Үзэсгэлэн

ITM ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН


Тус үзэсгэлэн нь анх 1999 онд МАЖХ-ны гишүүн байгууллагуудын санаачлагаар зохиогдож эхэлсэн түүхтэй ба энэ жил 21 дэхь жилдээ 2020 оны 03 дугаар сарын 27, 28, 29-ний өдрүүдэд зохиогдоно. Үзэсгэлэн нь цар хүрээ, оролцогчдын тоогоор Монголд зохиогддог хамгийн том үзэсгэлэн төдийгүй аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг хооронд нь холбож, шинэ бизнесийн түнш олох, гэрээ хэлэлцээр хийх, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах зэрэг бизнесийн төрөл бүрийн боломжийг бүрдүүлж өгдөг давуу талтай. Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгийн аялал жуулчлалын компани, жуулчны баазууд өөрийн аймгийн аялал жуулчлалын газраар дамжуулан нэгдсэн зохион байгуулалттай оролцдог уламжлалтай болоод байна. 2019 онд 18 аймаг нэгдсэн зохион байгуулалттайгаар, тур оператор, жуулчны бааз, ресторан зоогийн газар, их дээд сургууль, сургалтын төв, аяллын хэрэгсэл ханган нийлүүлэгч, гар урлалын компани, дуу бүжгийн чуулга, музей зэрэг дотоодын 289 аж ахуйн нэгж байгууллага, Түрк, ОХУ, Япон, Сологос, БНХАУ-ын аялал жуулчлалын байгууллагын төлөөлөл оролцож үйл ажиллагааны цар хүрээ өргөжиж байгаа билээ. Зохион байгуулагчид 2013 оноос үзэсгэлэнгийн түнш аймгийг шалгаруулж, хамтран зохион байгуулж ирсэн уламжлалтай бөгөөд өмнөх жилүүдэд Өвөрхангай, Өмнөговь, Архангай, Дорноговь, Ховд, Завхан, Увс аймгууд түншээр оролцож, аймаг орон нутгаа сурталчлан оролцсон бол 2020 онд Хэнтий аймаг үзэсгэлэнгийн түнш аймгаар оролцохоор шалгарч, шилжин явах тугаа хүлээн авсан.

БОЛОМЖ: Гадаадын бизнес эрхлэгчид хүрэлцэн ирэх учир туршлага солилцох, бизнесийн шинэ түнштэй болох, жуулчны байр сууцны үйлчилгээ эрхлэгчдийн энэ зуны үнийг хөнгөлттэй үнээр авах, баталгаажуулах, аялал жуулчлалын бизнесийн эрх зүй, олон улсын стандарт, шинэ чиг хандлагын талаар гадаад дотоодын судлаачдын лекцэнд хамрагдах зэрэг боломжоор хангагдана.

OTM - OUTBOUND TRAVEL MART”


ГАДААД АЯЛЛЫН ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГЧИЙН ТУХАЙ:
Монголын Аялал Жуулчлалын Холбоо (МАЖХ) нь 1992 онд Монголын аялал жуулчлалын салбарт ажиллагсад болон анхны аялал жуулчлалын хувийн компаниудын санаачлагаар үүсгэн байгуулагдсан.
МАЖХ нь гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, Монгол улсын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх үндсэн зорилго бүхий гишүүддээ үйлчилдэг, ашгийн төлөө бус ТББ бөгөөд БОАЖЯамны зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэдэг, тогтвортой үйл ажиллагаатай, хамгийн олон гишүүнтэй /200/, Монголын аялал жуулчлалын салбарын хамгийн том, мэргэжлийн холбоо билээ.
ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТУХАЙ: Үзэсгэлэн нь гадаад улсруу аялах сонирхолтой хэн бүхэнд мэдээлэл цуглуулах, оновчтой гарцаа олоход нэн чухал үзэсгэлэн болно.
Тус үзэсгэлэн нь МАЖХ-ны гишүүн байгууллагуудын санаачлагаар анх удаа 2019 оны 10-р сарын 18, 19-ний өдрүүдэд зохиогдсон юм. Үзэсгэлэнгийн цар хүрээ, OUTBOUND ба дэлхийн улс орнуудад Монгол аялагчдыг аялуулдаг мэргэжлийн тур операторууд болон аялагчдад шаардлагатай үйлчилгээ үзүүлэгч байгууллага /тур оператор, даатгал, тийз захиалгын касс, банк, нислэгийн авиа компани, визний мэдүүлэх зөвөлгөө гэх мэт/-ууд нэгдсэн зохион байгуулалттай оролцдог юм.

БОЛОМЖ: Гадаадын бизнес эрхлэгчид хүрэлцэн ирэх учир туршлага солилцох, бизнесийн шинэ түнштэй болох, жуулчны байр сууцны үйлчилгээ эрхлэгчдийн энэ зуны үнийг хөнгөлттэй үнээр авах, баталгаажуулах, аялал жуулчлалын бизнесийн эрх зүй, олон улсын стандарт, шинэ чиг хандлагын талаар гадаад дотоодын судлаачдын лекцэнд хамрагдах зэрэг боломжоор хангагдана.

Dalai Tower Suite-703 UNESCO Str-31 Sukhbaatar-1 Ulaanbaatar 14230 Mongolia
+976 -7000 7820
marketing@travelmongolia.org info@travelmongolia.org
www.itm.travelmongolia.org www.travelmongolia.org