СБД, Туушин оффис, 3 давхар 313 тоо info@travelmongolia.org
Image
Ажлын цаг
09:00 - 18:00
Холбоо барих
Image

БИДНИЙ ТУХАЙ

Манай

ЭРХЭМ ЗОРИЛГО

Монголын аялал жуулчлалын салбар дах бүх оролцогчдыг төлөөлсөн дээвэр байгууллага байж гишүүдийнхээ нийтлэг эрх ашиг сонирхлыг хамгаалан, аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийг холбож ажиллахад оршино.
Image
Аялал жуулчлалын хувийн хэвшил, баялаг бүтээгчид, холбооны гишүүд, дэмжигчид бол

БИДНИЙ ҮНЭТ БАЯЛАГ

Хөгжлийн үндсэн зарчим

Хөгжлийн үндсэн зарчим

Бид нэгэн сэтгэлээр, нэгдэн хөдөлж, эв эеийг батжуулах нь хөгжлийн суурь зарчим мөн.

Хөгжлийн хараа

Хөгжлийн хараа

Дэлхийн зах зээл дээрх тусгай сонирхлын аяллын олон янз бүтээгдэхүүнийг улирлаас үл хамааран хангасан, үнэ цэнэтэй зорих газар байна. Монгол Улсын экспортын тэргүүлэгч салбар болно.

Үнэт зүйлс

Үнэт зүйлс

Монгол хүн, байгаль, соёл, хувийн хэвшил, хэрэглэгч

Аялал жуулчлалын холбооны

ҮНДСЭН ЧИГЛЭЛ

ТӨЛӨӨЛӨН ХАМГААЛАХ

Холбооны гишүүдийн хууль ёсны эрх, нийтлэг ашиг сонирхолыг төрийн захиргааны болон хууль хяналтын байгууллагын өмнө төлөөлөн хамгаалах болон энэ чиглэлээр хамтран ажиллах

МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАХ

Өөрийн гишүүдэд үйлчлэх, тухайлбал, олон улсын болон өөрийн орны аялал жуулчлалын салбарын холбогдолтой төрөл бүрийн мэдээллээр хангах, мэдээллийн зохих санг бий болгох

СУРТАЛЧЛАН ТАНИУЛАХ

Гишүүний үйл ажиллагаа, нийгэмд оруулж буй хувь нэмрийг сурталчлах, олон нийтэд таниулах, тэдгээрийн ажилтнуудыг сургалт, семинар, давтан сургалтад хамруулах, мэргэжил дээшлүүлэх, эрх зүйн туслалцаа үзүүлэх

ХОЛБОО ТОГТООХ

Олон улсын болон гадаад, дотоодын аялал жуулчлалын байгууллага, холбоодтой харилцаа холбоо тогтоох, хамтран ажиллахад оршино

Image
Image

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН амтыг хүн бүхэнд мэдрүүлцгээе!

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ
ХАМТДАА БҮТЭЭЛЦСЭН 30 ЖИЛ

Манай улс 1990 онд ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш аялал жуулчлалын салбар манай шинэ үеийн хөгжлийн нэгэн үндсэн чиглэл болж иржээ. Нүүдэлчин монголчуудын амьдралын уламжлалт хэв маяг, нийгэм-соёлын түүхэн ахуйд “аялах, нүүх, газар үзэж нүд тайлах” хэв маяг нэвт шингэж “торгоны зам цайны зам, бадарчлал” хэмээх түүх, шашин соёлын уламжлалаар баяжигдаж ирсэн байдаг.

Image
0
ГИШҮҮН БАЙГУУЛЛАГА
0
ТУР ОПЕРАТОР
0
ЖУУЛЧНЫ БААЗ
0
ЗӨВЛӨЛ
Image

Холбооны зарчим

Төр ба хувийн хэвшлийн оновчтой менежментийг хадгалж, нэгдмэл удирдлага зохицуулалтаар хангахад чиглэнэ. Хувийн хэвшлийн бизнесийн тогтвортой, үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангахын төлөө ажиллахад оршино. Аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх үндсэн стратегийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

- Зорих газрын оновчтой засаглал ба институцийн тогтолцоог сайжруулах,
- Тогтвортой аялал жуулчлалыг байгаль орчин, нийгэм, эдийн засгийн тэнцвэрт байдлыг хангах зарчмаар хөгжүүлэх,
- Аялал жуулчлалын зах зээлийг өргөжүүлэх үндэсний маркетингийг бий болгох,
- Зорих газрын менежмент, дэд бүтцийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх,
- Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг өрсөлдөхүйц болгон хөгжүүлэх
- Монгол улсын аялал жуулчлалыг гадаад улсад сурталчлан танилцуулах, маркетингийн идэвхижүүлэлтийг зорилтот зах зээлд тогтмолжуулах зэрэг болно.

Салбарын тулгуур багана

- Хүний нөөц, мэргэжлийн боловсон хүчин
- Мэргэжлийн өрсөлдөх чадвар бүхий компани байгууллагууд
- Орон нутгийн иргэд, малчид
- Төр засаг, институт
- Жуулчид
- Өртөг үйлдвэрлэгч, хамтрагчид

Салбарын хөгжлийн чиглэл

Нутгийн брэндийг нийслэлд, нийслэлийн брэндийг дэлхийд холбох гүүр болж хөрөнгө оруулалт, ЖДҮ, улс орны сурталчилгаа, соёлын үйлдвэрлэл, зөөлөн хүчний бодлого хэрэгжүүлэгч, ногоон хэрэглээ, тойрог эдийн засаг (Circular economy), хотын хөгжил, цахим хэрэглээний бодит хэрэглээг хүргэгч салбар байна.

Image
Монголын аялал жуулчлалын холбоо

ГҮЙЦЭТГЭХ АЛБА

Дамба<br>ОТГОНБАЯР
Дамба
ОТГОНБАЯР
Гүйцэтгэх захирал
Дашяйчил<br>ЭНХЦЭЦЭГ
Дашяйчил
ЭНХЦЭЦЭГ
Ерөнхий менежер
Хатанбаатар<br>АРИУНТУЯА
Хатанбаатар
АРИУНТУЯА
Олон нийттэй харилцах менежер
Дагвадорж<br>ОДОНТУУЛ
Дагвадорж
ОДОНТУУЛ
Нягтлан бодогч
Монголын аялал жуулчлалын холбооны

БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Image
Image

Манай хаяг:

  • Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,
    Туушин оффис, 3 давхар 313 тоо
  • info@travelmongolia.org
  • +976-99072779

Нийгмийн сүлжээ