СБД, Туушин оффис, 3 давхар 313 тоо info@travelmongolia.org
Image
Ажлын цаг
09:00 - 18:00
Холбоо барих
Image

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

"ИХ АЛТАЙ" ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ-СПОРТЫН НААДАМ 8 ДУГААР САРД БОЛНО

Ховд  аймаг  "Их Алтай" олон улсын  аялал жуулчлал-спортын  наадмыг  8 дугаар сарын хоёр дахь долоо хоногт 4 өдрийн турш зохион байгуулахаар болжээ.

Тус наадмын зорилго нь  "Алтай-бидний нийтийн гэр" олон улсын зохицуулах зөвлөлийн гишүүн бүс нутгууд болох Монгол, ОХУ, БНКазУ, БНХАУ-ын хил дамнасан хамтын ажиллагааны түншлэлийг  өргөжүүлэх,  авто уралдаан,  уулын авиралт, гүйлт зэрэг спортын 9 төрлийг хөгжүүлэх, туршлага солилцоход чиглэнэ. 

Наадамд  Монгол, ОХУ, БНКазУ, БНХАУ гэсэн 4 улсын төлөөлөл, баг тамирчид оролцох бөгөөд наадмын үндсэн үйл ажиллагаа Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн нутгаар дамжин өрнөх аж. 

“Их Алтай” аялал жуулчлал-спортын наадам нь “Алтай бид бүгдийн орон гэр” олон улсын хөтөлбөрийн хүрээнд хоёр жил тутамд Их Алтайн нурууг дамнан орших улс орнуудын нутаг дэвсгэрт ээлжлэн болдгоороо онцлогтой.

Тухайлбал, 2013 онд Монгол Улсын баруун хязгаар Ховд аймгийн нутаг дахь Шижигтэйн хавцалд, 2015 онд БНХАУ-ын Шинжаан Уйгарын ӨЗО-ны Алтай аймгийн нутаг дэвсгэр Хөх тохойд, 2017 онд Дорнод Казакстаны нутаг дэвсгэрт, 2019 онд ОХУ-ын Алтайн хязгаарт зохион байгуулсан аж.  

Сүүлийн жилүүдэд улс орнууд аялал жуулчлалын буюу адал явдалт экстрем спортыг хөгжүүлэх асуудалд анхаарч ажиллаж буй.

 Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Image

Манай хаяг:

  • Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,
    Туушин оффис, 3 давхар 313 тоо
  • info@travelmongolia.org
  • +976-99072779

Нийгмийн сүлжээ