ads

Чиг үүрэг

2011 оноос хойш Аялал Жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай байгуулсан "Хамтын ажиллагааны гэрээ”-ний дагуу Төрийн чиг үүргийг гэрээгээр хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:

  • Тур операторын ангиллын гэрчилгээ олголт
  • ОУ-ын үзэсгэлэн зохион байгуулах, аялал жуулчлалын гадаад сурталчилгаа
  • Аялал жуулчлалын салбарын сургалт, давтан сургалтууд

Чиг үүрэг

Чиг үүрэг

МАЖХ нь эрхэм зорилгодоо хүрэхийн тулд дараах үндсэн чиглэлүүдээр байнгын үйл ажиллагаагаа явуулдаг.

  • Хууль эрх зүйн болон бизнесийн шударга өрсөлдөөний таатай орчинг бий болгох чиглэлээр төр, засгийн байгууллагуудтай хамтран ажиллаж, салбарын хэмжээнд бодлого боловсруулахад идэвхтэй оролцох.
  • Хэвлэл болон мэдээллийн хэрэгслээр дамжуулан өөрийн гишүүдийг аялал жуулчлалтай холбоотой төрийн хууль тогтоомж, засгийн газрын бодлого, стратегийн талаархи мэдээллээр тогтмол хангах.
  • Салбарын хэмжээнд тулгараад буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор уулзалт, ярилцлагыг зохион байгуулах, гарыг хайж олон хэрэгжүүлэх.
  • Гишүүдэд олон улсын болон бүс нутгийн аялал жуулчлалын холбогдолтой мэдээллийг хангах.
  • Салбарын хэмжээнд бизнесийн болон мэргэжлийн ур чадвар, бүтээгдэхүүний чанар, үйлчилгээний түвшинг дээшлүүлэх зорилгоор сургалт, семинар, хэлэлцүүлэг зохион байгуулах, холбогдох материалаар хангах.
  • Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн компаниудад өөр хоорондоо харилцан, хамтран ажиллах бололцоо олгосон тогтолцоог бий болгох.
  • Монгол улс, МАЖХ болон түүний гишүүдийн үйл ажиллагааг гадаад ба дотоодод сурталчлах.
  • Гишүүд өөр хоорондоо байнгын харилцаатай байж, харилцан туршлагаа солилцох, хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.
  • Гишүүдийн эрх ашгийг хамгаалах.

Хамтрагч байгууллагууд