СБД, Туушин оффис, 3 давхар 313 тоо info@travelmongolia.org
Image
Ажлын цаг
09:00 - 18:00
Холбоо барих
Image

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Хөрөнгө оруулагч гадаадын иргэнийг урих Зөвлөмж

Гадаадын иргэн нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж /нийт хувьцааны 25 болон түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшдэг/-ийн хөрөнгө оруулагч, хөрөнгө оруулагчийн төлөөлөгч, гүйцэтгэх удирдлага, гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтнаар Монгол Улсад оршин суух боломжтой. Оршин суух гадаадын иргэн нь тохирох ангиллын визээр буюу хөрөнгө оруулагчийн ангиллын визээр Монгол Улсад орж ирсэн байх шаардлагатай байдаг. Хөрөнгө оруулагчийн ангиллын визийг хилийн чанад дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрууд нь Гадаадын иргэн, харьяатын газраас олгосон визийн зөвшөөрлийн дагуу олгодог. Тиймээс уригч аж ахуйн нэгж нь Гадаадын иргэн, харьяатын газарт хандан визийн зөвшөөрөл /урилга/ мэдүүлнэ.

Үүний тулд эхлээд гадаадын хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болох Эдийн засгийн хөгжлийн яам /утас: 77001717/-д хандаж гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагч, хөрөнгө оруулагчийн төлөөлөгч, гүйцэтгэх захирал, эсвэл гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан мөн болохыг тодорхойлсон тодорхойлт авна.

Уг тодорхойлолт гарсаны дараа Гадаадын иргэн, харьяатын газрын сайтад заасан дараах бичиг баримтыг бүрдүүлэн Гадаадын иргэн, харьяатын газарт цахимаар хандана.

Дээр дурдсан баримт бичгийг бүрдүүлж тухайн компаний итгэмжлэгдсэн ажилтан нь хүсэлтийг Гадаадын иргэн, харьяатын газрын цахим үйлчилгээний сайтаар гаргах бөгөөд визийн зөвшөөрөл нь бүртгэлтэй цахим шуудангийн хаягаар илгээгдэнэ. Уг визийн зөвшөөрлийн дагуу гадаадын иргэн нь гадаад улсад байгаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас, эсвэл орж ирэх хилийн боомт дээрээс визээ авч орж ирнэ.

Гадаадын иргэнийг хилээр орж ирснээс хойш 21 хоногийн дотор дараах баримт бичгийг бүрдүүлэн оршин суух зөвшөөрөл мэдүүлнэ.

  • Уригч аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт (Байгууллагын үйл ажиллагааны чиглэл, гадаадын иргэний Монгол Улсад байх зорилго, хугацаа зэргийг дэлгэрэнгүй дурдах);
    Визийн зөвшөөрөл мэдүүлэхэд гаргасан албан хүсэлтийн эх хувь, бүрдүүлсэн бусад баримт бичгийн хуулбарыг авч ирнэ.
  • Баг, хорооны засаг даргаас авсан оршин суугаа хаягийн тодорхойлолт;
  • Паспорт эсхүл паспортыг орлох баримт бичгийн эх хувийг, хуулбарын хамт (паспортын хүчинтэй хугацаа 180 хоногоос доошгүй байна);
  • Шаардлагатай бусад баримт бичиг (татварын болон нийгмийн даатгалын тодорхойлолт- тухайн жилийг оруулаад сүүлийн 3 жил г.м.)
    Хүсэлт гаргаж буй ажилтанд тухайн байгууллагаас олгосон итгэмжлэх, ажлын газрын үнэмлэх, иргэний үнэмлэхний хуулбар;
  • Тэмдэгтийн хураамж төлсөн баримт
  • Мэдүүлгийн хуудас
  • Оршин суух зөвшөөрөл олгоход шийдвэрлэлтийн хугацаа ажлын 5-8 хоног байна.

Эх сурвалж: Гадаадын иргэн, харьяатын газар

 

Сингапурын тогтвортой байдал, байгаль орчны яамтай уур амьсгалын асуудлаар хамтран ажиллах санамж бичиг байгуулна

Сингапурын тогтвортой байдал, байгаль орчны Сайд хатагтай Грейс Футэй уулзалт хийлээ.

2015 оны Парисын хэлэлцээр буюу дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн тухай эрх зүйн хувьд заавал дагаж мөрдөх анхны хэлэлцээрийн зорилгыг биелүүлэхээр улс орон бүр ажиллаж байна. Монгол улс ч гэсэн өөрсдийн зорилгоо тодорхойлж, ҮТХНЗ баримт бичгийг гаргасан. Энэ хүрээнд 2030 он гэхэд манай улс хүлэмжийн хийн ялгарлыг 22.7%-иар бууруулах үүрэг амлалт авсан, түүнд хүрэхийн төлөө шаргуу ажиллаж байна. Ингэхдээ бид тайлагнах үйл явцад хариуцлагатай, ил тод байх зарчмыг баримталж байна.

Манай улс хэдийгээр хүн амын нягтрал багатай, өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүлэмжийн хийн шингээгчийн асар том нөөцтэй, дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын маш бага хувийг эзэлж байгаа ч эдийн засгийг тэлэх, дэд бүтэц, эрчим хүчний эх үүсвэрүүдийг ногоон болгох, мэдлэгт суурилсан, ногоон техник, технологийг нутагшуулах талаар улс орнуудтай тэр дундаа Сингапур улстай хамтран ажиллах сонирхолтой байгааг илэрхийллээ.

Манай Засгийн газрын хувьд уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд хүлэмжийн хийн зах зээлд оролцох, хүлэмжийн хийн худалдааг эрчимжүүлэх зорилготой. Энэ ажлыг хийхэд бидэнд судалгаа шинжилгээний шинэ арга аргачлал, тооцоолол, хүний нөөцийг чадавхижуулах, санхүүгийн дэмжлэг тусламж шаардлагатай байна. Ж.нь: Сингапур Улсын Үндэсний Их сургуулийн Ази-Номхон далайн орнуудад хэрэгжүүлж байгаа хүлэмжийн хийн эх үүсвэрийн тооллого, сансараас тандан судлах судалгааны томоохон төсөлд Монгол Улсыг хамруулах. Энэ нь их сургууль, судалгаа шинжилгээний байгууллагуудын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх чадавхийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх нэг алхам болно.

Мөн яам хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар харилцан санал солилцож, хүлэмжийн хийн зах зээл, түүнийг худалдаалах талаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, бодлого эрх зүйн орчинг сайжруулахад хамтран ажиллах, цаашлаад сайн туршлагаас суралцах, байгаль хамгаалах, УАӨ-ийн асуудлаар ойлголцолд хүрэх санамж бичиг байгуулах талаар санал нэгдлээ.

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны хурал боллоо

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны өнөөдрийн хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөлд аялал жуулчлалын үндсэн болон дагалдах үйлчилгээ, тур операторын үйлчилгээг хэн эрхлэх, хил орчмын аялал жуулчлал, жуулчдын аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар тусгаж өгснөөс гадна аялал жуулчлалыг хөгжүүлэх сан, ан агнуур, аялал жуулчлалын тээврийн гарцыг нэмэх, аялал жуулчлалын бүс нутгийг зарлах, мэргэжлийн холбоо ямар үйл ажиллагаа явуулах талаар зааж өгчээ. Аялал жуулчлалын сан байгуулж, сангийн хуримтлалыг тус салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээ, дэд бүтцийг хөгжүүлэх зэрэгт зарцуулах, ан агнуурын тусгай зөвшөөрөл олголтыг ил тод болгох, гадаадын жуулчдад татварын буцаан олголт олгодог байх, эрсдэл өндөртэй аялалд заавал даатгалд хамрагддаг байх зэрэг зохицуулалтыг багтаажээ. Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хоорооны хуралдаанаас тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг илүү боловсронгуй болгох, зарим зүйл, заалтын тооцоо судалгааг нарийвчлан хийж ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо.

Дэлхийн хүн амын тоо 8 тэрбум боллоо

НҮБ-аас хийсэн тооцоогоор манай дэлхийн хүн ам:

  • 1927 онд 2 тэрбум
  • 1960 онд 3 тэрбум
  • 1974 онд 4 тэрбум
  • 1987 онд 5 тэрбум
  • 1999 онд 6 тэрбум
  • 2011 онд 7 тэрбумд хүрч байсан бол өнөөдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 15-нд 8 тэрбумд хүрлээ.

Манай дэлхийн хүн ам түүхэндээ хамгийн богино хугацаанд буюу 11 жилийн дотор 1 тэрбумаар нэмэгджээ.

НҮБ-аас мэдэгдсэнээр дэлхийн нийт хүн амын тоо өнөөдөр буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 15-ы өдөр 8 тэрбумд хүрэх юм.

НҮБ-аас мэдэгдсэнээр дэлхийн нийт хүн амын тоо өнөөдөр буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 15-ы өдөр 8 тэрбумд хүрэх юм. Тоог энд дарж үзнэ үү.

Улаанбаатар хот болон тойруулан хийх "Арван зургаан хөв цөөрөм" төсөлд буцалтгүй тусламжаар 1,000,000 хүртэлх ам.долларыг зарцуулна

Цаашлаад тус төсөлд 3,000,000 орчим ам.долларыг буцалтгүй тусламжаар зарцуулахад дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Азийн хөгжлийн банк нь Усны засаглалыг шинэлэг арга замаар сайжруулах нь төслийг Монгол Улсад амжилттай хэрэгжүүлсэнд талархаад, усны салбар болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр 1 сая орчим ам.долларын техникийн төслийг хэрэгжүүлэх боломжтой гэдгийг дуулсандаа таатай байна. Энэ техникийн төслийн хүрээнд нийслэлийн ногоон бүсэд хөв цөөрөм байгуулах тал дээр хамтран ажиллах саналыг хүлээн авлаа. Одоогийн байдлаар эхлэлийн судалгаа хийгдсэн Улаанбаатар хотын 16 байршилд хөв цөөрөм байгуулах бүрэн боломжтой гэж үзэж байна. Энэхүү ажил нь хөв цөөрөм байгуулж, хүн амын унд ахуйгаас бусад хэрэгцээнд ашиглах гадаргын усны нөөц, хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсын бодлогын баримт, бичгүүдэд тусгагдсан байдаг.

Хоёр тал дараах асуудалд санал солилцов.

  • АХБ бүсийн хэмжээнд эмэгтэй бизнес эрхлэгчдийн ногоон бизнесийг дэмжих зорилгоор МУ-ыг хамруулан бүсийн төслийг эхлүүлж байгаа гэсэн мэдээллийг авсандаа баяртай байна. Энэ төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд нэг орон нутаг, нэг хотыг сонгон авч, эмэгтэй бизнес эрхлэгчийг дэмжих зорилгоор ногоон бизнес, старт апп компаниудыг дэмжих;
  • Монгол Улсын Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудын нэг болох "Хөх морь” төслийг хэрэгжүүлэх талаар хамтран ажиллах:

  • 2023 онд төсвийн дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтийн бодлогын дэмжлэг үзүүлэх ажил хийгдэж байна. Энэхүү дэмжлэгийн хүрээнд уур амьсгалийн бодлого зорилтод нийцсэн уур амьсгалын өөрчлөлт, ус, хөрсний бохирдол, аялал жуулчлал зэрэг үйл ажиллагааг засгийн газар дэмжих боломжтой зэрэг асуудлаар санал солилцлоо.

Шарм эль Шейх, Египет Улс.

Бүх нийтээр амрах хоёр өдөр 11 дүгээр сард тохионо

11 дүгээр сарын 24 болон 26, ПҮРЭВ болон БЯМБА гараг

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад "өдөр зөөх" боломжийг хязгаарласан буюу тухайн таарсан өдөртөө л амардаг болсон.

  • 97.1.7.Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1;
  • 97.1.8.Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: арван нэгдүгээр сарын 26;

Мөн тус хуульд ердийн ажлын хуваарьт ажлаас гадна нийтээр амрах өдрөөр ажлуулсан бол

  • 109.4.Нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг хоёр дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно.
  • 109.5.Ажилтныг илүү цагаар, долоо хоногийн амралтын болон нийтээр амрах баярын өдөр шөнийн цагт ажиллуулсан бол энэ хуулийн 109.1, 109.2, 109.4-т заасан нэмэгдэл хөлс дээр шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нэмж олгоно.

Аялал жуулчлалын үндэсний зөвлөл Өмнөговь аймагт ээлжит уулзалтаа зохион байгууллаа

21 аймаг, орон нутгийн аялал жуулчлалын холбоод нэгдэж "Аялал жуулчлалын үндэсний зөвлөл"-ийг 2021 онд байгуулж 2022 оны 5 дугаар сард анхны хурлаа хийж зөвлөлийн энэ жилийн тэргүүлэгчийг Өмнөговь аймгийн Гайхамшигт Говь АЖ-ын холбоог сонгосон.

Үүний хүрээнд АЖҮЗөвлөлийн намрын хурлыг Өмнөговь аймагт хийж, Өмнөговь аймгийн АЖ-ын бүтээгдэхүүн үйлчилгээ, бүтээн байгуулалт, хөгжлийн явцтай танилцаж, туршлага судлах уулзалтыг давхар зохион байгуулж байна.

Уулзалтыг МАЖХолбоо, Гайхамшигт говь АЖ-ын холбоо хамтран зохион байгуулж 21 аймаг, орон нутгийн АЖ-ын холбоодын төлөөлөл, зөвлөлийн гишүүд оролцож байна.

Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье!

Image

Манай хаяг:

  • Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,
    Туушин оффис, 3 давхар 313 тоо
  • info@travelmongolia.org
  • +976-99072779

Нийгмийн сүлжээ