СБД, Туушин оффис, 3 давхар 313 тоо info@travelmongolia.org
Image
Ажлын цаг
09:00 - 18:00
Холбоо барих
Image

Их хурал

МАЖХ нь аялал жуулчлалын салбарт ажиллагсдын санаачлагаар үүсгэн байгуулагдсан. Монгол улсын хуулийн дагуу эрх бүхий байгууллагад бүртгэгдсэн, үйл ажиллагаа олон нийтэд ил явуулах, гишүүдийнхээ эрх ашиг сонирхлыг хамгаалан, аялал жуучлалын эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийг холбож ажиллахад оршино. 2022 оны байдлаар МАЖХолбоо нь нийтдээ 280 гаруй гишүүдтэй болж өргөжсөн байна. Жилд нэг удаа Бүх гишүүдийн ээлжилт хурлыг зарлана. Хурлыг Удирдах зөвлөлийн гишүүдийн 51 болон түүнээс дээш хувийн саналаар эсвэл тухайн жилд татвараа төлсөн гишүүдийн 1/3-ээс дээш хувийн саналаар МАЖХ-ны ээлжит бус хурлыг хуралдуулна. Бүх гишүүдийн хурлыг Хурлын тэргүүлэгчид удирдан явуулна. Хурлын тэргүүлэгчдийг энгийн олонхийн саналаар Бүх гишүүдийн хурлаас батална.

Бүх гишүүдийн хурал нь дараах бүрэн эрх, үүрэгтэй

Холбооны дүрэмд өөрчлөлт оруулах

Холбоог өөрчлөн байгуулах

Бодлого үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлах

Төсвийг батлах

Удирдах зөвлөл, ерөнхийлөгчийг сонгох

Удирдах зөвлөлд өөрчлөлт оруулах

Үйл ажиллагааны тайланг хэлэлцэх

их хурал
Image

Манай хаяг:

  • Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,
    Туушин оффис, 3 давхар 313 тоо
  • info@travelmongolia.org
  • +976-99072779

Нийгмийн сүлжээ