СБД, Туушин оффис, 3 давхар 313 тоо info@travelmongolia.org
Image
Ажлын цаг
09:00 - 18:00
Холбоо барих
Image

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“ЯМААН УС”-НЫ ХҮННҮГИЙН ЯЗГУУРТНЫ ДУРСГАЛТ ГАЗРААС ИЛЭРСЭН ОЛДВОРЫН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Завхан аймгийн Алдархаан сумын нутаг Ямаан усны дурсгалт газрыг 2021 онд анх илрүүлэн шинжлэх ухааны эргэлтэнд оруулсан билээ. Ямаан усны дурсгалт газар нь Завхан аймгийн Улиастай хотоос 50 гаруй км, Алдархаан сумын төвөөс баруун тийш 32 км зайтай оршдог, нутгийн иргэдийн шүтээн газрын нэг, далайн түвшнээс дээш 1800 орчим м-т орших Хүннүгийн цогцолбор дурсгал юм. Дурсгалууд боржин чулуулгаас тогтсон эгц өндөр хадан уулсын хөндийд 0.9 х 0,4 орчим км талбайд, нийт 9 бүлэгт хуваагдан тархан байрлах 154 булш дурсгалаас бүрдэж байна.

Завхан аймгийн Алдархаан сумын нутаг Ямаан усны дурсгалт газрыг 2021 онд анх илрүүлэн шинжлэх ухааны эргэлтэнд оруулсан билээ

Судалгааны багийнхан үзэсгэлэндээ Хүннүгийн язгууртны дурсгалтай холбогдох 99 эд өлгийн олдворыг анх удаа дэлгэн, олон нийтэд үзүүллээ. Олдворуудын хувьд сүйх тэрэгний болон адуу малын тоног хэрэгсэл, зүмбэрдэж хийсэн үүлэн хээтэй модон тэвш, алт шармал хүрэл морины дүрст чимэглэлүүд, хаш чулуун эдлэл, шилэн эдлэлийн хэсгүүд, авсны ялтсан чимэглэл зэрэг нь урд өмнө малтан судлагдсан Гол мод 1, Гол мод 2, Ноён уул, Дуурлиг нарс зэрэг Хүннүгийн язгууртны томоохон оршуулгын газруудаас илэрдэг эд зүйлс тул “Ямаан ус”-ны дурсгалт газрыг судалгааны өндөр ач холбогдолтой болохыг нотлож байна. Эдгээрээс гадна СУВАРГА МЭТ МОДОН ЭДЛЭЛ, ХҮРЭЛ УТЛАГЫН САВ нь Монгол нутгаас анх удаа олдож буйгаараа онцлогтой байна.

“Ямаан ус”-ны дурсгалууд нь Хүннүгийн язгууртны дурсгалын гол онцлог болох үүдэвч бүхий “Урвуу Пирамид” хэлбэртэй, тахилын чулуун зураа, дагуул булш гэсэн үндсэн зохион байгуулалттай байна. Хээрийн малтлага судалгааг “Огторгуйн цагаан гарьд сан”, Завхан аймгийн засаг даргын тамгын газраас санхүүжүүлэн ШУТИС, ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэн, ШУА-ийн Археологийн хүрээлэн, МУИС, Улаанбаатарын Их Сургууль, Монголын Үндэсний Музейн судлаач, эрдэмтэд оролцон хамтран ажилласан юм. Уг төсөл нь мөн “2022 оны Монголын Археологийн шилдэг судалгаа”-аар шалгарсан билээ.

Image

Манай хаяг:

  • Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,
    Туушин оффис, 3 давхар 313 тоо
  • info@travelmongolia.org
  • +976-99072779

Нийгмийн сүлжээ