арга хэмжээ




Монголын Аялал жуулчлалын холбооноос нийт гишүүд болон салбарын албан хаагчдад чиглэсэн тодорхой арга хэмжээнүүдийг жил бүр зохион байгуулсаар ирсэн бөгөөд үйл ажиллагаанд нийт гишүүдээс санаачлан гаргах аливаа арга хэмжээг байнга дэмжиж ажилласаар ирсэн билээ. Бид тухайн болох арга хэмжээг МАЖХолбооны цахим хуудас болон фэйсбоок хуудсаараа дамжуулан мэдээллэх болно.

TOURISM MORNING

МАЖХолбоо нь аялал жуулчлалын бинес эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, салбар гүйцэтгэх алба буюу ирээдүйн манлайлал болсон залуус, захирал, менежер, төрийн албан хаагчид, оюутан залууст зориулан салбарын болон бусад бизнесийн салбарын мэдээ мэдээллийг солилцох, тэдгээрийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор сар бүр нэг удаа өлгөө 07:00 -09:00 цагт “Tourism Morning” уулзалт ярилцлагыг зохион байгуулсаар ирлээ. Энэхүү арга хэмжээг бид тухай бүр холбооны сошиал суваг болон вэбсайтны мэдээ буланд оролцох сэдэв, зочны талаар дэлгэрэнгүй мэдээллийг оруулан бүртгэл явуулан зохион байгуулдаг юм.



“АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” АЯН

Монгол Улсад сар бүрийн 3-ны өдөр бол цусаа бэлэглэх өдөр болгон зарласантай холбогдуулан Монголын аялал жуулчлалын холбоо, Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран жил бүр салбарын донор болсон албан хаагчдыг нэгдсэн зохион байгуулалттайгаар цусны донор болох сайн үйлсийн аяныг 4 дахь жилдээ амжилттай зохион байгуулсаар ирлээ
Цусны донор гэж хэн бэ, цус өгөхөд анхаарах зүйлс
Цус бол орлошгүй их үнэтэй зүйл бөгөөд аливаа мөнгө хөрөнгөөр үнэлж болдоггүй зүйл билээ. Энэ үнэлэгдэшгүй зүйлийг яаралтай хэрэг болсон хүнд амьдрал бэлэглэн цусаа бэлэглэгч хүн бол цусны донор юм. Донор хүн өглөг сэтгэлтэй өрөвч бусдыг төлөө л төрсөн мэт сайхан сэтгэлтэй байж л таны өгсөн цусаар зуу зуу, магадгүй мянга мянган хүний амьдралыг авардаг билээ.
Цусны донорын дараах хэлбэрvvд байдаг.
1.Бvхэл цусны донор – цусны бvрэлдэхvvн хэсгийг бvхлээр нь өгдөг хэлбэр
2.Ферезийн донор - өвчтөнд цусныхаа тодорхой хэсгийг бэлэглэх хэлбэр /цусны сийвэн, ялтаст эс/
Цус өгөхийн өмнө юуг анхаарах вэ?
- Урьд өдөр нь сайн унтаж амрах
- Хувийн ариун цэвэр сайн сахих
- Өөх тостой хоол, сvv сvvн бvтээгдэхvvн, айраг, архи, пиво, тамхи, эм бэлдмэл хэрэглэхгvй байх хэрэгтэй.
- Цус өгөхөөс өмнө ердийнхөөс илvv их шингэн ууна.
- Цус өгөх өдрийн өглөөний цайндаа хөнгөн хоол хvнс /чихэртэй цай, мантуу, талх, өндөг, цагаан будаа/ хэрэглэнэ.


АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН САР ШИНИЙН ЗОЛГОЛТ

Монголын аялал жуулчлалын холбооны санаачилгаар аялал жуулчлалын салбарын сар шинийн золголтыг жил бүрийн шинийн 8-ний өдөр зохион байгуулдаг. Салбарын ахмад зүтгэлтэн болон 3 үеийн төлөөллүүд оролцож өөрсдийн үнэтэй сургамж ажлын туршлагаа залуу хойч үедээ үлдээж халуун дотны яриа өрнүүлэх, Монгол орноо дэлхийд сурталчлан таниулах өв соёлынхоо нэгээхэн хэсэг болох "Сээр хугалах, Дэмбээ наадах" гээд монгол наадай наадан сонирхуулдаг уламжлалтай.


Dalai Tower Suite-703 UNESCO Str-31 Sukhbaatar-1 Ulaanbaatar 14230 Mongolia
+976 -7000 7820
marketing@travelmongolia.org info@travelmongolia.org
www.itm.travelmongolia.org www.travelmongolia.org