СБД, Туушин оффис, 3 давхар 313 тоо
info@travelmongolia.org
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР

Монгол бахархлын өдөр нь Монгол Улсад 2012 оноос бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж буй баярын өдөр юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 1 сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар Их Эзэн Чингис хаан 1162 оны усан морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд төрсөн гэж хуульчилж тогтсон байдаг. Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн түүхт ойн өдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 24-ний энэ өдөр "МОНГОЛ БАХАРХАЛ"-ын өдрийн мэндийг хүргэе