СБД, Туушин оффис, 3 давхар 313 тоо info@travelmongolia.org
Image
Ажлын цаг
09:00 - 18:00
Холбоо барих
Image

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ЦАР ТАХЛЫН УНАЛТЫН ҮЕИЙГ ХУРДАЦТАЙ ДАВАН ТУУЛЖ БАЙНА

НҮБ-ын Дэлхийн Аялал Жуулчлалын байгууллагын сүүлийн судалгаагаар Олон улсын аялал жуулчлал нь 2023 оны 1-р сараас 7-р сарын хүртэлх датагаар цар тахлын өмнөх үеийнхээс 84%-д хүрсэн бөгөөд аялал жуулчлалын түүхэнд тохиолдсон хамгийн хүнд хямралаас хурдацтай сэргэж байна гэж мэдэгджээ. Ойрхи Дорнод, Европ, Африк зэрэг бүс нутгууд салбарын сэргэлтийг тэргүүлж байна.

Аялал жуулчлал бүрэн сэргэх голдиролдоо оров

Аялал жуулчлалын эрэлт нь эдийн засаг болон геополитикийн сорилттой тулгарч байгаа ч тогтвортой өсөлт, сэргэлтийг үзүүлсээр байна. НҮБ-ын Дэлхийн Аялал Жуулчлалын байгууллагын 2023 оны 7-р сарын сүүлээр гаргасан барометрийн шинэ дугаарт:

  • 7-р сарын эцэс гэхэд олон улсын жуулчдын тоо цар тахлын өмнөх үеийнхээс 84%-д хүрэв.
  • 2023 оны 1-7-р сарын хооронд 700 сая жуулчин олон улсад аялсан нь 2022 оны мөн үеийнхээс 43%-иар өссөн үзүүлэлт.
  • 7-р сар хамгийн ачаалалтай үе байсан бөгөөд нийт 145 сая олон улсын аялагчид бүртгэгдсэн нь 1-7-р сар хүртэлх нийт бүртгэлийн 20%-ийг дангаар эзэлж байна.

 

Дэлхийн өнцөг булан бүрт аялал жуулчлал хэрхэн эрчимтэй сэргэж байгааг НҮБ-ын Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагын тоо баримт дахин харуулж байна. Гэхдээ аялал жуулчлалын салбар сэргэхэд дасан зохицолт хэрэгтэй.

 

НҮБ-ын Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Зураб Пололикашвили: “Бидний хийсэн судалгаагаар дэлхийн өнцөг булан бүрт аялал жуулчлалын сэргэлт хэрхэн идэвхтэй явж байгааг харуулж байна. Хэдийгээр сэргэлт хурдацтай байгаа ч бидэнд дасан зохицолт хэрэгтэй. Сүүлийн саруудад бид тэс өөр үзэгдлийг харлаа. Өсөн нэмэгдэж буй аялал жуулчлалын урсгалыг зохицуулах чухал сорилтууд нь илүү хүртээмжтэй, тогтвортой, тэсвэртэй салбарыг бий болгох шаардлага байгааг харуулж байна.”

Үр дүн /бүсчилснээр/

Дэлхийн бүх бүс нутгуудад 2023 оны эхний долоон сарын хугацаанд аялал жуулчлалын сэргэлт эрчимтэй байсан нь хэд хэдэн томоохон зах зээлийн олон улсын аялал жуулчлалын эрэлтээс шалтгаалж байна:

  • Ойрхи Дорнод 2023 оны 1-7-р сард хамгийн сайн үр дүнг үзүүлснээ мэдээлсэн бөгөөд нийт аялагчдын тоо цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 20%-иар илүү байна. Тус бүс нутаг 2019 оны түвшинг давсан цорын ганц бүс хэвээр байна.
  • Европ, дэлхийн хамгийн том зорин очих бүс болох Европ нь цар тахлын өмнөх үеийнхээс 91%-д хүрсэн бөгөөд энэ нь бүс нутгийн дотоодын аялал жуулчлал болон АНУ-ын аялагчдын эрэлтээс үүдэлтэй.
  • Африк энэ 7 сарын байдлаар цар тахлын өмнөх үеийнхээс 92%, Америк 87%-д хүрсэн талаар судалгаа харуулж байна.
  • Ази, Номхон далайн бүс энэ оны эхээр аялал жуулчлалыг дахин эхлүүлсэн бөгөөд мөн хугацаанд 61%-д хүрсэн сэргэлтийг үзүүлжээ.

Боломж

Дээрх тоон дүнгүүд нь энэхүү өсөлтөө хадгалснаар Дэлхийн аялал жуулчлалын салбар оны эцэс гэхэд цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 80%-95%-д хүрэх боломжтойг харуулж байна.

  • Хятад болон бусад Азийн зах зээл аялал жуулчлалыг дахин сэргээж байгаа нь бүс нутаг болон дэлхийн бусад хэсэгт аялал жуулчлалын өсөлтийг нэмэгдүүлэх төлөвтэй байна.
  • Олон улсын аялал жуулчлалын үр дүнтэй сэргэлтэд учирч буй сорилт болох Эдийн засгийн хүндрэлтэй орчин нь үргэлжлэх болно гэж НҮБ-ын Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагын шинжээчид зөвлөж байна.

Үргэлжилсэн инфляци, нефтийн үнийн өсөлт нь тээврийн болон байрны зардлыг өсгөсөн. Энэ нь жилийн үлдсэн хугацаанд зарцуулалтын хэв маягт сөргөөр нөлөөлж, жуулчид гэртэйгээ ойр болон богино хугацааны аялал хийх сонирхолыг нэмэгдүүлсээр байгаа юм.

 

Image

Манай хаяг:

  • Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,
    Туушин оффис, 3 давхар 313 тоо
  • info@travelmongolia.org
  • +976-99072779

Нийгмийн сүлжээ