СБД, Туушин оффис, 3 давхар 313 тоо info@travelmongolia.org
Image
Ажлын цаг
09:00 - 18:00
Холбоо барих
Image

АРГА ХЭМЖЭЭ

ITM-2022 Олон Улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн бүртгэл эхэллээ

Монголын аялал жуулчлалын холбоо нь 1999 оноос хойш ITM олон улсын үзэсгэлэнг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. 

Тус үзэсгэлэн нь Монголын хамгийн том аялал жуулчлалын үзэсгэлэн бөгөөд 21 аймгийн төлөөлөл хүрэлцэн ирж орон нутгийнхаа аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагууд, шинэ бүтээгдэхүүн, эвент арга хэмжээгээ сурталчлан таниулдаг онцлогтой. 

Мөн аялал жуулчлалын бизнес эрхлэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах, түншлэлийн гэрээ хэлэлцээр хийхээс гадна гадаад дотоодын аялал жуулчлалын салбарын судлаачдын төрөл бүрийн хэлэлцүүлэг, семинарт оролцох боломжийг олгодог. 

ITM-2022 үзэсгэлэн 10-р сарын 28-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах тул аялал жуулчлалын бизнес эрхлэгч та бүхнийг идэвхтэй оролцож, хамтран ажиллахыг урьж байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг 99984548 утсаар авна уу

Image

Манай хаяг:

  • Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,
    Туушин оффис, 3 давхар 313 тоо
  • info@travelmongolia.org
  • +976-99072779

Нийгмийн сүлжээ