ads

Тур операторын гэрчилгээ сунгуулахад бүрдүүлэх материал

  1. Хүсэлт гаргасан албан тоот (Хүсэлтийг Монголын Аялал Жуулчлалын Холбоонд гэж хаяглана) Албан тоотыг байгууллагын нэр хаяг, харьяалал бүхий албан бланкан дээр бичнэ.
  2. Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (Захирал томилсоноо бүртгүүлсэн байх, гадаадын хөрөнгө оруулалттай бол захирал томилсон шийдвэр)
  3. Аялал жуулчлалын ангилал тогтоох гэрчилгээний сунгалтын товч мэдээллийн анкетийг хүснэгтээр бөглөх анкет татаж авах
  4. АЖ-1 маягтыг хүснэгтээр бөглөх маягт татаж авах (дутуу бөглөсөн тохиолдолд хүлээж авахгүй)
  5. Аялал жуулчлалын ангиллын гэрчилгээ (өмнөх оны)
  6. Сунгалтын үнэ 50000 Төгрөг (тавин мянган төгрөг), түүнийг тушаасан банкны баримтын хуулбар

Дансны мэдээлэл:

Банк: ГОЛОМТ БАНК

Данс эзэмшигч: МАЖХолбоо

Дансны дугаар: 11 05 03 90 07

Тушаагч:(Байгууллагын нэр!) ...

Гүйлгээний утга: Гэрчилгээний хураамж

МАЖХ нь аялал жуулчлалын байгууллагын хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоногт багтаан асуудлыг шийдвэрлэнэ. Хэрэв хүсэлтэд хавсаргасан материал шаардлага хангаагүй бол дахин тодруулах буюу нэмэлт материал гаргуулахаар хүсэлт гаргагчид буцаана.

Материал хүлээн авах хуваарь: 7 хоног бүрийн Мягмар, Баасан гаригийн 15.00-18.00 цагт МАЖХ-ны байранд.

Гэрчилгээ олгох хуваарь: 7 хоног бүрийн Мягмар, Баасан гаригийн 15.00-18.00 цагт МАЖХ-ны байранд (зөвхөн ажлын газрын болон иргэний үнэмлэх үндэслэж олгоно).

Хамтрагч байгууллагууд