мэдээ

Аялал жуулчлалын салбарын орлого 10,2 хувиар өсжээ

Манай улсад 2018 онд гадаадын нийт 529,360 жуулчин ирсэн бол 2019 онд 577,262 болж зорин ирэх жуулчдын тоо есөн хувиар нэмэгджээ. Мөн өнгөрсөн онд аялал жуулчлалын салбарын орлого 607.2 сая ам.долларт хүрч, өмнөх оноос 10.2 хувиар өссөн байна.
Жуулчдын тоог голлох орноор авч үзвэл БНХАУ, ОХУ, БНСУ-аас ирсэн жуулчид тэргүүлж байгаа гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
2018 онтой харьцуулахад Монголд жуулчлах нь нэмэгдсэн орны тоонд дараах орнууд орж байна.
Вьетнам улсын жуулчид 357 (50.7%)
Хонгконгийнх 1,190 (38.1%)
Өмнөд Солонгос 17,095 (20.3%)
Малайз улсынх 331 (19.1%)
Япон 3,429 (16.3%) хүнээр тус тус өсжээ.

Dalai Tower Suite-703 UNESCO Str-31 Sukhbaatar-1 Ulaanbaatar 14230 Mongolia
+976 -7000 7820
marketing@travelmongolia.org info@travelmongolia.org
www.itm.travelmongolia.org www.travelmongolia.org