Fespo expo 2019 Олон Улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улс зочин орноор оролцоно

Fespo expo 2019 Олон Улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улс зочин орноор оролцоно

Швейцар улсын Цюрих хотод 2019 оны 1 сарын 31-с 2 сарын 3-ны өдрүүдэд зохион байгуулагдах ФЕСПО олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол улс зочин орноор оролцох бэлтгэл ажлаа хангаад байна. Зочин орны болон давуу талуудаас дурьдвал үзэсгэлэнгийн талбайн төв хэсэгт манай улсын стенд буюу талбай байрлан тус талбайг Швейцарын тур оператор компаниуд хүрээлэн зогсоно, Цюрих хот даяар нийт 300,000 ширхэг тараагдах сэтгүүлд Монгол улсын тухай мэдээлэл хэвлэгдэх, Монголын талбай дээр хэвлэлийн бага хурал болох гэх мэтчилэн давуу талуудтай билээ.   Тус үзэсгэлэнд Байгаль орчин аялал жуулчлалын яам, Монголын аялал жуулчлалын холбоо, тур оператор компаниуд, урлаг соёлын баг нийт 60 хүний бүрэлдэхүүнтэй оролцоно. 2018 оны ФЕСПО үзэсгэлэнгийн хувьд 600 байгууллага оролцон 63,000 зочин хүлээн авсан байна. 
Сүүлийн 5 жилийн зочин орныг дурьдвал: 2018 онд Румин, 2017 Коста Рико, 2016 онд Зочин улс байхгүй – Далайн аяллын сэдэвтэй, 2015 онд Croatia, 2014 онд Герман, 2013 онд Мальдив