Шагнал




    Монголын Аялал жуулчлалын холбооноос салбарын шилдэг зүтгэлтнүүдэд тус холбооны нэрэмжит хоёр төрлийн шагналыг олгодог. Шагналыг жил бүрийн оны эцэст салбарын шилдэгүүдийг тодруулах Голден Компас ёслолын арга хэмжээнд гардуулан өгдөг.

Алтан луужин

Аялал жуулчлалын салбарт 20 буюу түүнээс дээш жил ажилласан хүний нөөц, боловсон хүчин бэлтгэхэд бодитой хувь нэмэр оруулсан, салбарын хөгжилд үр дүн өгөхүйц эрдэм шинжилгээ, судалгааны шинэ нээлт, бүтээл туурвисан, онцгой амжилт гаргасан, тогтвортой ажиллаж, мэргэжлийн ур чадвар, үйл ажиллагаа нь өндрөөр үнэлэгдсэн бизнес эрхлэгч, ажилтан, хувь хүнийг шагнана.
“Алтан луужин” одон олгох журам, бүрдүүлэх материалыг татаж авах хэсгээс үзнэ үү.

Аялал жуулчлалын төлөө медаль

Монголын аялал жуулчлалын салбарт манлайлал болсон залуус, шилдэг менежер, албан хаагч, төрийн болон төрийн бус байгууллагад ажиллаж буй ажилчидад МАЖХолбооноос аялал жуулчлалын үйлст оруулж буй үнэтэй хувь нэмрийг үнэлэн олгодог медаль юм. Анкетийг татаж авах хэсгээс авч танилцана уу.



Contact

  • Dalai Tower Suite-703 UNESCO Str-31 Sukhbaatar-1 Ulaanbaatar 14230 Mongolia
  • +976 -7000 7820
  • marketing@travelmongolia.org
    info@travelmongolia.org
Dalai Tower Suite-703 UNESCO Str-31 Sukhbaatar-1 Ulaanbaatar 14230 Mongolia
+976 -7000 7820
marketing@travelmongolia.org info@travelmongolia.org
www.itm.travelmongolia.org www.travelmongolia.org