2018 оны эхний 10 сарын байдлаар Монгол Улсад 469,410 жуулчин ирсэн статистик мэдээлэл гарчээ

2018 оны эхний 10 сарын байдлаар Монгол Улсад 469,410 жуулчин ирсэн статистик мэдээлэл гарчээ

-2018 оны эхний 10 сарын байдлаар нийт зорчигчдын тоо 53,027 -аар буюу 10.05% хувиар өссөн ба жуулчдын тоо 43,904 -аар буюу 9.35% хувиар өссөн байна. Салбарын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 127,837,835 доллар буюу 26.0% хувиар өссөн байна.

-2018 оны эхний 09 сарын байдлаар БНСУ- аас ирсэн жуулчдын тоо ОХУ-аас ирсэн жуулчдын тооноос их байсан бол 10 дугаар сард ОХУ-аас ирсэн жуулчдын тоо БНСУ-аас ирсэн жуулчдын тооноос 6510 аар их байсан үзүүлэлттэй байсан бөгөөд Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын голлох зах зээлийн 2 дугаарт ОХУ эхний 10 сарын байдлаар бичигдэж байна.

- Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсын хилээр нэвтэрсэн нийт зорчигчдыг албан, хувийн, жуулчин, ажиллах, дамжин өнгөрөх, суралцах, байнгын оршин суух, бусад зорилгоор гэсэн 8 төрөлд хуваан ангилдаг.
- Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан жуулчдын статистик тоон мэдээллийг тооцох аргачлалын дагуу жуулчдын тоон статистик мэдээллийг гаргахдаа албан, хувийн, жуулчин, дамжин өнгөрөх болон бусад зорилгоор гэсэн 5 ангиллаар Монгол Улсад ирж буй гадаадын иргэдийг жуулчдын тоонд оруулж үздэг.

Мэдээллийн эх сурвалж: БОАЖЯ-АЖБЗГазар


Share :

Add New Comment

 Your Comment has been sent successfully. Thank you!   Refresh
Error: Please try again