СБД, Туушин оффис, 3 давхар 313 тоо info@travelmongolia.org
Image
Ажлын цаг
09:00 - 18:00
Холбоо барих
Image

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ХЯТАДЫН ТӨЛБӨР ТООЦООНЫ WECHAT PAY ҮЙЛЧИЛГЭЭ МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСООР НЭВТЭРЛЭЭ

Хятадын технологийн тэргүүлэгч Тенсент компанийн хөгжүүлсэн ухаалаг утсанд суурилсан төлбөр тооцооны WeChat Pay систем Монгол улсад албан ёсоор нэвтэрсэн байна. Уг үйлчилгээг Сэндли ББСБ, Тенсент-тэй хамтран Монгол улсад нэвтрүүлж байгаа юм.

Одоогоор цахим төлбөр тооцооны WeChat Pay үйлчилгээг Дорноговь аймгийн Замын-Үүд сум болон Чингис хаан ОУ-ын нисэх буудлын зарим дэлгүүрүүд мөн Улаанбаатар хотын зарим зочид буудал, зоогийн газар, хүнсний дэлгүүрүүд ашиглаж байгаа аж.

Үүнээс өмнө Монгол улсын зарим банкууд WeChat Pay системд нэгдэж Монгол Төгрөг WeChat Pay системийг дэмжигч 25дахь вальют болж байсан билээ.

Монгол улс 2023-2025 оныг “Монголд Зочлох Жил” болгон зарласан бөгөөд дор хаяж 1 сая жуулчныг хүлээж авах зорилоготой.

Монгол улсад зочилдог нийт жуулчдын 30-аас дээш хувийг Хятадын жуулчид эзэлдэг бөгөөд ирэх жилүүдэд энэ тоо улам нэмэгдэх хандлагатай. Тиймээс WeChat Pay үйлчилгээ Монгол улсад албан ёсоор нэвтэрсэн нь Хятадын жуулчдын аяллыг илүү тав тухтай хялбарчлах болно гэж найдаж байна. Үүнийг дагаад жуулчдын урсгал ч нэмэгдэх боломжтой юм.

Image

Манай хаяг:

  • Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,
    Туушин оффис, 3 давхар 313 тоо
  • info@travelmongolia.org
  • +976-99072779

Нийгмийн сүлжээ