ads

Мэндчилгээ

Монголын Аялал Жуулчлалын Холбооны эрхэм гишүүд, хүндэт зочид, аялал жуулчлал сонирхогч та бүхний амрыг эрин мэндчилье! 
Монголын аялал жуулчлалын салбарыхан бид хамтдаа улам бүр эвсэн нэгдэж, том эрх ашгаа тодорхойлж, нэгдмэл зорилго асуудлаа хэлэлцэн, төр ба хувийн хэвшлийн харилцан ойлголцол хамтын ажиллагааг бэхжүүлэн, өөр хоорондоо үзэл санаа, бизнесийн шийдэл, мэдээллээ солилцон, эрүүл хүчтэй өрсөлдөгч салбарыг хамтдаа хөгжүүлэх нэгдмэл эрх ашиг сонирхолыг өмнөө тавих нь зүй ёсны шаардлага болжээ. 
МАЖХ нь салбарын ууган мэргэжлийн байгууллага болохын хувьд энэхүү нийтлэг суурь хариуцлага хэрэгцээг хангаж аялал жуулчлалын салбарын хөгжлийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхэд төр хувийн хэвшлийг холбосон гүүр нь байж Монгол орноо дэлхийд сурталчилсан үзэсгэлэн яармагуудад байгууллагуудыг нэгдмэл байдлаар оролцуулан, улмаар Төрийн байгууллагаас гаргаж буй хууль давсан бодлогын шийдвэрийг эсэргүүцэх, салбарын нийтлэг эрх ашгаа хамтран хамгаалах чиглэлд олон ажлуудыг төлөвлөн, хийж гүйцэтгэлээ.
Холбоонд гишүүдийн итгэх итгэл илт сэргэж, ирээдүйн үнэт зүйлс, салбарын хөгжил, дэвшилийн төлөө хамтран ажиллахаар 38 байгууллага шинээр элсэн орж нийт гишүүдийн тоо өнөөдөр 125-д хүрээд байна.
Монгол улсад нийт 213 тур оператор /2015 оны байдлаар/ байгууллага үйл ажиллагаагаа явуулж байгаагаас гадаадын хөрөнгө оруулалттай 31 тур оператор үйл ажиллагаа явуулж байна. 
МАЖХ нь аялал жуулчлалын байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, хөгжүүлэх, нийтлэг ашиг сонирхолыг хамгаалах, тэдгээрээс үзүүлж буй үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх жигд, тогтвортой болгох замаар улс орныхоо нийгэм эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулахаар ажиллаж байна.
Бидэнтэй хамтран ажилладаг нийт байгууллага, хувь хүмүүс, зөвлөлийн гишүүд, хамтран зүтгэгч аялал жуулчлалын байгууллагуудын хамт олон, удирдлагууд, хэрэглэгч, харилцагчиддаа ажил үйлс нь улам дэлгэрч, одтой хийморьтой байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна. 
 
МАЖХ-ны Ерөнхийлөгч Дамбын Гантөмөр

Хамтрагч байгууллагууд