2018 оны эхний 9 сарын байдлаар Монгол Улсад 431,669 жуулчин ирсэн статистик мэдээлэл гарчээ

2018 оны эхний 9 сарын байдлаар Монгол Улсад 431,669 жуулчин ирсэн статистик мэдээлэл гарчээ

Та бүхэнд 2018 оны эхний 9 сарын мэдээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулсан мэдээг хүргэж байна. 2018 оны эхний 9 сарын байдлаар нийт зорчигчдын тоо 45,377 -аар буюу 9.34% хувиар өссөн ба жуулчдын тоо 46,720 -аар буюу 10.82% хувиар өссөн байна. Салбарын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 117,385,073 доллар буюу 25.9% хувиар өссөн байна.
Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсын хилээр нэвтэрсэн нийт зорчигчдыг албан, хувийн, жуулчин, ажиллах, дамжин өнгөрөх, суралцах, байнгын оршин суух, бусад зорилгоор гэсэн 8 төрөлд хуваан ангилдаг.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дэлхийн аялал жуулчлалынбайгууллагаас гаргасан жуулчдын статистик тоон мэдээллийг тооцох аргачлалын дагуу жуулчдын тоон статистик мэдээллийг гаргахдаа албан, хувийн, жуулчин, дамжин өнгөрөх болон бусад зорилгоор гэсэн 5 ангиллаар Монгол Улсад ирж буй гадаадын иргэдийг жуулчдын тоонд оруулж үздэг. Эх сурвалж: БОАЖЯ-АЖБЗГ



Share :

Add New Comment

 Your Comment has been sent successfully. Thank you!   Refresh
Error: Please try again