СБД, Туушин оффис, 3 давхар 313 тоо info@travelmongolia.org
Image
Ажлын цаг
09:00 - 18:00
Холбоо барих
Image

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Аялал жуулчлалын байгууллагууд нэгдэж “Жуулчин төгөл - тэрэлж”-д мод тарилаа

НАЖГ, МАЖХ, “Цолмон Трэвел” компанийн санаачлан эхлүүлээд буй “САЯ ЖУУЛЧИН – САЯ МОД” аяны хүрээнд аялал жуулчлалын компаниуд нэгдэж өнөөдөр  "Шинэ налайх цэцэрлэгт хүрээлэн"-д мод тарилаа.

“САЯ ЖУУЛЧИН - САЯ МОД” аяны хүрээнд жуулчдын гол маршрутын дагуу ТЭРЭЛЖ, ГОВЬ, БҮРД гэсэн гурван ЖУУЛЧИН ТӨГӨЛ –ийг байгуулах юм.

Эхний төгөл болох "ЖУУЛЧИН ТӨГӨЛ - Тэрэлж"-ийг “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”-гийн 4 га талбайд байгуулж байгаа бөгөөд өнөөдөр НАЖГ, МАЖХ болон аянд нэгдсэн аялал жуулчлалын 24 байгууллагын хамт олон хамтран гацуур, шинэс, агч, нарс, хус, гүйлс, монос, нохойн хошуу, тэхийн шээг, паркийн сарнай зэрэг нийт 14 төрлийн 380 гаруй мод, бут тарьж суулгалаа.

Аяны гол зорилго нь Монгол Улсад ирэх жуулчин бүр 1 мод тарих бөгөөд улмаар Монгол улс 1 сая жуулчин хүлээж авах үед бид 1 сая мод тарьж ургуулсан байх явдал юм.  

Манай орны нийт газар нутгийн дөнгөж 7,9% нь ой мод эзэлдэг. ?Үүнийг 9%-д хүргэх, хүлэмжийн хийн ялгарал, цөлжилтийг бууруулах, ирээдүй хойч үедээ ногоон төгөл үлдээхэд мөн зорьж буй юм.

Image

Манай хаяг:

  • Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,
    Туушин оффис, 3 давхар 313 тоо
  • info@travelmongolia.org
  • +976-99072779

Нийгмийн сүлжээ