – 10:00  Эрдэнэмандал хайрхан дээр гарна.

·         10:00 – 11:00  Түүх угсаатны зүй болон байгалийн музейтэй танилцана

·         11:00  - 12:00  Баянхонгор аймгаас Эрдэнэцогт сумын зүг хөдлөнө.  

·         12:00 – 12:30  Шатар чулуун хөшөө цогцолбортой танилцана

·         13:00 – 14:00  Өдрийн хоол /Эрдэнэцогт суманд/

·         14:00 – 15:00  Эрдэнэцогт сумаас Дөш нөхөрлөлрүү явна.

·         15:00 – 15:30  Дөш нөхөрлөлтэй танилцана.

·         15:30 - 19:00   Шаргалжуут амралт сувиллын газар ирнэ.

·         19:30   Амралтын газартаа байрлана

·         20:00- 21:00   Оройн хоол.

  • 21:00 - 22:00  Чөлөөт цаг
  • 22:00    амарна

3 өдөр: Шаргалжуутын рашаан сувилал – Их богд уул  /2018.10.20/

  • 08:00 - 09:00   Өглөөний цай ууна./Амралтын газар/
  • 09:00 - 10:00   Шаргалжуутын халуун рашаантай танилцана.
  • 10:00 – 11:00  Шаргалжуутаас Уушгийн хадны зүг хөдлөнө.
  • 11:00 – 11:30  Уушгийн хадтай танилцана.
  • 11:30 – 12:30  Уушгийн хаднаас Холбоож нуурлуу аялана.
  • 12:30 – 13:00  Холбоолж нууртай танилцана.
  • 13:00 – 14:00  Өдрийн хоол /Холбоолж нуур/
  • 14:00 – 15:00  Холбоолж нуураас Орог нуурын зүг аялана.
  • 15:00 – 15:30  Орог нууртай танилцана.
  • 15:30 – 16:30  Орог нуураас Ширээгийн бичигт хад
  • 16:30 – 17:00  Ширээгийн бичигт хадтай танилцана.
  • 17:00 – 17:30  Ширээгийн бичигт хаднаас Гэгээн овооны зүг аялана.
  • 17:30 – 18:00  Гэгээн овоотой танилцана.
  • 19:00    Ичээтийн рашаанд ирж байрлана.
  • 20:00 – 21:00  Оройн хоол
  • 22:00    амарна.

4 өдөр Их богд уул – Тэргүүн говь жуулчны бааз /2018.10.21/

·         08:00 – 09:00  Өглөөний цай ууна.

·         09:00 – 10:00  Ичээтийн рашаантай танилцана.

·         10:00 – 11:00  Цонж хайрхан дээр ирнэ.

·         11:00 – 11:30  Цонж хайрхантай танилцана.

·         11:30 – 12:00  Пунцаг овоон дээр ирнэ.

·         12:00 – 12:30  Пунцаг овоотой танилцана.

  • 12:30 – 13:00  Орог нуурын захад ирнэ.
  • 13:00 – 14:00  Өдрийн хоол /Орог нууранд/
  • 14:00 – 17:00  Орог нуураас Цагаан агуйд ирнэ.
  • 17:00 – 18:00  Цагаан агуйтай танилцана.
  • 18:00 – 19:00  Цагаан агуйгаас Тэргүүн говь жуулчны баазад ирнэ.
  • 19:30 – 21:00  Оройн хоол /Жуулчны баазад/
  • 21:00 – 22:00  Чөлөөт цаг
  • 22:00   амарна

5 өдөр: Зайсангийн ам – Баянговь сум /2018.10.22/

·         08:30 – 09:00   Өглөөний цайгаа бааздаа ууна.

·         09:00 – 09:30   Жуулчны баазаас Баянлиг Шинэ сум дээр ирнэ

  • 09:30 – 10:00   Шинэ сумтай танилцана.
  • 10:00 – 11:00   Бичигт хадруу аялана.
  • 11:00 – 11:30   Бичигт хадтай танилцана.
  • 11:30 – 14:00   Бичигт хаднаас Бүгийн цавруу аялана. 
  • 14:00 – 15:00   Өдрийн хоол /Бүгийн цавд/
  • 15:00 – 18:00  Цагаан булагруу аялана.
  • 18:00 – 18:30  Цагаан булагтай танилцана.
  • 18:30 – 19:30  Говийн тэмээ жуулчны баазад ирнэ.
  • 20:00 – 21:00  Оройн хоол /Жуулчны баазад/

6 өдөр: Байшинт хийдийн туурьБөөн цагаан нуур /2018.10.23/

·         08:00 – 09:00    Өглөөний цай /Жуулчны баазад/

·         09:00 – 09:30    Байшинт хийдийн туурьтай танилцана.

·         09:30 – 11:00    Хүүхний хөндийрүү аялана.

·         11:00 – 13:00    Хөнөгийн заган ой руу аялана.

·         13:00 – 14:00    Өдрийн хоол /Хөнөгийн заган ойд/

·         14:00 – 16:00    Баацагаан суманд ирнэ.

·         16:00 – 18:00    Баянсайр жуулчны баазад ирнэ.

·         18:30     Жуулчны баазад байрлана.    

·         19:00 - 20:00    Оройн хоол            

·         20:00 – 21:00    Чөлөөт цаг

7 өдөр: Бөөнцагаан нуурБаянхонгор хот /2018.10.24/

·         08:00 – 09:00    Өглөөний цай /Жуулчны баазад/

·         09:00 – 11:00    Бөөн цагаан нууртай танилцана.

·         11:00 – 13:00    Бөөнцагаан нуурнаас Цагаан цахирлуу аялана.

·         13:00 – 14:00    Өдрийн хоол /Цагаан цахирт/

·         14:00 – 14:30    Цагаан цахиртай танилцана.

·         14:30 – 16:00    Баянхонгор аймагт ирнэ.

·         16:30    Буудалдаа байрлана

·         16:30 – 19:00    Чөлөөт цаг /Дэлгүүр хэсэх, Цагаан идээний зах/   

·         19:00 - 21:00    Аймгийн Засаг дарга тур оператор компаниудыг менежер болон аяллын багийнхныг хүлээн авч хамтран ажиллаж талаар санал солилцоно. 

·         22:00   амарна.

8 өдөр: Баянхонгор хотоос – Улаанбаатар хот.

·         07:00 - 07:30    Өглөөний цай /Буудалд/

·         07:40     Тээврийн бирж дээр ирнэ.

  • 08:00 – 19:00   Баянхонгор аймгаас – Улаанбаатар хотод ирсэнээр аялал баяртайгаар өндөрлөнө.

Аяллын хөтөлбөрт  багтсан зүйлс:

  • Баянхонгор аймгаас нийт 7 өдрийн аяллын бүх зардал орсон болно.

Аяллын хөтөлбөрт багтаагүй зүйлс:

  • Хувь хүний хувийн хэрэглээний зардал
  • Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг ирж очих замын зардал, хоолны зардал ороогүй болно