Монгол Улс зочин орноор оролцож буй ФЕСПО-2019 Олон Улсын аялал жуулчлалын үзэсгэлэн эхэллээ.

Монгол Улс зочин орноор оролцож буй ФЕСПО-2019 Олон Улсын аялал жуулчлалын үзэсгэлэн эхэллээ.

Монгол Улс зочин орноор оролцож буй ФЕСПО Олон Улсын аялал жуулчлалын үзэсгэлэн эхэллээ.

Швейцар улсын Цюрих хотод 2019 оны 1 сарын 31-с 2 сарын 3-ны өдрүүдэд зохион байгуулагдах ФЕСПО Олон Улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улс зочин орноор оролцож байгаа ба тус үзэсгэлэнд БОАЖЯ-ын дэд сайд Ц.Батбаяр, БОАЖЯ - АЖБЗГ-ын дарга С.Баясгалан, Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр, МАЖХ-ны Гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр болон тур оператор компаниуд бусад урлаг соёлын төлөөлөгчид улсаа төлөөлөн оролцож байна.

Зочин орон нь үзэсгэлэнгийн талбайн төв хэсэгт стендээ байрлуулах эрхтэй ба төв талбайг Швейцарын тур оператор компаниуд хүрээлэн байрших давуу талтай юм. 
Цюрих хот даяар нийт 300,000 ширхэг тараагдах сэтгүүлд Монгол улсын тухай мэдээлэл хэвлэгдэж, Монголын талбай дээр хэвлэлийн бага хурал болох гэх мэтчилэн бусад давуу талууд олгогддог юм.

Сонирхуулахад: 2018 оны ФЕСПО үзэсгэлэнгийн хувьд 600 байгууллага оролцон 63,000 зочин хүлээн авсан байна. Сүүлийн 5 жилийн зочин орныг дурьдвал: 
• 2018: Румин
• 2017: Коста Рико
• 2016: Зочин улс байхгүй – Далайн аяллын сэдэвтэй
• 2015: Croatia
• 2014: Герман
• 2013: Мальдив гэх мэт байжээ