СБД, Туушин оффис, 3 давхар 313 тоо info@travelmongolia.org
Image
Ажлын цаг
09:00 - 18:00
Холбоо барих
Image

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ХОЙД СОЛОНГОС 2020 ОНООС ХОЙШ АНХ УДАА ГАДНЫН ЖУУЛЧИН ХҮЛЭЭЖ АВАХААР ЗЭХЭЖ БАЙНА

Хоёрдугаар сард Хойд Солонгосын нийслэл Пхеньян дахь орчин үеийн цанын баазад Оросын жуулчид 4 өдрийн аялал хийхээр болсон байна. 2020 оны 1-р сард ковид-19-ийн улмаас хилээ хааж байсан тус улс ийнхүү 4 жилийн дараа анх удаа гаднын жуулчид хүлээж авахаар болж байгаа юм.

Хойд Солонгосын хамгийн том дипломат холбоотон, эдийн засгийн түнш Хятад улсаас биш Оросоос жуулчин очихоор болсон нь гэнэтийн мэдээ байлаа.

Владивосток хотод төвтэй Восток Интур компанийн мэдэгдсэнээр 2-р сарын 9-нд эхлэх тус аялал нь нэг хүний 750 ам.доллар бөгөөд Алс Дорнодоос ирэх Оросын жуулчид Пхьенян-Умардын Масик чиглэлд 4 хоног аялах ажээ.

Приморийн мужийн захирагч Олег Кожемяко болон Хойд Солонгосын эрх баригчид тохиролцоонд хүрсний дагуу уг аялал зохион байгуулагдаж байгаа аж.

Хойд Солонгос Хятадаас урьтаж Оросын жуулчдыг хүлээн авч байгаа нь Ким Чен Ун ОХУ-тай түншлэлээ бэхжүүлэхэд анхаарч байгааг дахин нотолж байна гэж Сөүл дэх Кюннам их сургуулийн Алс Дорнод судлалын хүрээлэнгийн профессор Лим Юл Чун мэдэгдсэн байна. Цар тахлаас өмнө Хойд Солонгост ирсэн олон улсын жуулчдын 90-ээс дээш хувийг Хятад жуулчид эзэлж байсан тул Хятадаас ирэх аяллыг сэргээх нь Хойд Солонгост чухал хүчин зүйл хэвээр байх болно гэж тэрээр нэмж хэлжээ.

2019 онд Хойд Солонгост нийт 300,000 гаруй жуулчид ирж байсан бөгөөд ойролцоогоор 150 сая долларын орлого олж байсан байна.

 

Image

Манай хаяг:

  • Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,
    Туушин оффис, 3 давхар 313 тоо
  • info@travelmongolia.org
  • +976-99072779

Нийгмийн сүлжээ