СБД, Туушин оффис, 3 давхар 313 тоо
info@travelmongolia.org
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ БОЛОН ХАМТ ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ДАГАЛДАХ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 5 ДАХ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
•Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн дагалдах хуулийн төслүүдийг аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоодын төлөөллүүдийн саналыг тусган зүйлт, заалт бүрээр нь нягтлан 2022 оны 12-р сарын 3-7-ны өдрүүдэд хэлэлцэж байна.
•Монголын аялал жуулчлалын салбар холбоодын сонгогдсон төлөөллүүдтэй БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, албаны төлөөллүүд хэлэлцэн хуулийн төслийн зүйлт, заалт бүрээр саналаа илэрхийлэн, санал хураах зарчмаар олонхын дэмжсэн хуулийн үндэслэл бүхий томьёоллыг төсөлд тусгахаар ажиллаж байна
•Уг хэлэлцүүлэгт оролцогчид:
o БОАЖ-ны сайд Б.Бат-Эрдэнэ
o БОАЖЯ-ны Хуулийн хэлтсийн дарга С.Цогтгэрэл
o БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Болортуяа
o БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн П.Баярцэцэг
o БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Б.Жавхлан
o БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн М.Соёлмаа
o Монголын эрх зүйн судалгаа хөгжлийн төв ТББ-ын хуульч Р.Лхагвабаяр
o Монголын аялал жуулчлалын холбоо
o Монголын тур операторын холбоо
o Монголын хөтөч тайлбарлагчийн холбоо
o Жуулчны баазуудын холбоо
o Солонгос зах зээлийн зөвлөл
o Зочид буудлын холбоо
o Монголын ан агнуурын холбоо
o Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын Аялал жуулчлалын зөвлөл
o Аялал жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэг
o Тусгай хамгаалалттай газар Хустай
o Горхи Тэрэлжийн Аялал жуулчлалын холбоо
o Азийн Аялал жуулчлалын холбоо
o Тусгай сонирхлын аялал жуулчлал
o Орон нутгийн АЖХолбоодын төлөөлөл
o Улаанбаатар аялал жуулчлалын холбоо
o Хөвсгөл Жуулчны баазууд