СБД, Туушин оффис, 3 давхар 313 тоо info@travelmongolia.org
Image
Ажлын цаг
09:00 - 18:00
Холбоо барих
Image

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

"Адал явдалт аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх стратеги төлөвлөгөө судалгаа"-ны тайлан хэлэлцүүлэг болж байна

Дэлхийн банкны санхүүжилтээр ХХААХҮЯ-наас хэрэгжүүлж буй ЭДТ-ийн хүрээнд БОАЖЯ-ны захиалгаар гүйцэтгэсэн “Адал явдалт аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх стратеги төлөвлөгөө судалгаа”-ны тайлан хэлэлцүүлэг болж байна.

Адал явдалт аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх стратеги төлөвлөгөө судалгаа”-нд нийт 60 гаруй компани оролцлоо.

Аялал жуулчлалын "Үндэсний зөвлөл"-ийн хурал эхэллээ

Монголын Аялал Жуулчлалын Холбоо, 21 аймгийн аялал жуулчлалын холбоодын төлөөллөөс бүрдсэн "Аялал жуулчлалын Үндэсний Зөвлөл"-ийг дөрөвдүгээр сарын 4-ний өдөр байгуулж, хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.

Өнөөдөр “Үндэсний зөвлөл” анхны хурлаа Чин ван Ханддоржийн өргөөнд хийж байна.

Хуралд 21 аймгийн Аялал жуулчлалын холбооны төлөөллүүд оролцож байна.

Хурлаар Үндэсний зөвлөлийн бүтэц зохион байгуулалт, бодлого чиглэл, дүрмийг хэлэлцэн баталж, ажиллах зарчим, цаашдын ажиллах төлөвлөгөөгөө тодорхойлон батлах юм. Түүнчлэн Үндэсний зөвлөлийн тэргүүлэх аймгийг сонгоно.

Хурлыг МАЖХ-ны Ерөнхийлөгч Д.Гантөмөр нээж үг хэллээ. Тэрбээр "өнөөдрийн үйл ажиллагааны үндсэн зорилго бол эв нэгдэл" гэдгийг онцолсон. Түүнчлэн Монголын аялал жуулчлалын салбарын бодлого, Үндэсний зөвлөлийн хамтын ажиллагаа, чиг үүргийн талаар танилцууллаа.

Хурлын хоёрдугаар хэсэгт туршлага солилцох илтгэлүүд тавигдана. Тухайлбал,

  • Орон нутагт уламжлалт гар урлал хөгжүүлэх туршлага,
  • Орон нутаг: FAM tour & форум зохион байгуулах туршлага,
  • Орон нутаг: Чадавхжуулах сургалт зохион байгуулах туршлага

 

 

Байгалийн түүхийн музей хөтөч тайлбарлагчийн сургалт зохион байгуулна

“Tourism time” арга хэмжээнд Байгалийн түүхийн музейн Боловсрол маркетингийн хэлтсийн дарга О.Соронзонболд, Сан хөмрөгийн хэлтсийн дарга Ж.Мяндас нар оролцож үйлчилгээ болон энэ зуны цагийн хуваарь мөн шинээр баригдах байгалийн түүхийн музейн талаар танилцууллаа.

Байгалийн түүхийн музей одоогоор 360 градус виртуал аялал-ыг зохион байгуулж байгаа бөгөөд музейн нэг болон хоёрдугаар давхар зургадугаар сарын 1-нээс эхлэн үйлчилгээ нь бүрэн нээгдэнэ. Нэг бололц хоёрдугаар давхарт палеонтологийн олдворуудыг дэлгэжээ. Харин гуравдугаар давхар 9 дүгээр сард бүрэн ашиглалтад орох аж.

Жилд 70-80 мянган хүн Байгалийн түүхийн музейг үздэг байна. 

Байгалийн түүхийн музейн шинэ цогцолборын тухайд Их тэнгэрийн аманд 6.6 га талбайд, 42000м2 бүхий газарт баригдах юм. Цогцолборыг 2024 оны II улиралд ашиглалтад оруулна гэж төлөвлөжээ.

“Байгалийн түүхийн музей энэ жил аялал жуулчлалын компаниудтай гэрээгээ сэргээж, хамтран ажиллана. Мөн хөтөч тайлбарлагч нарт сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн” гэдгийг Сан хөмрөгийн хэлтсийн дарга Ж.Мяндас онцоллоо. Хамтран ажиллах болон сургалтад хамрагдах хүсэлтэй байгууллагууд хүсэлтээ Байгалийн түүхийн музейн мэйл хаягаар хүргүүлэх боломжтой.

Хонины найр эвент 7 дугаар сарын 30-нд зохион байгуулагдана

МАЖХ-ноос сар бүр зохион байгуулдаг “TOURISM TIME” арга хэмжээ 5 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн “Tourism time”-аар Төв аймагт болох аялал жуулчлалын эвент арга хэмжээний талаар Төв аймгийн Засаг даргын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөлийн тэргүүлэгч Д.Мөнхтөмөр танилцууллаа.

Төв аймагт зохион байгуулагддаг аялал жуулчлалын онцлох, томоохон арга хэмжээ нь ТӨВ ТҮМНИЙ ЦЭНГЭЛ НААДАМ ХОНИНЫ НАЙР байдаг. 

"Төв түмний цэнгэл наадам жил бүрийн 7-р сарын сүүлээр болдог. Одоогоор наадмын комисс байгуулагдаагүй байгаа учраас энэ жилийн тов хараахан гараагүй байна, удахгүй гарна” гэдгийг Төв аймгийн Засаг даргын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөлийн тэргүүлэгч Д.Мөнхтөмөр дуулгалаа.

Харин Хонины найр эвент 7-р сарын 30-ны өдөр товлогдсон бол Төв аймгийн баяр наадам 7-р сарын 9, 10-ны өдөр зохион байгуулагдах урьдчилсан тов гарчээ.

Энэ удаагийн арга хэмжээ "Миллениум" плазагийн "Ballroom" танхимд боллоо. Арга хэмжээнд аялал жуулчлалын 40 гаруй төлөөлөл оролцов. 

Аялал жуулчлалын байгууллагууд нэгдэж “Жуулчин төгөл - тэрэлж”-д мод тарилаа

НАЖГ, МАЖХ, “Цолмон Трэвел” компанийн санаачлан эхлүүлээд буй “САЯ ЖУУЛЧИН – САЯ МОД” аяны хүрээнд аялал жуулчлалын компаниуд нэгдэж өнөөдөр  "Шинэ налайх цэцэрлэгт хүрээлэн"-д мод тарилаа.

“САЯ ЖУУЛЧИН - САЯ МОД” аяны хүрээнд жуулчдын гол маршрутын дагуу ТЭРЭЛЖ, ГОВЬ, БҮРД гэсэн гурван ЖУУЛЧИН ТӨГӨЛ –ийг байгуулах юм.

Эхний төгөл болох "ЖУУЛЧИН ТӨГӨЛ - Тэрэлж"-ийг “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”-гийн 4 га талбайд байгуулж байгаа бөгөөд өнөөдөр НАЖГ, МАЖХ болон аянд нэгдсэн аялал жуулчлалын 24 байгууллагын хамт олон хамтран гацуур, шинэс, агч, нарс, хус, гүйлс, монос, нохойн хошуу, тэхийн шээг, паркийн сарнай зэрэг нийт 14 төрлийн 380 гаруй мод, бут тарьж суулгалаа.

Аяны гол зорилго нь Монгол Улсад ирэх жуулчин бүр 1 мод тарих бөгөөд улмаар Монгол улс 1 сая жуулчин хүлээж авах үед бид 1 сая мод тарьж ургуулсан байх явдал юм.  

Манай орны нийт газар нутгийн дөнгөж 7,9% нь ой мод эзэлдэг. ?Үүнийг 9%-д хүргэх, хүлэмжийн хийн ялгарал, цөлжилтийг бууруулах, ирээдүй хойч үедээ ногоон төгөл үлдээхэд мөн зорьж буй юм.

"Эрасмус Плас" төслийн хүрээнд

"Эрасмус Плас" төслийн хүрээнд хэрэгжиж байгаа "MONGWBL" төслийн "Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах" ажлын хэсгийн уулзалт боллоо.

Уулзалтад Отгонтэнгэр их сургууль, Боловсрол шинжлэх ухааны яам, Хөдөө аж ахуйн их сургууль, Соёл урлагийн их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Дорнод их сургууль, Монголын аялал жуулчлалын холбооны төлөөллүүд оролцож, Аялал жуулчлал, Банк даатгалын хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрийн загварыг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Image

Манай хаяг:

  • Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,
    Туушин оффис, 3 давхар 313 тоо
  • info@travelmongolia.org
  • +976-99072779

Нийгмийн сүлжээ