СБД, Туушин оффис, 3 давхар 313 тоо info@travelmongolia.org
Image
Ажлын цаг
09:00 - 18:00
Холбоо барих
Image

Үзэсгэлэн

Image
ITM - Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн

ITM - Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн

Тус үзэсгэлэн нь анх 1999 онд МАЖХ-ны гишүүн байгууллагуудын санаачлагаар зохиогдож эхэлсэн түүхтэй. Үзэсгэлэн нь цар хүрээ, оролцогчдын тоогоор Монголд зохиогддог хамгийн том үзэсгэлэн төдийгүй аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг хооронд нь холбож, шинэ бизнесийн түнш олох, гэрээ хэлэлцээр хийх, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах зэрэг бизнесийн төрөл бүрийн боломжийг бүрдүүлж өгдөг давуу талтай. Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгийн аялал жуулчлалын компани, жуулчны баазууд өөрийн аймгийн аялал жуулчлалын газраар дамжуулан нэгдсэн зохион байгуулалттай оролцдог уламжлалтай болоод байна. Зохион байгуулагчид 2013 оноос үзэсгэлэнгийн түнш аймгийг шалгаруулж, хамтран зохион байгуулж ирсэн уламжлалтай бөгөөд Өвөрхангай, Өмнөговь, Архангай, Дорноговь, Ховд, Завхан, Увс, Хэнтий аймгууд түншээр оролцож, аймаг орон нутгаа сурталчлан оролцсон.

OTM - Outbound travel mart

OTM - Outbound travel mart

Үзэсгэлэн нь гадаад улсруу аялах сонирхолтой хэн бүхэнд мэдээлэл цуглуулах, оновчтой гарцаа олоход нэн чухал үзэсгэлэн юм. Тус үзэсгэлэн нь МАЖХ-ны гишүүн байгууллагуудын санаачлагаар анх удаа 2019 онд зохиогдсон юм. Үзэсгэлэнгийн цар хүрээ, OUTBOUND ба дэлхийн улс орнуудад Монгол аялагчдыг аялуулдаг мэргэжлийн тур операторууд болон аялагчдад шаардлагатай үйлчилгээ үзүүлэгч байгууллага /тур оператор, даатгал, тийз захиалгын касс, банк, нислэгийн авиа компани, виз мэдүүлэх зөвөлгөө гэх мэт/-ууд нэгдсэн зохион байгуулалттай оролцдог юм.

ҮЗЭСГЭЛЭНГИЙН НИЙТЛЭГ БОЛОМЖУУД

Гадаадын бизнес эрхлэгчид хүрэлцэн ирэх учир туршлага солилцох, бизнесийн шинэ түнштэй болох, жуулчны байр сууцны үйлчилгээ эрхлэгчдийн үнийг хөнгөлттэй үнээр авах, баталгаажуулах, аялал жуулчлалын бизнесийн эрх зүй, олон улсын стандарт, шинэ чиг хандлагын талаар гадаад дотоодын судлаачдын лекцэнд хамрагдах зэрэг боломжоор хангагдана.

Холбоо барих

Манай үйлчилгээтэй холбоотой санал хүсэлт, асуулт байвал бидэнтэй доорх хаягаар холбогдоно уу.

  • +976-99109816
  • Туушин оффис, 3 давхар 313 тоот
  • info@travelmongolia.org
Image

Манай хаяг:

  • Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,
    Туушин оффис, 3 давхар 313 тоо
  • info@travelmongolia.org
  • +976-99072779

Нийгмийн сүлжээ