ads

Түгээмэл асуултууд

Асуулт

Хариулт

1

Аялал жуулчлалын компани яаж байгуулах вэ?

Юуны өмнө Улсын бүртгэлийн газар очиж аж ахуйн нэгжээ байгуулна. Аж ахуйн нэгжийн гэрчилгээн дээрх үйл ажиллагааны чиглэл гэсэн хэсэгтээ аялал жуулчлалын чиглэлээр гэж байх ёстой. Үүний дараа МАЖХолбооноос тур операторын ангиллын гэрчилгээ авна.

2

Жуулчин тээврийн зөвшөөрөл гэж юу вэ? Хаанаас авах вэ?

Жуулчин тээврийн том, дунд оврын автобуснууд Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүй оролцохоор болж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хамгийн их байдаг төв талбай, Зайсан толгой, Гандантэгчинлэн хийдийн орчмын авто зогсоолд зогсох эрхтэй болсон. Энэ хүрээнд уг эрхийг баталгажуулсан наалтыг стандартын шаардлага хангасан зөвшөөрөлтэй автобусуудад Нийслэлийн Аялал Жуулчлалын Газрын мэдээллийн төвөөс олгож байна.

3

Жолоочийн ур чадварыг дээшлүүлэх сургалт хаана болдог вэ?

Одоогоор тус сургалт явагдахгүй байгаа.

4

Гадаад болон дотоодод аялахдаа ямар компанийг сонгох вэ?

  • Тур операторын ангиллын гэрчилгээтэй. Гэрчилгээний хугацаа хүчин төгөлдөр
  • МАЖХолбооны гишүүн
  • Аялал жуулчлалын туршлагатай
  • Таныг аяллын даатгалд хамруулдаг
  • Компани өөрөө эрсдэлийн даатгалд даатгуулсан
  • Жолооч болон хөтөч тайлбарлагч нар мэргэжлийн сургалтанд хамрагдсан, дадлага туршлагатай

5

Амралтын газар, жуулчны бааз, гэр баазын зөвшөөрөл хаанаас авах вэ?

Нийслэлийн Аялал Жуулчлалын газраас авна.
Дэлгэрэнгүй мэдээллийг НАЖГазрын 70128687 утсаар үйлчилгээний байгууллага зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Туултай холбоо барина уу.

6

Зочид буудал, дэн буудлын зөвшөөрөл хаанаас авах вэ?

Нийслэлийн Аялал Жуулчлалын газраас авна.
Дэлгэрэнгүй мэдээллийг НАЖГазрын 70128687 утсаар үйлчилгээний байгууллага зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Туултай холбоо барина уу.

7

Зоогийн газар, рестораны зөвшөөрөл хаанаас авдаг вэ?

Харъяа дүүргийнхээ Үйлдвэрлэл Үйлчилгээний Газраасаа авна.

8

Монгол Улсын хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь болон Хилийн бүс, зурваст нэвтрэх зөвшөөрлийн тухай мэдээллийг хаанаас авах вэ?

Монгол Улсын Хил Хамгаалах Ерөнхий газраас авна.
Утас: 976-11-266638

9

Тур операторын ангиллын гэрчилгээг компаныхаа нэрнээс өөр нэрээр авч болох уу?

Тур операторын ангиллын гэрчилгээ зөвхөн тухайн компанийн Улсын Бүртгэлийн гэрчилгээн дээр бичигдсэн нэр дээр гарна.

10

Жуулчдад зориулсан Түүхийн дурсгалт газар, Аймгуудын жуулчны бааз, болон Үйлчилгээний байгууллагуудын тухай мэдээллийг хаанаас авах вэ?

Энэ талаар жуулчны мэдээллийн төвийн вэбсайт болох http://touristinfocenter.mn болон 70101011 утсаар мэдээлэл авч болно.

11

Шинээр байгуулагдсан аялал жуулчлалын компани ангиллын гэрчилгээ авч болох уу?

Болно. Тухайн байгууллага:

  • Аялал жуулчлалын мэргэжилтэй буюу тухайн мэргэжлээр ажилласан дадлага туршлагатай, мэргэшсэн, гадаад хэлний зохих мэдлэгтэй, удирдах болон гүйцэтгэх ажилтнуудтай байх.
  • Үйл ажиллагаа явуулахад шаардагдах албан байр, олон улсын болон дотоодын холбоо мэдээллийн сүлжээнд холбогдсон утас, факс, веб хуудас, электрон шуудан, компьютер, техник хэрэгслээр хангагдсан байх.
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаат байдлыг хангахад шаардагдах санхүү, эдийн засгийн чадавхтай байх шаардлагатай.

Хамтрагч байгууллагууд