ads

ҮНДСЭН ЗОРИЛГО

Монголын Аялал Жуулчлалын Холбоо (МАЖХ) нь 1992 онд Монголын аялал жуулчлалын салбарт ажиллагсад болон анхны аялал жуулчлалын хувийн компаниудын санаачлагаар үүсгэн байгуулагдсан. МАЖХ нь гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, Монгол улсын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх үндсэн зорилго бүхий гишүүддээ үйлчилдэг, ашгийн төлөө бус ТББ бөгөөд бид БОНХАЖЯамны чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэдэг, тогтвортой үйл ажиллагаатай, хамгийн олон гишүүнтэй, Монголын аялал жуулчлалын салбарын хамгийн том мэргэжлийн Холбоо юм.

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, Монгол орны гадаад сурталчилгааг сайжруулж манай орныг зорин ирж буй жуулчдын тоог нэмэгдүүлэх, салбарын үйлчилгээний чанарыг сайжруулах, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх зэрэг Монголын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх талаар өөрийн гишүүн байгууллагууд болон холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай бүх талаар хамтран ажиллахад оршдог.

ҮНДСЭН ЗОРИЛГО:

  • Холбооны гишүүдийн хууль ёсны эрх, нийтлэг ашиг сонирхолыг төрийн захиргааны болон хууль хяналтын байгууллагын өмнө төлөөлөн хамгаалах болон энэ чиглэлээр хамтран ажиллах;
  • Өөрийн гишүүдэд үйлчлэх, тухайлбал, олон улсын болон өөрийн орны аялал жуулчлалынсалбарын холбогдолтой төрөл бүрийн мэдээллээр хангах, мэдээллийн зохих санг бийболгох,
  • Гишүүн байгууллагын үйл ажиллагаа, нийгэмд оруулж буй хувь нэмрийг сурталчлах, олон нийтэд таниулах, тэдгээрийн ажилтнуудыг сургалт, семинар, давтан сургалтанд хамруулах, мэргэжил дээшлүүлэх, эрх зүйн туслалцаа үзүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулах;
  • Олон улсын болон гадаад, дотоодын аялал жуулчлалын байгууллага, холбоодтой харилцаа холбоо тогтоох, хамтран ажиллахад оршино.

Хамтрагч байгууллагууд