СБД, Туушин оффис, 3 давхар 313 тоо info@travelmongolia.org
Image
Ажлын цаг
09:00 - 18:00
Холбоо барих
Image

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

"МОНГОЛЫН ЗАМ" БҮТЭЭЛ "THE GOLDEN CITY GATE" ОЛОН УЛСЫН НААДМААС ТЭРГҮҮН БАЙР ЭЗЛЭВ

Дэлхийн Аялал Жуулчлалын хамгийн том экспо болох “ITB Berlin 2023”-ийн үеэр аялал жуулчлалын мультимедиа салбарын шилдэгүүдийг тодруулдаг “The Golden City Gate 2023” ёслолын арга хэмжээ боллоо.

Нийт 18 төрөлд шилдгүүдийг тодруулдаг тус ёслолын арга хэмжээний үеэр “TV Travel Magazine International” төрөлд “Roads of Mongolia” бүтээлээрээ өрсөлдсөн “Цолмон Трэйвел” ХХК-ийн ерөнхий захирал М. Навчаа тэргүүн байр эзэлж цомын эзэн болжээ. 

Энэхүү уран бүтээл нь Монголын аялал жуулчлалын салбарыг олон улсад контент хэлбэрээр сурталчилж буй цоо шинэ ажил юм.

Дашрамд дуулгахад “The Golden City Gate 2019”-өөс “Цолмон Трэйвел” ХХК-ийн санаачлагаар бүтсэн “Welcome to Mongolia” бүтээл мөн тэргүүн байрыг эзэлж байсан юм.

Image

Манай хаяг:

  • Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,
    Туушин оффис, 3 давхар 313 тоо
  • info@travelmongolia.org
  • +976-99072779

Нийгмийн сүлжээ