ads

Гишүүний давуу тал

  • Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг болон ханган нийлүүлэгч бусад байгууллагуудтай танилцах, хамтран ажиллах боломж нээгдэнэ.
  • Аялал жуулчлалын салбарт болж байгаа үйл явдал, мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай хүлээн авна.
  • Монголын Аялал Жуулчлалын Холбооноос зохион байгуулж байгаа үйл ажиллагаа, сургалт, семинар болон аялал жуулчлалын үзэсгэлэн яармагт нэн тэргүүнд хамрагдах, үнийн тодорхой хөнгөлөлт эдэлнэ.
  • Монголын Аялал Жуулчлалын Холбооны үйл ажиллагаанд онцгой хувь нэмэр оруулсан байгууллага, хувь хүмүүсийг "АЛДАРШУУЛАН” шагнана.
  • Монголын Аялал Жуулчлалын Холбооны Удирдах зөвлөлийн гишүүнд сонгох, сонгогдох бүрэн эрх эдэлнэ.
  • Монголын Аялал Жуулчлалын Холбооны цахим хуудсанд өөрийн байгууллагын танилцуулгаа байрлуулна.
  • Хамгийн том мэргэжлийн Холбооны гишүүн байснаар Танай компанийн бизнесийн нэр хүндэд эерэгээр нөлөөлнө.
  • Мэргэжлийн Холбоогоор дамжуулан өөрийн компаний хүсэлтийг хуулийн дагуу холбогдох Төрийн байгууллагуудад хүргэнэ.
  • Өөрийн байгууллагын үйл ажиллагааны талаархи мэдээлэл болон зар сурталчилгаа, хүний нөөцийн хэрэгцээ зэрэг мэдээлэл, зарыг Холбооны олон нийтийн сүлжээ болон дотоод сүлжээгээр дамжуулан аялал жуулчлалын салбарын олонхид хүргэх боломжоор хангагдана.
  • Мэргэжлийн байгууллагын ажил үйлчилгээтэй холбогдон гарсан хууль тогтоол, дүрэм журам, стандарт зэрэг Төрийн байгууллагын гаргасан үнэн зөв мэдээ мэдээллийг Холбоогоор дамжуулан цаг тухай бүрт нь албан ёсоор авна.
  • Аялал жуулчлалын тур оператор компани болон зочид буудал, гэр бааз зэрэг бусад ханган нийлүүлэгчдийн талаархи Төрийн байгууллагын зүгээс гаргахаар бэлдэж буй хууль дүрэм, стандарт, журманд Холбоогоор дамжуулан өөрсдийн санал бодлыг нэгдсэн журмаар өгөх, улмаар оруулах бүрдэнэ.
  • Ижил төстэй Олон Улсын мэргэжлийн Холбооны гишүүн болох тохиолдолд өөрийн орны хамгийн том мэргэжлийн Холбоо МАЖхолбооны тодорхойлолт авна. Ихэнх Мэргэжлийн Холбоод үүнийг авахыг шаарддаг.

Хамтрагч байгууллагууд