ads

Холбооны дүрэм

2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн МАЖХолбооны Бүх гишүүдийн хурлаар өөрчлөн батлав

 

MOНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБОО ГИШҮҮДДЭЭ ҮЙЛЧИЛДЭГ ТББ-ЫН ДҮРЭМ

 

Aгуулга:

Нэг: Нийтлэг үндэслэл

Хоёр: Төрийн бус байгууллaагын оноосон нэр, эрх зүйн болон зохион байгуулалтын хэлбэр

Гурав: ТББ-ын хууль ёсны байршил хаяг

Дөрөв: ТББ-ыг үүсгэн байгуулагч

Тав: МАЖХ-ны эрхэм зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл

Зургаа: МАЖХ-ны гишүүнчлэл, гишүүний эрх, үүрэг

Долоо: МАЖХ-ны эрх барих дээд байгууллага

Найм: МАЖХ-ны Удирдах зөвлөл

Ес: МАЖХ-ны Удирдах зөвлөлийн гишүүний эрх, үүрэг

Арав: Удирдах зөвлөлийн дарга буюу Ерөнхийлөгч

Арван нэг: МАЖХ-ны Гүйцэтгэх алба

Арван хоёр:МАЖХ-ны Хяналтын зөвлөл

Арван гурав: МАЖХ-ны санхүү

Арван дөрөв:МАЖХ-ны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, үйл ажиллагааг зогсоох тухай

 

Хавсралт 1: МАЖХ-ны гишүүнчлэл

Хавсралт 2: МАЖХ-ны гишүүний давуу эрх, татварын хэмжээ

--------------------------------------------------------------

 

 

НЭГ. Нийтлэг үндэслэл

 

1.1. Энэхүү дүрмийн зорилго нь Монголын Аялал Жуулчлалын Холбоо цаашид /МАЖХ гэнэ/-ны үйл ажилагааны үндсэн зорилго, зарчим, чиглэл, бүтэц, зохион байгуулалт, удирдлага, санхүүжилт, өөрчлөх болон татан буугдах үндэслэл зэргийг тогтооход оршино.

1.2. МАЖХ нь аялал жуулчлалын салбарт ажиллагсадын санаачлагаар үүсгэн байгуулагдсан, Монгол Улсын хуулийн дагуу эрх бүхий байгууллагад бүртгэгдсэн, үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод явуулах, гишүүдийнхээ эрх ашгийг илэрхийлэх, Монгол улсын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх үндсэн зорилго бүхий өөрөө өөрийгөө удирдах зарчимтай, гишүүддээ үйлчилдэг, ашгийн төлөө бус ТББ мөн.

1.3. МАЖХ нь Монгол Улсын Үндсэн Хууль, ТББ-ын тухай хууль, холбогдох бусад хууль болон энэ дүрмийг үйл ажиллагаандаа удирдлага болгоно.

1.4. МАЖХ-ны санхүүгийн жил 1-р сарын 1-нээс 12-р сарын 31-нийг дуустал үргэлжилнэ.

1.5. МАЖХ нь хуулийн этгээдийн үүрэг хүлээж, хариуцлага хүлээнэ

1.6. МАЖХ-г үүсгэн байгуулсан өдөр нь .............................., газар нь Улаанбаатар хот мөн.

1.7. МАЖХ нь өөрийн тамга, тэмдэг, бэлгэдэл, албан бичгийн нүүр, харилцах данс, зар сурталчилгааны логотой байна.

 

ХОЁР. Төрийн бус байгууллагын оноосон нэр, эрх зүйн болон зохион байгуулалтын хэлбэр

 

2.1. Оноосон нэр: Монголын Аялал Жуулчлалын Холбоо

2.2. Эрх зүйн хэлбэр: ТББ

2.3. Зохион байгуулалтын хэлбэр: ...............................

 

ГУРАВ. Төрийн бус байгууллагын хууль ёсны байршил хаяг

 

3.1. Аймаг, дүүрэг: Улаанбаатар хот

3.2. Сум дүүрэг: Сүхбаатар дүүрэг

3.3. Баг хороо: 1 дүгээр хороо

3.4. Гудамж, хороолол: Юнескогийн гудамж

3.5. Оршин байх хаяг: Далай Тауэр 703 тоот өрөө

3.6. Шуудангийн хайрцаг ...........................................

3.7. И-мэйл хаяг: info@travelmongolia.org

3.8. Харилцах утас: 7000 7820

 

ДӨРӨВ: Төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч

 

 

д/д Овог нэр Регистрийн дугаар Гэрийн хаяг Утасны дугаар
         
   

 

 

 

ТАВ. МАЖХ-ны эрхэм зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл

 

5.1. МАЖХ-ны эрхэм зорилго нь Монголын аялал жуулчлалын салбар дахь бүх оролцогчдыг төлөөлсөн дээвэр байгууллага байж гишүүдийнхээ нийтлэг эрх ашиг сонирхлыг хамгаалан, аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийг холбож ажиллахад оршино. МАЖХ нь энэхүү эрхэм зорилгодоо хүрэхийн тулд дараах үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулна.

5.1.1. Хууль эрх зүйн болон бизнесийн шударга өрсөлдөөний таатай орчинг бий болгох чиглэлээр төр, засгийн байгууллагуудтай хамтран ажиллаж,

салбарын хэмжээнд бодлого боловсруулахад идэвхтэй оролцох.

5.1.2. Хэвлэл болон мэдээллийн бусад сувгаар дамжуулан өөрийн гишүүдэд төрийн хууль тогтоомж, засгийн газрын бодлого, стратегийн талаархи мэдээллийг тогтмол хангах.

5.1.3. Салбарын хэмжээнд тулгараад буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор уулзалт, ярилцлагыг зохион байгуулах.

5.1.4. Гишүүдэд олон улсын болон бүс нутгийн аялал жуулчлалын холбогдолтой мэдээллийг хангах.

5.1.5. Салбарын хэмжээнд бизнесийн болон мэргэжлийн ур чадвар, бүтээгдэхүүний чанар,

үйлчилгээний түвшинг дээшлүүлэх зорилгоор сургалт, семинар, хэлэлцүүлэг зохион байгуулах, холбогдох материалаар хангах.

5.1.6. Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн компаниудад өөр хоорондоо харилцан, хамтран ажиллах бололцоо олгосон тогтолцоог бий болгох.

5.1.7. Монгол улс, МАЖХ болон түүний гишүүдийн үйл ажиллагааг гадаад дотоодод сурталчлах.

5.1.8. Гишүүд өөр хоорондоо байнгын харилцаатай байж, харилцан туршлагаа солилцох, хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.

5.1.9. Гишүүдийн эрх ашгийг хамгаалах.

5.2. МАЖХ нь дараах ажлын хэсгүүдийг байгуулан ажиллаж болно. Үүнд:

 

5.2.1. Тур оператор, трэйвел агент, эвент арга хэмжээ

5.2.2. Гэр бааз, зочид буудал, байгаль орчин

5.2.3. Сургалт

5.2.4. Маркетинг, гадаад дотоод сурталчилгаа

5.2.5. Тээвэр

5.2.6. Виз, гааль, хилийн асуудал

5.2.7. Хууль эрх зүйн асуудлууд

5.2.8. Олон нийтийн болон соёл, үзвэр үйлчилгээний газрууд

 

5.3. Гишүүд хэдэн ч ажлын хэсэгт орж ажиллаж болно.

 

ЗУРГАА. МАЖХ-ны гишүүнчлэл, гишүүний эрх, үүрэг

 

6.1. МАЖХ-ны дүрэм, эрхэм зорилго, үндсэн чиглэлийг хүлээн зөвшөөрсөн Монгол улсад бүртгэлтэй байгууллага гишүүнээр элсэж болно.

6.2. МАЖХ-ны үйл ажиллагаанд оролцох сонирхолтой хувь хүмүүс дэмжигч гишүүнээр элсэж болно. Дэмжигч гишүүн сонгуульд саналын эрхгүй байна.

6.3. МАЖХ-ны үйл ажиллагаанд онцгой хувь нэмэр оруулсан байгууллага, хувь хүмүүсийг Удирдах зөвлөлийн шийдвэрээр хүндэт гишүүн, хүндэт ерөнхийлөгчөөр бүртгэж, өргөмжлөл олгож болно. Хүндэт гишүүн, хүндэт ерөнхийлөгч нь сонгуульд саналын эрхгүй байна.

6.4. Гишүүнчлэлийн ангилал, татварын хэмжээг энэхүү дүрмийн хавсралтад тусгасан болно.

6.5. Гишүүд МАЖХ-ны үйл ажиллагааг дэмжин ажиллах бөгөөд дараах үүргийг хүлээнэ. Үүнд:

6.5.1. МАЖХ-ны дүрмийг дагаж мөрдөх.

6.5.2. Гишүүний татварыг хугацаанд нь төлөх.

6.5.3. МАЖХ-ны үйл ажиллагаанд идэвхтэй оролцох.

6.5.4. Тухайн жилийн татварын хэмжээг өмнөх жилийн Бүх гишүүдийн хурлаас тогтооно. Тухайн жилд татвараа төлсөн гишүүн байгууллага саналын нэг эрхтэй, сонгох, сонгогдох эрхтэй байна.

6.5.5. МАЖХ-ны Бүх гишүүдийн хуралд идэвхтэй оролцох, санал, санаачлага, шүүмлэл гаргах.

6.5.6. МАЖХ-ны Бүх гишүүдийн хурлын тогтоол болон Удирдах зөвлөлийн шийдвэрт хүндэтгэлтэй хандах, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлд санал хүсэлт гаргах, дүрэм журмын хүрээнд шийдвэрлүүлэх.

6.6. МАЖХ-нд гишүүнээр элсэхийг хүсэгчид нь дүрэмтэй урьдчилан танилцаж, хүлээн зөвшөөрч буй тохиолдолд бүртгэлийн маягт бөглөж, хүсэлтээ гаргах ба бүртгэлийн хураамж болон тухайн жилийн татварыг шууд төлнө.

6.7. МАЖХ-ны гишүүн жилийн татвараа 3-р сарын 31- ний дотор багтаан төлнө. Гишүүнчлэлийн татварыг тухайн ондоо багтааж төлөөгүй бол дараа жилийн гишүүнчлэлээс чөлөөлнө. Гишүүнчлэлээс чөлөөлөх, татвар төлөөгүй үед алданги тооцохтой холбоотой харилцааг Удирдах зөвлөлөөс баталсан журмын дагуу шийдвэрлэнэ.

6.8. Холбооны гишүүнчлэлээс татгалзах хүсэлтэй гишүүн энэ тухай өргөдлөө МАЖХ-нд бичгээр гарган мэдэгдэнэ.

6.9. МАЖХ-ны дүрэм, бодлогод харш үйл ажиллагаа явуулж буй гишүүний гишүүнчлэлийг хүчингүй болгох асуудлыг Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

 

ДОЛОО. МАЖХ-ны эрх барих дээд байгууллага

 

7.1. МАЖХ-ны эрх барих дээд байгууллага нь Бүх гишүүдийн хурал байна.

7.2. Бүх гишүүдийн ээлжит хурлыг 4-р сарын 15-ны дотор жилд нэг удаа зарлан хуралдуулна. Удирдах зөвлөлөөс хурлын товыг тогтооно. Удирдах зөвлөлийн гишүүдийн 51 болон түүнээс дээш хувийн саналаар эсвэл тухайн жилд татвараа төлсөн гишүүдийн 1/3-ээс дээш хувийн саналаар МАЖХ-ны ээлжит бус хурлыг хуралдуулж болно.

7.3. Бүх гишүүдийн хурал нь тухайн жилд татвараа төлсөн гишүүдийн 51 болон түүнээс дээш хувийн ирц бүрдсэн тохиолдолд хүчин төгөлдөр явагдана.

7.4. Бүх Гишүүдийн хурлыг Хурлын тэргүүлэгчид удирдан явуулна. Хурлын тэргүүлэгчдийг энгийн олонхийн саналаар Бүх гишүүдийн хурлаас батална.

7.5. Бүх гишүүдийн хурал дараах бүрэн эрхтэй.

7.5.1. МАЖХ-ны дүрэмд өөрчлөлт оруулах.

7.5.2. МАЖХ-г өөрчлөн байгуулах, татан буулгах.

7.5.3. МАЖХ-ны бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж батлах.

7.5.4. МАЖХ-ны төсвийг батлах.

7.5.5. МАЖХ-ны Удирдах зөвлөл, Ерөнхийлөгчийг сонгох, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд

өөрчлөлт оруулах, тэдгээрийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэх.

7.5.6. Дүрмээр зөвшөөрөгдсөн бусад бүрэн эрхийг хэрэгжүүлэх.

 

НАЙМ. МАЖХ-ны Удирдах зөвлөл

 

8.1. Бүх гишүүдийн хурлын хооронд МАЖХ-ны үйл ажиллагааг Удирдах зөвлөл хэрэгжүүлнэ.

8.2. Удирдах зөвлөл нь Удирдах зөвлөлийн дарга буюу Ерөнхийлөгч, гишүүдийг оролцуулан нийтдээ 11 хүний бүрэлдэхүүнтэй байна.

8.3. Удирдах зөвлөлийн дарга буюу Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг Бүх гишүүдийн хурлаас батална.

8.4. Удирдах зөвлөлийн сонгуулийг хоёр жил тутамд явуулна. Удирдах зөвлөлийн гишүүн нь МАЖХ-ны гишүүн байгууллагаас сонгогдоно.

8.5. Удирдах зөвлөлийн аль нэгэн гишүүн огцрох, хүндэтгэх шалтгаанаар ажиллах бололцоогүй болох тохиолдолд ээлжит болон ээлжит бус Бүх гишүүдийн хурлаар нөхөн сонгууль явуулна.

8.6. Удирдах зөвлөлийн ээлжит хурлыг сард нэг удаа, жилд арваас цөөнгүй хийнэ. Удирдах зөвлөлийн дарга буюу Ерөнхийлөгчийн, эсвэл Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхийн санаачлагаар, Гүйцэтгэх захирлын хүсэлтээр ээлжит бус хурлыг зохион байгуулж болно.

8.7. Удирдах зөвлөлийн хурлыг гишүүдийн 51 болон түүнээс дээш хувийн ирц бүрдсэн тохиолдолд Удирдах зөвлөлийн дарга буюу Ерөнхийлөгч, түүнийг эзгүйд хамгийн ахмад гишүүн удирдан хуралдуулж, шийдвэрийг энгийн олонхийн саналаар батална.

8.8. Удирдах зөвлөл дараах эрхийг эдэлж, үүргийг хэрэгжүүлнэ.

8.8.1. МАЖХ-ны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг боловсруулж, Бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэхэд бэлтгэх.

8.8.2. Бүх гишүүдийн хуралд үйл ажиллагааны тайлан тавих.

8.8.3. Бүх гишүүдийн хурлын тогтоолыг хэрэгжүүлэх.

8.8.4. Аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэгч салбар болгоход чиглэсэн бодлого, хөтөлбөрийг батлуулах, хууль эрх зүйн таатай орчинг бүрдүүлэхэд гишүүдээ төлөөлөн төр хувийн хэвшлийг холбож ажиллах.

8.8.5. Удирдах зөвлөлийн болон Удирдах зөвлөлийн гишүүний нэр дээр аль нэгэн гишүүнээс асуулт, санал, хүсэлт, зөвлөмж ирсэн тохиолдолд нийт гишүүдэд мэдээлэх.

8.8.6. Удирдах зөвлөлийн аль нэгэн гишүүн чөлөөлөгдсөн, огцорсон тохиолдолд холбогдох бичиг баримтуудыг дараагийн сонгогдсон гишүүнд хүлээлгэн өгөх, гүйцэтгэсэн ажлын тайланг нийт гишүүдэд мэдээлэх.

8.8.7. Шагнал, урамшууллын асуудлыг шийдвэрлэх.

8.8.8. МАЖХ-ны гишүүд болон бусад сонирхогч талуудад үзүүлэх нэмэлт үйлчилгээ, түүний төлбөрийн талаар журам гарган мөрдүүлэх.

8.8.9. МАЖХ-ны Хяналтын зөвлөлд санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг Бүх гишүүдийн хурлаас 30 хоногийн өмнө танилцуулах.

8.8.10.МАЖХ-ны Хяналтын зөвлөлд санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг Бүх гишүүдийн хурлаас 30 хоногийн өмнө танилцуулах.

8.8.11. МАЖХ-ны Гүйцэтгэх албаны үйл ажиллагаанд хяналт тавих.

 

ЕС. Удирдах зөвлөлийн гишүүний эрх, үүрэг

 

9.1. Аялал жуулчлалын салбарт удирдлага, менежментийн дээд түвшинд алба хашиж байгаа, зохион байгуулах ур чадвартай хүнийг Удирдах зөвлөлд сонгоно.

9.2. Удирдах зөвлөлийн гишүүн дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

9.2.1. МАЖХ-ны ажлын хэсгийн үйл ажиллагааг удирдан ажиллана.

9.2.2. Хариуцсан ажлын хэсгийн хурлыг зохион байгуулна.

9.2.3. Ажлын хэсгийн хуралд ярилцсан, хөндөгдсөн бүх асуудлыг Удирдах зөвлөлд танилцуулах.

9.2.4. Хариуцсан ажлын хэсэгтэй хамаарал бүхий ажлуудыг зохион байгуулах, бүх гишүүдэд мэдээлнэ.

9.2.5. Ажлын хэсгийн үйл ажиллагааг сонирхогч гишүүдийг тухайн ажлын хэсэгт элсэн орох, үйл ажиллагаанд идэвхийлэн оролцохыг хөхүүлэн дэмжинэ.

9.2.6. Дүрэмд заасан үүргээ гүйцэтгэх явцад гаргасан зардлын нөхөн төлбөрөөс бусад хэлбэрээр цалин, урамшуулал, шагнал авахгүй.

9.2.7. Удирдах зөвлөлийн гишүүн нь МАЖХ-ны үйл ажиллагааг тогтвортой явуулахад дэмжлэг үзүүлж жилд нэг удаа 2.000.000 төгрөгийн хандив тусламж өгнө.

9.2.8. Удирдах зөвлөлийн ээлжит хурлын тавиас цөөн хувьд оролцсон, мөн тухайн жилд хандив тусламж өгөөгүй бол Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдөнө.

9.2.9 Удирдах зөвлөлд тухайн байгууллагыг төлөөлөн сонгогдсон гишүүн нь ажиллахгүй болсон тохиолдолд дараагийн хүнийг уг байгууллага давуу эрхээр санал болгоно.

 

АРАВ. Удирдах зөвлөлийн дарга буюу Ерөнхийлөгч

 

10.1. МАЖХ-ны Удирдах зөвлөлийн дарга буюу Ерөнхийлөгч нь дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

10.1.1. МАЖХ-ны албан ёсны төлөөлөгч бөгөөд төр, засгийн болон олон нийтийн байгууллагууд, түүнчлэн олон улсын болон гадаадын байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох, хамтран ажиллахад Удирдах зөвлөлийг тэргүүлэн ажиллана.

10.1.2. Ерөнхийлөгч нь улирал тутамд өөрийн үйл ажиллагааны тайланг Удирдах зөвлөлийн нийт гишүүдэд мэдээлнэ.

10.1.3. Ерөнхийлөгч нь Гүйцэтгэх албаны өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй.

10.1.4. Удирдах зөвлөлийн ээлжит хурлуудын товыг зарлаж, удирдан явуулна.

10.1.5. МАЖХ-ны жилийн нэгдсэн тайланг Бүх гишүүдийн хуралд танилцуулна.

 

АРВАН НЭГ. МАЖХ-ны Гүйцэтгэх алба

 

11.1. МАЖХ-ны Гүйцэтгэх алба нь дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

11.1.1. Гишүүнчлэлийг хариуцна.

11.1.2. Удирдах зөвлөлөөс баталж, зөвшөөрөгдсөн эрх, хэмжээний хүрээнд дотоод, гадаадын болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллана.

11.1.3. Мэдээллийг бүх гишүүдэд нээлттэй, ил тод, шуурхай түгээн, солилцож ажиллана.

11.1.4. МАЖХ-ны өдөр тутмын үйл ажиллагааг зөвшөөрөгдсөн эрх, хэмжээний хүрээнд эрхлэн, гишүүдэд нээлттэй үйлчилж ажиллана.

11.1.5. МАЖХ-ны санхүүгийн үйл ажиллагааг Бүх гишүүдийн хурал, Удирдах зөвлөлөөс баталсан төсвийн хүрээнд гүйцэтгэн, өдөр, сар, улирал, жилийн тайлан тооцоог хариуцаж ажиллана.

11.1.6. Сар, улирал тутамд үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг Удирдах зөвлөлд танилцуулж, хэлэлцүүлнэ.

11.1.7. Гүйцэтгэх алба нь үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө, журмыг боловсруулж Удирдах зөвлөлөөр батлуулж, шаардлагатай тохиолдолд нэмэлт өөрчлөлт хийх талаар санал оруулж, шийдвэрлүүлнэ.

11.2. МАЖХ-ны Удирдах зөвлөлийн сонгон шалгаруулах журмаар томилогдсон Гүйцэтгэх захирал нь Гүйцэтгэх албыг удирдан ажиллана.

11.2.1. Удирдах зөвлөл нь Гүйцэтгэх захиралтай байгуулах Хөдөлмөрийн гэрээний нөхцлийг хэлэлцэх бөгөөд Ерөнхийлөгч гэрээнд гарын үсэг зурснаар баталгаажна.

11.2.2. Удирдах Зөвлөлөөс баталсан орон тооны дагуу Гүйцэтгэх захирал нь Гүйцэтгэх албыг байгуулах ажлыг хариуцаж, ажилтнуудыг Удирдах зөвлөлд санал болгон батлуулна.

11.2.3. Гүйцэтгэх захирлын бүрэн эрхийг зогсоох шийдвэрийг Удирдах зөвлөлийн гишүүдийн 2/3 ын саналаар гаргана.

11.2.4. Гүйцэтгэх захирал нь тухайн салбарт өөрийн бизнес эрхэлдэггүй, эрх ашгийн зөрчилгүй хүн байна.

11.2.5. Гүйцэтгэх захирал нь Монгол улсын холбогдох хууль, Хөдөлмөрийн гэрээнд заагдсан эрх, үүргийг хэрэгжүүлэн ажиллана.

 

АРВАН ХОЁР. Хяналтын зөвлөл

 

12.1. МАЖХ нь Аялал жуулчлалын салбарт удирдлага менежмент, санхүүгийн алба хашдаг, зохион байгуулах ур чадвартай 3 гишүүнээс бүрдэх Хяналтын зөвлөлийг ажиллуулна.

12.2. Хяналтын зөвлөл нь МАЖХ-ны санхүүгийн болон бусад үйл ажиллагаа, дүрмийн биелэлтэд хяналт тавина.

12.3. Хяналтын зөвлөлийн тайлангаа Удирдах зөвлөлийн болон Бүх гишүүдийн хуралд танилцуулж, хэлэлцүүлнэ.

12.4. Хяналтын зөвлөлийн гишүүд нь Бүх гишүүдийн хурлаас сонгогдож, 3 жилийн хугацаанд ажиллана. Хяналтын зөвлөлийн гишүүд Хяналтын зөвлөлийн даргыг сонгоно.

 

АРВАН ГУРАВ. МАЖХ-ны санхүү

 

13.1. МАЖХ-ны орлого нь гишүүдийн жилийн татвар, бусад байгууллага, хувь хүмүүсийн хандив, дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаа, үйлчилгээнээс орсон орлого болон бусад орлогоос бүрдэнэ.

13.2. Гишүүний татварын талаар гаргасан өөрчлөлт бүрийг хүчин төгөлдөр болохоос нэг сарын өмнө бүх гишүүдэд зарлан мэдэгдэнэ.

13.3. МАЖХ-ны мөнгөн хөрөнгө нь Улаанбаатар хот дахь тогтвортой, найдвартай банкинд МАЖХ-ны нэр дээрх дансанд хадгалагдана.
13.4. МАЖХ нь ТББ-ын хуульд заасны дагуу санхүүгийн жилийн тайлан тэнцлийг гаргаж татварын албанд хүргүүлнэ.
13.5. Санхүүгийн тайланд Хяналтын зөвлөл болон хөндлөнгийн аудитаар хяналт, дүгнэлт хийлгэнэ.
13.6. МАЖХ нь Монгол улсын шилэн дансны хуулийг үйл ажиллагаандаа мөрдөнө.
13.7. МАЖХ-ны мөнгөн хөрөнгө, эд хөрөнгийг хувийн зорилгоор ашиглахыг хориглоно.

 

АРВАН ДӨРӨВ. МАЖХ-ны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, үйл ажиллагааг зогсоох тухай

14.1. МАЖХ-ны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Удирдах зөвлөлөөс бүх гишүүдэд нэг сарын өмнө урьдчилан хүргүүлж танилцуулах, хурлаар авч хэлэлцэх эсэх болон холбогдох шийдвэрийг Бүх гишүүдийн хуралд оролцогчдын энгийн олонхийн саналаар батална.
14.2. МАЖХ-г татан буулгасан тохиолдолд бүх төлбөр тооцоог барагдуулсны дараа үлдсэн мөнгөн сан, эд хөрөнгийг түүнийг залгамжлагч байгууллага, хэрэв тийм байгууллага байхгүй бол ижил төстэй зорилго, зорилт бүхий төрийн бус байгууллагад шилжүүлнэ.

 

 

 

 

ХАВСРАЛТ

 

1. МАЖХ-ны гишүүнчлэл

 

 Ангилал

 Гишүүд

Хүндэт гишүүн,  
Хүндэт  ерөнхийлөгч    

 

  • Монгол улсын төрийн байгууллагууд
  • Гадаадын хандивлагч байгууллагууд
  • Соёл, урлаг, үзвэр, үйлчилгээний байгууллагууд
  • Олон нийтийн байгууллагууд
  • Хувь хүмүүс
  • Хүндэт гишүүн, хүндэт ерөнхийлөгч нь татвараас чөлөөлөгдөнө.

 

 Гишүүн

 

  • Монгол улсад бүртгэлтэй аялал жуулчлалын компаниуд - тур оператор, трейвэл агент
  • Жуулчны бааз, зочид буудал, тээврийн байгууллагууд болон бусад үйлчилгээний байгууллагууд
  • Соёл, урлаг, үзвэрүйлчилгээний байгууллагууд
  • Сүмхийд, соёлын төвүүд
  • Аялал жуулчлалын салбарын төрийн бус байгууллага /ТББ/ 
  • Аялал жуулчлалыг дэмжигч байгууллагууд
  • Гадаадын аялал жуулчлалын компани, гадаадын ТББ

 

Дэмжигч гишүүн

(байгууллага)

 

  • Соёл, урлаг, үзвэрүйлчилгээнийбайгууллагууд
  • Аялал жуулчлалын бус мэргэжлийн холбоод, дотоод, гадаадын ТББ

 

 Дэмжигч гишүүн

(хувь хүн)

 

  • Монголын аялал жуулчлалд сонирхол бүхий Монгол улсын болон гадаадын иргэд, хувь хүмүүс (судлаачид,оюутнууд гэх мэт)

 


2. МАЖХ-ны гишүүний давуу эрх, татварын хэмжээ
  Хүндэт  гишүүн  Гишүүн Дэмжигч гишүүн  (байгууллага)  Дэжигч  гишүүн  (хувь хүн)
Гишүүний татварын хэмжээ   500.000₮ 500.000₮ 100.000₮
МАЖХ-ын вэб хуудас, танилцуулга материал, каталогид өөрийн байгууллагыг өргөн бөгөөд давуу хэлбэрээр сурталчлах Жишиг
төлбөр
     
Интернэтээр дамжуулан "direct marketing”-д хамрагдах Жишиг
төлбөр
     
МАЖХ-ны бүх гишүүдийн хуралд саналын эрхтэй оролцоно   +    
МАЖХ-ны Удирдах Зөвлөлд сонгогдох   +    
МАЖХ-ны бэлгэдэл, сурталчилгааны Лого хэрэглэх   +    
Сурталчилгааны самбар, бусад материалыг түрээсээр ашиглах   +    
Сурталчилгаа, сургалтын материалууд, номыг хөнгөлөлттэй үнээр худалдан авах   + +  
МАЖХ-ноос зохион байгуулах сургалтанд хөнгөлөлттэйгээр хамрагдах   + +  
МАЖХ-ны мэдээ, сонин хүлээн авах + + +  
МАЖХ-ны интернетийн дотоод  сүлжээнд хамрагдах   + +  
МАЖХ-ны номын санг ашиглах   + +  

 

Хамтрагч байгууллагууд