"АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ" АЯН ӨНӨӨДӨР БОЛЛОО

"АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ" АЯН ӨНӨӨДӨР БОЛЛОО

7 дугаар сарын 3 буюу энэ өдөр Монголын аялал жуулчлалын холбоо, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын хөгжлийн төв, Жуулчин ХК, Десковер Монголиа ХХК, Номадик Жөрнис ХХК, Актив Адвенчер турс Монгол ХХК, Альфа Тайм ХХК, Ар Монгол Трэйвел ХХК, МҮИСургууль зэрэг бусад компани, салбарын төлөөллүүд "Амьдрал бэлэглэе" аянд нэгдлээ.

Оюутны болон байгууллага хамт олны амралтын сард буюу 7 сард цусны нөөц их хэрэгтэй байдаг ба үүнийг нь дэмжин аялал жуулчлалын салбарынхан жил бүрийн 7-р сарын 3 нд хамтдаа нэгдэн нийгмийн сайн сайхны төлөө, эрдэнэт хүний амь насны төлөө их ажлынхаа хажуугаар аян өрнүүлж 2 дахь жилдээ ийнхүү амжилттай зохион байгууллаа. 
Энэ аян нь өнөөдрөөр ингээд дуусахгүй бөгөөд бүтэн нэг сар үргэлжлэх тул ирж амжаагүй хүмүүс Цус сэлбэлт судлалын үндэсний төвд хандан цусаа өгөх боломжтой

Бидний өгсөн "ачтан донор" цус 3 хүний алтан амийг аврах шидтэй ба цусаа өгснөөр хувь хүн өөрийн биеийн шинжилгээг хийлгэн давхар авах боломжтой байдаг билээ.

Ирэх жилийн аянг илүү өргөн хүрээнд явуулахаар салбарын төлөөлөл байгууллагууд зөвшилцөлд хүрэв.

Энэ өдрийн хүрээнд ачтан доноруудаа шагнаж алдаршуулсан бөгөөд 100-аас дээш удаа цусаа өгсөн “Мөнгөн донор”-оор өргөмжлөгдсөн С.Гантулгыг Монголын аялал жуулчлалын холбооны гишүүн байгууллага Манжуурын аялал ХХК"-ийн БНХАУ-ын Манжуур хотын аялах үнэ төлбөргүй аялах эрхийн бичгээр шагнаж “Хүрэл донор”-оор өргөмжлөгдсөн хүмүүст жуулчны баазад амрах эрхийн бичгээр эрдэнэт хүний амь нас, нийгмийн сайн сайхны төлөө оруулсан хувь нэмрийг нь үнэлэн тус тус урамшуулав.

Аянд нэгдсэн нийт байгууллага, хувь хүмүүс та бүхэнд ажлын амжилт хүсье ерөөе.

Share :

Add New Comment

 Your Comment has been sent successfully. Thank you!   Refresh
Error: Please try again