"Аялал жуулчлалын судалгаа 2018" эрдэм шинжилгээний хурал энэ сарын 30-ны өдөр болно

"Аялал жуулчлалын судалгаа 2018" эрдэм шинжилгээний хурал энэ сарын 30-ны өдөр болно

“АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН СУДАЛГАА-2018” сэдэвт эрдэм шинжилгээний хурал
Монгол орны аялал жуулчлалыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх, тухайн жилд хийгдсэн судалгаа шинжилгээний ажлуудын явц, үр дүнг олон нийтэд таниулах, судалгааны нэгдсэн мэдээллийн сан үүсгэх зорилгоор “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН СУДАЛГАА-2018” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2018 оны 11-р сарын 30 өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна. 

Хурлын илтгэгч нар:
- Аялал жуулчлалын салбарын төрийн захиргааны бүх шатны байгууллагууд
- Сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд
- Төр, орон нутаг, бизнесийн байгууллагын төсөлт болон захиалгат ажил гүйцэтгэгч судалгааны баг
- Эрдэмтэн, багш судлаачид, 
- Бизнес эрхлэгчид 
- Төрийн бус байгууллагууд 

Хурал:
- 2018 оны 11 сарын 30-ны өдөр Улаанбаатар зочид буудлын “Хөх асар”, “Хархорин” танхимуудад болно. 

Бүртгэл:
- 8:30-аас хурлын бүртгэл
- 09:00 цагаас 17:00 цаг хүртэл үндсэн хуралдаан явагдана. 

Хуралд доорх шаардлагыг хангасан 50 хүнийг бүртгэн оролцуулна. Үүнд:

- Аялал жуулчлалын бүх шатны сургуулийн эрдэмтэн багш судлаач байх
- Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын бизнес эрхлэгч байгууллагын төлөөлөл байх
- Их, дээд сургуулийн судалгаа шинжилгээний ажил хийж буй, хийх сонирхолтой шилдэг оюутан (Нэг сургуулиас 1 оюутан)
- Нэг байгууллагаас 2 хүртэл оролцогчийг бүртгэж хуралд оролцуулна.
Оролцогч нь 99195418 дугаар утсаар /Овог, нэр, Албан тушаал, Харъяа байгууллага, Цахим хаяг, Утасны дугаар/ бүртгүүлнэ.

Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг:
94118060, 96648118, 96679570 дугаарт холбогдон авна уу.


Share :

Add New Comment

 Your Comment has been sent successfully. Thank you!   Refresh
Error: Please try again