СБД, Туушин оффис, 3 давхар 313 тоо info@travelmongolia.org
Image
Ажлын цаг
09:00 - 18:00
Холбоо барих
Image

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2024 ОНД ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ЦАР ТАХЛЫН ӨМНӨХ ТҮВШИНД ХҮРНЭ

НҮБ-ын Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллага энэ оны анхны аялал жуулчлалын барометрийг гаргасан байна. 2023 онд олон улсын аялал жуулчлал идэвхтэй сэргэж цар тахлын өмнөх үеийн 88%-д хүрсэн бөгөөд барагцаагаар 1.3 тэрбум жуулчин дэлхийн хэмжээнд зорчсон гэж тэмдэглэжээ. Нислэгийн тоо нэмэгдэж, Ази тивийн зах зээл илүү эрчимтэй сэргэж байгаа нь 2024 оны эцэс гэхэд Олон улсын аялал жуулчлал бүрэн хэмжээний сэргэлтэд хүрэх боломжтойг харуулж байгаа гэнэ.  

2023 онд Ойрхи Дорнод, Европ болон Африк тив хамгийн өндөр үзүүлэлттэй гарсан юм.

Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагаас гаргасан Барометр тооцоолол нь 2023 оны салбарын үзүүлэлтийг бүс нутаг бүрээр иж бүрэн тоймлон харуулж байна. Үүнд:

  • Ойрхи Дорнод нь 2019 оны үетэй харьцуулахад 22%-иар илүү жуулчин хүлээж авснаар бүс нутгийн сэргэлтээр тэргүүлсэн.
  • Европ нь дэлхийн хамгийн олон хүн зорчсон бүс нутаг болсон бөгөөд 2019 оныхтой түвшингийн 94%-д хүрсэн бөгөөд бүс нутгийн дотоод эрэлт болон АНУ-ын жуулчдын эрэлт харьцангуй их байв.
  • Африк цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 96%, Америк 90%-д хүрчээ.
  • Ази болон Номхон Далайн бүс нутаг цар тахлын өмнө үеийн 65%-д хүрсэн сэргэлтийг үзүүлсэн байна.

Түүнчлэн Олон улсын аялал жуулчлал 2023 оны байдлаар 1.4 их наяд ам.долларыг эргэлдүүлжээ. Энэ нь дэлхийн нийт бүтээгдэхүүний 3%-ийг бүрдүүлсэн гэсэн үг. Салбарын түүхэнд 2019 онд хамгийн их буюу 1.7 их наяд ам.долларт хүрж байсан түүх бий.

2024 ОНЫ ТААМАГЛАЛ

Олон улсын аялал жуулчлал нь 2024 онд бүрэн хэмжээндээ хүртлээ сэргэж 2019 оны үзүүлэлтийг 2%-иар давуулах тооцоллыг Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагаас гаргасан байна. Үүнд Ази тив ялангуяа БНХАУ-ын гадаад болон дотоод аялал жуулчлалын эрчимжилтэд орж байна. БНХАУ-ын хувьд Франц, Герман, Итали, Нидерланд, Испани, Малайзийн иргэдийг 2024 оны 11-р сарын 30-ний өдрийг хүртэл визгүй зорчуулах хүсэлт гаргажээ. Мөн Ойрхи Дорнод, Африк, Персийн булангийн орнууд руу аяллын нэгдсэн нэг визээр зорчих боломжтой болж байгаа аж.

Европын тухайд 2024 онд тэргүүлэх байр сууриа хадгалах шинжтэй. Учир нь 3-р сараас эхлэн Румын, Болгар зэрэг орнууд Шенгений бүсд элсэж байгаа бол Парис хотод зуны олимпын наадам зохион байгуулагдах юм.

2024 онд дэлхийн Эдийн засаг болон Геополитикийн ороо бусгаа байдал олон улсын аялал жуулчлалд томоохон сорилт үүсгэсэн хэвээр байх болно.Нефтийн үнийн тогтворгүй байдал, Инфляцийн өсөлт, Өндөр хүү, Худалдааны тасалдал зэрэг нь олон улсын аялал жуулчлалын байр, тээврийн үнийн тогтвортой байдалд нөлөөлөх таамаглалтай байна. Түүнчлэн бизнес эрхлэгчдийн хувтд өндөр эрэлтийг даван туулахын тулд ажиллах хүчин, боловсон хүчний хомсдол хэвээр байх аж.

 

Image

Манай хаяг:

  • Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,
    Туушин оффис, 3 давхар 313 тоо
  • info@travelmongolia.org
  • +976-99072779

Нийгмийн сүлжээ