СБД, Туушин оффис, 3 давхар 313 тоо info@travelmongolia.org
Image
Ажлын цаг
09:00 - 18:00
Холбоо барих
Image

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2023 ОНД ХОНГКОНГТ 34 САЯ ЖУУЛЧИН ЗОРЧЖЭЭ

Өнгөрөгч бямба гарагт /2024.1.13/ Хонгконгийн аялал жуулчлалын зөвлөлөөс, өнгөрөгч 2024 онд 34 сая орчим жуулчинг хүлээн авсан тухай мэдэгдэл хийсэн байна. Зөвхөн 12-р сард л 4 сая жуулчин Хонгконгийг зорьжээ.

Хятадын эх газраас Хонгконг руу зорчигчид дээрх тооны ихэнх хувийг бүрдүүлсэн бөгөөд 5-р сарын амралт, зуны амралт болон 10-р сарын амралтын үеэр Хятад жуулчид хамгийн ихээр Хонгконгт зорчсон юм. Түүнчлэн 12-р сард Филиппин, Тайланд улсаас ирсэн жуулчдын тоо цар тахлын өмнөх үеийг давсан байна.

Жуулчдыг аяллын төрлөөр нь ангилахад хурал чуулган, үзэсгэлэнд оролцох зорилгоор ирэгсэд ихэнх хувийг эзэлсэн байна.  Мөн нэг жуулчин дунджаар 3.6 шөнийг Хонгконгт өнгөрүүлж байгаа бөгөөд Хонгконгийн аялал жуулчлалын зөвлөлийн хийсэн судалгаагаар жуулчдын сэтгэл ханамжийн үнэлгээ 10 онооноос 8.7 байгаа нь тахлын өмнөх үеийг давсан үзүүлэлт юм.

 

Image

Манай хаяг:

  • Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,
    Туушин оффис, 3 давхар 313 тоо
  • info@travelmongolia.org
  • +976-99072779

Нийгмийн сүлжээ