Жуулчны баазуудын анхдугаар чуулган маргааш болно.

Жуулчны баазуудын анхдугаар чуулган маргааш болно.

Монголын Аялал Жуулчлалын Холбоо, МАЖХ-ны дэргэдэх Жуулчны баазуудын зөвлөлийн санаачилгаар Байгаль Орчин Аялал Жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр Монголын аялал жуулчлал зочлох үйлчилгээний салбарыг нуруундаа үүрч яваа нийт бизнес эрхлэгчдийн дуу хоолойг нээлттэйгээр сонсох, салбарын хэмжээнд тодорхойгүй, шийдвэрлэх шаардлагатай асуудлууд, хөгжлийн гарцыг хамтдаа хэлэлцэн, цаашид хэрэгжүүлэх стратеги, чиглэлээ тодорхойлох зорилгоор “Жуулчны баазуудын анхдугаар чуулган”-ыг 2019 оны 01 дүгээр сарын 23 буюу маргааш Корпорайт зочид буудлын хурлын зааланд зохион байгуулах гэж байна.

Бүртгэл: info@travelmongolia.org мэйл хаягаар хүлээн авна. /Бүртгүүлэгч бүртгэл илгээхдээ ... өөрийн овог нэр, мэйл хаяг, утасны дугаар, жуулчны баазын нэрийн хамт хавсарган мэдээллээ илгээнэ/ Оролцогч 35,000 төгрөгний хураамж төлж орох ба төлбөрийг Голомт банкны 1102098620 МАЖХолбоо дансанд шилжүүлснээр бүртгэл баталгаажна. /Жич: Хураамжийн үнэд: 2 удаагийн кофе цай үйлчилгээ болон өдрийн хоол багтсан болно.

-----------------------------------------------------------------------------------------------------------------

ЧУУЛГАНЫ ЕРӨНХИЙ ХӨТӨЛБӨР

Хаана: Корпорайт-2 зочид буудлын хурлын танхим 
Хэзээ: 2019 оны 1-р сарын 23-ны өдөр 10.00-17.00 цагт,
09.00-09.30 Төлөөлөгчдийн бүртгэл
10.00-10.20 Хуралдааны нээлт (Урлагийн ноймор)
...................................................................................................
Нээлтийн үйл ажиллагаа. 
Модератор: Х.Ариунчимэг /МАЖХ-ны УЗ-ийн гишүүн,Талбиун Жуулчны баазын захирал/
10.00-10.10 Д.Гантөмөр, МАЖХ-ны Ерөнхийлөгч Чуулганыг албан ёсоор нээж үг хэлнэ. 
10.10-10.15 БОАЖЯ-ны төлөөлөл үг хэлнэ. 
....................................................................................................
10.15-10.25 Жуулчны баазуудын зөвлөлийн танилцуулга 
....................................................................................................
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ “ЖУУЛЧНЫ БААЗУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД, ЦААШИД ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛУУД, ХАМТЫН АЖИЛЛАГАА”

Илтгэл 1. ПАНЕЛИСТ: БОАЖЯ (АЖБЗГ, БОҮнэлгээний Газар), ТХГНУ-ын захиргаа, Мэргэжлийн хяналтын газар төлөөллүүд

10.25-10.45 ЖУУЛЧНЫ БААЗУУДЫН ЭРХЗҮЙН ОРЧИНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД
/Орон нутагт, ТХГНутагт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, түүний сунгалт, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, хөрөнгө оруулалт/

Илтгэгч. Байгаль-Үүд жуулчны баазын захирал Я.Отгонбаяр
10.45-11.10 Асуулт хариулт, боломж, Шийдэл (Дээрх нэр дурдсан газруудын төлөөлөл асуултанд хариулна)
11.10-11.20 Санамж бичигт гарын үсэг зурна. /БОАЖЯ, ТХГНУ-ын захиргаа, МХГ, МАЖХ, /
Илтгэл 2. ПАНЕЛИСТ: ХНХЯам, БОАЖЯ, БСШУСЯ, АЖУЧМС /төлөөлөл/

11.25-11.45 ЖУУЛЧНЫ БААЗУУДЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД, ТҮҮНИЙГ ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ

Илтгэгч. АЖБХН-ийн тэргүүн Д.Батболд 
11.45-12.05 Асуулт хариулт, боломж, Шийдэл (Дээрх нэр дурдсан газруудын төлөөлөл асуултанд хариулна)
Илтгэл 3. ПАНЕЛИСТ: БОАЖЯам, Засгийн Газрын тохируулагч агентлаг Стандарт, Хэмжил Зүйн газар, ОБЕГ, ЦЕГ, /төлөөлөл/

12.10 -12.30 “ЖУУЛЧНЫ БААЗУУДЫН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР” 
Илтгэгч. Гайхамшигт Говь аялал жуулчлалын холбооны тэргүүн Э.Түмэндэлгэр

12.30-12.50 Асуулт хариулт, боломж, Шийдэл (Дээрх нэр дурдсан газруудын төлөөлөл асуултанд хариулна)
13.00-14.00 Өдрийн хоол /CORPORATE Зочид буудлын ресторан/

Үйл ажиллагааны дундуур оролцогчид кофе брейкийн үйлчилгээ авна. 
.......................................................................................................
ХОЁРДУГААР ХЭСЭГ /ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨМЖҮҮД/

Модератор: 
14.00-14.30 БОАЖЯ танилцуулга 
14.35-14.55 МҮХАҮТ-ын ногоон шошгоны танилцуулга 
15.00-15.15 Герман улсын туршлага /бохирын систем/-ын танилцуулга
15.20-15.35 Саарал усны технологийг Монгол улсад хэрэгжүүлсэн туршлага
15.40-15.50 Хог хаягдлын менежментийн ЭКОБИН шийдэл /төслийн танилцуулга/ 
15.55-16.10 Дэлхийн банк “Export Development” хөрөнгө оруулалтын төслийн танилцуулга 
16.15-16.25 What 3 words танилцуулга
16.30-16.45 Жуулчны бааз, Тур оператор компаниудын хамтын ажиллагааны санал зөвлөмж
16.45-17.00 Зөвлөмжүүдтэй холбоотой асуулт хариулт
17.00 Үйл ажиллагааг дүгнэж, Чуулганыг хааж модератор үг хэлнэ.

 

Share :

Add New Comment

 Your Comment has been sent successfully. Thank you!   Refresh
Error: Please try again