СБД, Туушин оффис, 3 давхар 313 тоо info@travelmongolia.org
Image
Ажлын цаг
09:00 - 18:00
Холбоо барих
Image

ГИШҮҮНЧЛЭЛ

ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ хамтдаа түгээе!

Image
Монголын аялал жуулчлалын холбоо нь аялал жуулчлалын салбарт ажиллагсадын санаачлагаар 1992 онд үүсгэн байгуулагдсан, Монгол Улсын хуулийн дагуу эрх бүхий байгууллагад бүртгэгдсэн, үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод явуулах, гишүүдийнхээ эрх ашгийг илэрхийлэх, Монгол улсын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх үндсэн зорилго бүхий өөрөө өөрийгөө удирдах зарчимтай, гишүүддээ үйлчилдэг, ашгийн төлөө бус төрийн бус байгууллага.

Бид Монгол Улсын үндсэн хууль, төрийн бус байгууллагын тухай хууль, бусад холбогдох хуулиудыг үйл ажиллагаандаа удирдлага болгон ажилладаг.

Монголын Аялал Жуулчлалын Холбоо нь нийт 280 гаруй гишүүдтэй.

Өнөө цагийн завгүй амьдралын тойрог, суурин иргэншлийн хурдацтай өөрчлөлт дунд байгаль соёлынхоо түүхэн уламжлал үнэ цэнийг дэлхий дахины зах зээлийн хандлага, чиглэлтэй уялдуулан үл үзэгдэх экспортыг үйлдвэрлэгч аялал жуулчлалынхаа салбарыг хамтдаа хөгжүүлж, эцэг өвгөдөөс уламжлагдан ирсэн өв соёл, байгаль эхээ улам хайрлан хамгаалж, бусдаас ялгарах онцлогоо тодотгон, дэлхийн жишиг үйлчилгээгээр баяжуулсан, тогтвортой аялал жуулчлалыг хамтдаа нэгдэж түгээн дэлгэрүүлцгээе! 
МАНАЙ ГИШҮҮНЭЭР ЭЛСЭХЭД ТА БЭЛЭН ҮҮ?

Тэгвэл Та дараах давуу талуудыг эдлэнэ.

ГИШҮҮНЧЛЭЛИЙН ТӨЛБӨР / ДАВУУ ТАЛ

800,000/ ЖИЛД
  • Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг болон ханган нийлүүлэгч бусад байгууллагуудтай танилцах, хамтран ажиллах боломж нээгдэнэ

  • Аялал жуулчлалын салбарт болж байгаа үйл явдал, мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай хүлээн авна

  • МАЖХ-оос зохион байгуулж байгаа үйл ажиллагаа, сургалт семинар болон аялал жуулчлалын үзэсгэлэн яармагт нэн тэргүүнд хамрагдах, үнийн тодорхой хөнгөлөлт эдэлнэ

  • МАЖХ-ны үйл ажиллагаанд онцгой хувь нэмэр оруулсан байгууллага, хувь хүмүүсийг "АЛДАРШУУЛАН" шагнана

  • МАЖХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнд сонгох, сонгогдох бүрэн эрх эдэлнэ

  • Хамгийн том мэргэжлийн холбооны гишүүн байснаар танай компаний бизнесийн нэр хүндэд эерэгээр нөлөөлнө

  • Мэргэжлийн холбоогоор дамжуулан өөрийн компаний хүсэлтийг хуулийн дагуу холбогдох төрийн байгууллагуудад хүргэнэ

  • Өөрийн байгууллагын үйл ажиллагааны талаархи мэдээлэл болон зар сурталчилгаа, хүний нөөцийн хэрэгцээ зэрэг мэдээлэл зарыг Холбооны олон нийтийн сүлжээ болон дотоод сүлжээгээр дамжуулан аялал жуулчлалын салбарын олонхид хүргэх боломжоор хангагдана

  • Мэргэжлийн байгууллагын ажил үйлчилгээтэй холбогдон гарсан хууль тогтоол, дүрэм журам, стандарт зэрэг Төрийн байгууллагын гаргасан үнэн зөв мэдээ мэдээллийг Холбоогоор дамжуулан цаг тухай бүрт нь албан ёсоор авна

  • Аялал жуулчлалын тур оператор компани болон зочид буудал, гэр бааз зэрэг бусад ханган нийлүүлэгчдийн талаархи Төрийн байгууллагын зүгээс гаргахаар бэлдэж буй хууль дүрэм, стандарт, журманд Холбоогоор дамжуулан өөрсдийн санал бодлыг нэгдсэн журмаар өгөх, улмаар оруулах боломж бүрдэнэ

  • Ижил төстэй Олон Улсын мэргэжлийн Холбооны гишүүн болох тохиолдолд өөрийн орны хамгийн том мэргэжлийн Холбоо МАЖХолбооны тодорхойлолт авна. Ихэнх мэргэжлийн холбоод үүнийг авахыг шаарддаг

Image

Гишүүнээр элсэх заавар

Бүрдүүлэх бичиг баримт

  • Гишүүнчлэлийн анкет
  • Байгууллагын гэрчилгээний хуулбар
  • Төлбөр төлсөн баримт
  • Байгууллагын лого
  • Байгууллагын танилцуулга
Image

Холбоо барих

Хэрвээ танд гишүүнчлэлийн бүртгэл, мэдээлэлтэй холбоотой асуудал, асуулт байвал бидэнтэй доорх хаягаар холбогдоно уу.

  • +976-99109816
  • Туушин оффис, 3 давхар 313 тоот
  • info@travelmongolia.org
Image

Манай хаяг:

  • Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,
    Туушин оффис, 3 давхар 313 тоо
  • info@travelmongolia.org
  • +976-99072779

Нийгмийн сүлжээ