Гишүүнээр хэрхэн элсэх вэ?

Монголын Аялал Жуулчлалын Холбооны гишүүн болох журам

  • МАЖХолбооныг дүрмийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гишүүн болох хүсэлтээ Холбоонд албан бичгээр гаргана.
  • Гишүүний анкетийг бөглөн, Холбоонд цахим шуудан болон факсаар хүргүүлнэ. анкет татаж авах
  • Гишүүний жилийн татвар 500 000 /таван зуун мянган/ төгрөг ба Голомт банкны 1102098620 тоот дансанд төлнө. Хүлээн авагч нь: МАЖХолбоо ТББ
  • Бөглөсөн гишүүний анкет, албан хүсэлт, гишүүнчлэлийн татвар төлсөн баримтын хамт Гүйцэтгэх захиралд өгнө.
  • МАЖХолбооны Ерөнхийлөгчийн гарын үсэгтэй Гишүүний гэрчилгээ олгоно.
  • Гишүүнчлэлийн хугацааг гишүүний татвар төлж гишүүн болсон өдрөөс эхлэн тооцно.
  • МАЖХолбооны дүрэм болон Гишүүдийн хүлээх үүргийн дагуу гишүүний татварыг жил бүр төлнө.
  • Гишүүний татвар төлж гишүүнчлэлээ баталгаажуулсан жил бүрийг маркаар тэмдэглэж өгнө.
  • Гишүүний ангиллын дагуу Холбооноос авах үйлчилгээний хүснэгтийг авч, авсан үйлчилгээн дээрээ хяналттай ажиллана.
  • Холбооны гишүүний хувьд Холбооны үйл ажиллагаанд өөрийн идэвхтэй оролцоогоо бий болгож хамтран ажиллана.
  • МАЖХолбоонд хандсан болон төр, засагт уламжлах аливаа санал хүсэлт, шүүмжлэлээ зөвхөн албан бичгээр уламжилна.
  • МАЖХолбооноос өдөр бүр электрон шуудан мэдээлэл Е-мэйлээр очихгүй тохиолдолд Холбоонд мэдэгдэж шалгуулна.
  • Гишүүн таны хаяг, утас, е-мэйл өөрчлөгдсөн тухай бүр Холбоонд мэдэгдэж өөрчлүүлнэ.

Partners