Спорт Тэмцээн

Өдгөө 28 жилийн түүхтэй Монголын Аялал Жуулчлалын Холбоо нь гишүүн байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд Сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээний уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсээр багуудын өрсөлдөх чадвар ч жил бүр сайжран энэхүү спорт өдөрлөг нь цар хүрээ тэлж 2016 оноос эхлэн Сагсан бөмбөгийн тэмцээнийг “TOURISM CUP-2016” нэрийн дор зохион байгуулан өөрийн имиж төрх логотой, мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулсан түүхтэй юм. Анхны хамтран зохион байгуулагч нь “Score Studio” байсан бол ивээн тэтгэгч байгууллагаар Хүннү Эйр ХХК ажиллаж эхний тэмцээнийг өргөн цар хүрээнд амжилттай зохион байгуулсан билээ. Мөн “TOURISM CUP-2016” тэмцээн нь аваргын мөнгөн бөгжийг алтан медалийн болзол хангасан багууд, шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчдад гардуулан өгдөг уламжлалтай болсон юм.
Тус цомын төлөөх тэмцээнийг зохион байгуулснаар гишүүн байгууллагынхаа ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл оршихуйг төлөвшүүлэх, харилцан ойлголцох, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.
Жил ирэх тусам багуудын оролцоо сайжирч үүгээр МАЖХолбооны гишүүдийн хамтын ажиллагаа, нөхөрлөл улам батжиж байгаагын илрэл нь нийт 25 гаруй багын 200 гаруй тамирчид 2-3 хоног өрсөлдөж дүнгээ гаргадаг билээ.

2016 ОНЫ ЭХНИЙ 3 БАЙР ШАГНАЛЫН ЭЗЭД:

Эрэгтэй баг

1 байр  Номадс Хоспиталити ХХК

2 байр Аеро Монголиа ХХК

3 байр Актив Адвентур Турс ХХК

Эмэгтэй баг

1 байр  Скай Ресорт ХХК

2 байр Хүннү Эйрлайнс ХХК
3 байр Оросоос Вояаж ХХК

2017 ОНЫ ЭХНИЙ 3 БАЙР ШАГНАЛЫН ЭЗЭД:

Эрэгтэй баг

1 байр  Селена Трэйвел ХХК

2 байр Хатан Өгий ХХК

3 байр Номадс Хоспиталити ХХК

Эмэгтэй баг

1 байр  Хүннү Эйрлайнс ХХК

2 байр Скай Ресорт ХХК

3 байр Селена Трэйвел ХХК

2018 ОНЫ ЭХНИЙ 3 БАЙР ШАГНАЛЫН ЭЗЭД:

Эрэгтэй баг

1 байр  Рамада Зочид Буудал

2 байр Селена Трэйвел ХХК

3 байр Номадс Хоспиталити ХХК

Эмэгтэй баг

1 байр  Золоо Эм Жи Эл Тур ХХК

2 байр Хүннү Эйрлайнс ХХК К

3 байр Актив Адвентур Турс ХХК

“Tourism Cup-2020”- Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2020 оны 04-р сарын 17-19 хооронд товлогдож байна.

Dalai Tower Suite-703 UNESCO Str-31 Sukhbaatar-1 Ulaanbaatar 14230 Mongolia
+976 -7000 7820
marketing@travelmongolia.org info@travelmongolia.org
www.itm.travelmongolia.org www.travelmongolia.org