СБД, Туушин оффис, 3 давхар 313 тоо info@travelmongolia.org
Image
Ажлын цаг
09:00 - 18:00
Холбоо барих
Image

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ДЭЛХИЙН СПОРТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН II ИХ ХУРАЛ БҮГД НАЙРАМДАХ ХОРВАТ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Дэлхийн аялал жуулчлалын байгууллага болон Бүгд Найрамдах Хорват Улсын Засгийн Газар, Аялал Жуулчлал, Спортын яам хамтран 2023 оны 4-р сарын 26-27-нд Дэлхийн Спорт Аялал Жуулчлалын хоёр дахь удаагийн их хурлыг зохион байгуулах гэж байна. Энэхүү их хурал нь хурдацтай өсөн нэмэгдэж буй спорт аялал жуулчлалын салбарын мэргэжилтнүүдийн шинэ санаа, шилдэг туршлагыг хуваалцах онцгой боломжуудыг хангадгаараа онцлогтой.

Энэ удаагийн их хурал “Тогтвортой байдлын төлөө Аялал Жуулчлал ба Спортын нэгдэл” хэмээх сэдвийн дор зохион байгуулагдах бөгөөд Спортын аялал жуулчлалын судалгаа, шинжилгээг гүнзгийрүүлэх, хурдацтай өсөн өсөн дэвжиж буй тус салбарын нөөц бололцоог тодорхойлох түүнчлэн үүсэж болох ойлголтуудыг дүгнэх, шинэлэг санаануудыг чиглүүлэх зэрэг зорилготой.

Спорт аялал жуулчлалын эдийн засагт үзүүлэх нөлөө, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн үүднээс “Тогтвортой Хөгжлийн Зорилго”-т оруулах хувь нэмэр, Спортын арга хэмжээг зохион байгуулах, ивээн тэтгэлэг татах, сурталчилах зэрэг хэд хэдэн гол асуудлууд мөн хурлын үеэр яригдах юм.

 

Хурлын үеэр яригдах сэдвүүд:

  • Эдийн Засгийн тогтвортой байдал: Спортын арга хэмжээнүүдийн нөлөөллийг хэмжих нь
  • Спортын арга хэмжээ аяллын чиглэл, Маркетинг ба Сурталчилгаа
  • Спортын ивээн тэтгэлэг ба арилжаа
  • Спортын арга хэмжээнүүд дэх Чиглэлийн Менежментийн Байгууллагын сайн туршлага
  • Нийгмийн тогтвортой байдал: Спорт аялал жуулчлалын хөгжлийн стратеги
  • Хүрээлэн буй орчны тогтвортой байдал: Спорт аялал жуулчлал дахь саад бэрхшээлүүд
  • Эрүүл мэнд, Спортын аялал жуулчлалын байгууллагуудын Инноваци ба Цахим шилжилт

 

Дэлхийн Спорт Аялал Жуулчлалын II Их Хурал Бүгд Найрамдах Хорват Улсын Задар хотод 2023 оны 4-р сарын 25-27-нд зохион байгуулагдана.

 

Image

Манай хаяг:

  • Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,
    Туушин оффис, 3 давхар 313 тоо
  • info@travelmongolia.org
  • +976-99072779

Нийгмийн сүлжээ