СБД, Туушин оффис, 3 давхар 313 тоо info@travelmongolia.org
Image
Ажлын цаг
09:00 - 18:00
Холбоо барих
Image

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Хятад Монголын аялал жуулчлалын форум өнөөдөр “Taij Resort” зочид буудалд болж байна

Форумд БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны соёлын зөвлөх, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн дарга Чэнь шуан, МАЖХ-ны Ерөнхийлөгч Д.Гантөмөр, Гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр, НАЖГ-ын дарга Д.Батсүх, НАЖГ-ын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг мөн аялал жуулчлалын компаниудын төлөөллүүд оролцож байна. 

Форумаар

  • Цар тахлын өмнө Хятад Монгол хоёр улсын аялал жуулчлалын хамтын ажиллагааны туршлага болон үр дүн
  • Цар тахлын үед Хятад Монголын аялал жуулчлалын салбарт тулгамдсан асуудлууд
  • Цар тахлын дараах Хятад Монголын аялал жуулчлалын хамтын ажиллагаа, хөгжил, хэтийн зорилгын талаар нээлттэй хэлэлцэж санал солилцлоо. Мөн  Тэнгэр трэйвэл, Хаппи сити групп, Их хаадын өргөө, Их аян өргөө, Морнинг клор зэрэг аялал жуулчлалын компаниуд оролцож танилцуулга хийлээ.

ЖАЙКА -ийн суурин төлөөлөл, албаны хүмүүстэй уулзаж санал солилцлоо

Монгол Улсын тогтвортой аялал жуулчлалыг дэмжих, тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Японы олон улсын хамтын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-с ирэх 11 дүгээр сараас эхлэн зөвлөх үйлчилгээний төлөөлөгч Монгол Улсад ажиллахаар болж байна.

Энэхүү ажлын хүрээнд хамтран ажиллах аялал жуулчлалын салбарын төрийн бус байгууллага болон салбарын мэргэжлийн байгууллагуудтай мэдээлэл солилцож, үйл ажиллагаатай танилцах зорилгоор ЖАЙКА -ийн суурин төлөөлөл, албаны бусад хүмүүс өчигдөр ( 2022.07.28) МАЖХ-ны төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо.

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас Монгол Улсын аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн нэгдсэн судалгаа гаргасныг МАЖХ гишүүн байгууллагууддаа хүргэж ажиллаа. Тус судалгаа нь 1999 онд гарсан "Монгол Улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулах судалгаа"-наас хойшхи аялал жуулчлалын талаарх анхны бүрэн хэмжээний судалгаа юм.

 

2022 оны эхний 7 сарын байдлаар Монгол Улсад ирсэн гадаад жуулчдын тоон мэдээлэл

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр олон улсад нээлттэй улс болсноо албан ёсоор зарлаж, хилээ нээсэн билээ. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эдийн засгийн нөхцөл байдлыг богино хугацаанд сэргээх, эдийн засгийн голлох салбарын нэг аялал жуулчлалын салбарыг эрчимтэй сэргээх бодлого, арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж эхлээд байна. Үүнд:

  • Монгол Улсад ирэх гадаадын иргэд, жуулчдаас шаардах эрүүл мэндийн шаардлагыг хөнгөвчилж вакцин хийлгэсэн байх шаардлагыг цуцлах, Монгол Улсад вакцин хийлгэх боломжтой талаар мэдээлэх;
  • Монгол Улсын аль ч хэсэгт аялж байснаас үл хамааран эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг бүх шатны эрүүл мэндийн байгууллагаар дамжуулах шуурхай авах нөхцөлийг бүрдүүлэх; 
  • Европын зах зээлээс ирэх жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор Франкфуртын нислэгийн давтамжийг 7 хоногт 4 нислэгтэй байсныг 5 удаа болгон нэмэгдүүлэх;
  • Олон улсын болон дотоодын нислэгийн тоо, давтамжийг нэмэгдүүлэх, тогтвортой байлгах зорилгоор агаарын тээврийн компаниудад хөнгөлөлттэй зээл олгох, зарим татвараас чөлөөлөх;
  • Монгол Улсын аялал жуулчлалын голлох зах зээлийн орон болох БНСУ-ын аялагчдыг 90 хүртэлх хоногийн хугацаатай визгүй зорчих боломжийг 2024 он дуустал олгох;

Аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарлах зэрэг томоохон шийдвэрүүдийг гаргаад байна.

Дээрх шийдвэрүүдийн үр дүнд гадаадын хөрөнгө оруулагч, жуулчдад нээлттэй 49 орны нэг болж 7 дугаар сарын 18-ны байдлаар нийт 96536 жуулчин аялсан байгаагаас ОХУ-аас 45425, Өмнөд Солонгосоос 14282, Казакстан Улсаас 10368 жуулчид голлон аялсан үр дүн гараад байна.

Эх сурвалж: БОАЖЯ

Монгол Улсыг гадаадад сурталчлах цахим платформ ашиглалтад орлоо

Монгол Улсыг гадаадад сурталчлах цахим платформ www.mongoliatravel.guide ашиглалтанд орлоо. 

www.mongoliatravel.guide вэб хуудас нь аялал жуулчлалын зорилтот зах зээлийн 7 орны хэл дээр гарч байгаа бөгөөд дэвшилтэт, дижитал технологийн шийдэл бүхий хөдөлгөөнт байдлаар мэдээллийг үзэх боломжтой гэдгээрээ онцлог юм. 

QR сode уншуулж мэдээлэл авах боломжтой тул жуулчны үйлчилгээний байгууллагууд та бүхэн QR кодыг хэвлэн гаргаж, харагдахуйц газар байршуулж ашиглана уу!

"Адал явдалт аялал жуулчлалын эрсдэл, аюулгүй байдлын менежментийн ур чадварыг бий болгох" нь сэдэвт сургалт 4 өдөр болж амжилттай зохион байгуулагдав

GIZ олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих” PROGRES” төсөлтэй МАЖХ хамтран аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдэд зориулж цар тахлын хямралын дараах жилүүдэд үйлдвэрлэл үйлчилгээгээ хэвийн явуулах, зах зээл дэх байр сууриа нэмэгдүүлж, ажлын байраа хадгалан үлдэхэд дэмжлэг үзүүлж, мэдлэг олгох зорилгоор 2 удаагийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтад аялал жуулчлалын 30 гаруй байгууллагаас 25 тур оператор, 2 зочид буудал, 3 жуулчны баазын төлөөлөл оролцлоо. 

Тус сургалтаар байгууллагын санхүү болон үйл ажиллагааны эрсдлийг ялган таних, тодорхойлох, эрсдэлээ удирдах, түүнчлэн тохиолдож болох эрсдлийг урьдчилан тооцоолох, гарч болох эрсдлүүдийг багасгах, зайлуулах зэрэг арга барилд суралцсанаас гадна  үйлчилгээний менежмент ба аялал жуулчлал, аялал жуулчлалын салбарын ирээдүйн чиг хандлага зэрэг олон сэдвээр мэдлэг олголоо. 

Мөн тус сургалтыг үйлчилгээний ажилчид жолооч, хөтөч нарт зориулж 2022 оны намар зохион байгуулахаар төлөвлөж, хүсэлтээ тус төслийн багт уламжиллаа. 

Сургалтад хамрагдсан оролцогчдын сэтгэл ханамж 100%-иар дүгнэгдлээ. 

"Адал явдалт аялал жуулчлалын эрсдэл, аюулгүй байдлын менежментийн ур чадварыг бий болгох" нь сэдэвт сургалт болж байна

ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яам болон Explore Worldwide аялал жуулчлалын компанийн дэмжлэгтэйгээр төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд “Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих” PROGRES” төслийг хэрэгжүүлж GIZ олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй МАЖХ хамтран аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдэд зориулж цар тахлын хямралын дараах жилүүдэд үйлдвэрлэл үйлчилгээгээ хэвийн явуулах, зах зээл дэх байр сууриа нэмэгдүүлж, ажлын байраа хадгалан үлдэхэд дэмжлэг үзүүлж мэдлэг олгох зорилгоор 2 удаагийн сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулж байна.

Дараагийн сургалт 15/16-ны өдрүүдэд явагдана. 

“Baikal Travel Mart” 2022 Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн B2B уулзалтаар үргэлжилж байна

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Улан-Үд хотноо болж буй "Baikal Travel Mart" -2022 Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн B2B уулзалтаар үргэлжилж байна.  

2022 оны 06 сарын 02-04-ний өдрүүдэд зохион байгуулагдах тус үзэсгэлэнд Монголын талаас тур оператор, зочид буудал, жуулчны бааз, гар урлал, үндэсний үйлдвэрлэгч гэх мэт аялал жуулчлалын 22 компанийн 40 гаруй төлөөлөл болон МАЖХ, Дархан, Хөвсгөл, Төв аймгийн Аялал жуулчлалын холбооны төлөөллүүд оролцож буй юм. 

Буриад болон Монголын аялал жуулчлалын компаниуд туршлага, мэдээлэл, хамтран ажиллах санал солилцох business to business уулзалт хийж байна.

“Baikal Travel Mart” 2022 Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн эхэллээ

"Baikal Travel Mart" -2022 Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн ОХУ-ын Буриад улсын Улан-Үд хотод болж байна. 

2022 оны 06 сарын 02-04-ний өдрүүдэд зохион байгуулагдах тус үзэсгэлэнд Монголын талаас МАЖХ-ны Гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр, тур оператор, зочид буудал, жуулчны бааз, гар урлал, үндэсний үйлдвэрлэгч гэх мэт аялал жуулчлалын 22 компанийн 40 гаруй төлөөлөл болон Дархан, Хөвсгөл, Төв аймгийн Аялал жуулчлалын холбооны төлөөллүүд оролцож байна.

Үзэсгэлэн "Байгаль нуур орчмын бүс нутгийн аялал жуулчлалын дэд бүтэц" сэдэвт форум, хэлэлцүүлгээр эхэллээ. Өнөөдрийн форумд оролцож буй Монголын компаниудаас байгууллага хувийн хэвшлийг төлөөлж танилцуулга хийнэ. 

Тус арга хэмжээг Монгол Оросын бизнесийн зөвлөл, Монголын Аялал Жуулчлалын Холбоо хамтран зохион байгуулж байна. Үйл ажиллагааны явцыг МАЖХ-ны пэйж хуудсаар дамжуулан мэдээлнэ.

Image

Манай хаяг:

  • Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,
    Туушин оффис, 3 давхар 313 тоо
  • info@travelmongolia.org
  • +976-99072779

Нийгмийн сүлжээ