мэдээ

Монголын Аялал Жуулчлалын Холбооноос анх удаагаа санаачлан АНУ-н Лос Анжелес хотод 2020 оны 02 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “LOS ANGELES TRAVEL AND ADVENTURE SHOW”-2020 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монголын Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдээс бүрдсэн төлөөллүүдийн хамт нэгдсэн зохион байгуулалттайгаар амжилттай оролцлоо.
Жил бүр АНУ -ын Калифорни мужаас нийт 60 мянга гаруй хүмүүс ирж оролцдог тус үзэсгэлэнд БОАЖЯ, ГХЯ, Монгол улсаас Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар, АЖХТөв ТӨҮГ -ын дэмжлэгтэйгээр Монголын Аялал жуулалын тур операторууд болох Birga Tours, Begmon Tours, EyeLand Tour, Ger To Ger, Jiguur LLC, Juulchin Tourism Corporations of Mongolia , Zendmen Travel, болон МИАТ ХК тус тус амжилттай оролцов.
Үзэсгэлэнгийн эхний өдөр “Destination Theater” тайзнаа “ Mongolia is Asia’s National Park” сэдвийн хүрээнд МАЖХолбооны УЗ гишүүн Д.Амартүвшин, Ger to Ger компанийн захирал Zanjin Fromer нар 30 минутын илтгэл танилцуулгыг амжилттай хийж оролцоо. Хоёр өдрийн турш зохиогдох тус үзэсгэлэнд Ч.Содтуяа захиралтай Азийн Модел Агентлагийн бяцхан загвар өмсөгчид Монгол үндэсний хувцасаараа загварын шоу үзүүлэн, Монгол ардын бүжиг, морин хуурын үзүүлбэрээр ардын урлагийн тоглолтыг өргөн барьж оролцов.


Dalai Tower Suite-703 UNESCO Str-31 Sukhbaatar-1 Ulaanbaatar 14230 Mongolia
+976 -7000 7820
marketing@travelmongolia.org info@travelmongolia.org
www.itm.travelmongolia.org www.travelmongolia.org