


Монголд зочлох жилийн хүрээнд дараах арга хэмжээ зохион байгуулагдана
- ”Мөнгөлөг шагшуурга” мөсний баяр
- ”Хөх сувд” мөсний баяр
- ”Бүргэдийн баяр”
- “Түмэн тэмээний баяр” тус тус болно.
Visit Mongolia Year 2023 is on!
Here are the first events of the year:
"The Silver Reeds" snow and ice festival,
@Khar-Us lake, Khovd Aimag
Jan 21-22
"Blue Pearl" ice festival
@Khuvsgul Lake, Khuvsgul Aimag
Mar 01-06
"Eagle" festival
@Ulaanbaatar
Mar 04-05
"Ten Thousand Camel" festival
@Umnugobi Aimag
Mar 06-07
With exciting events all year round it's the perfect time to visit Mongolia!
Монгол Улсын Засгийн газар 2023, 2024, 2025 оныг Монгол Улсад зочлох жил болгон зарласантай холбогдуулан өвлийн аялал жуулчлалыг дэмжих, хөгжүүлэх зорилго дор "ХАР-УС НУУРЫН МӨСНИЙ БАЯР"-ыг энэ сарын 21-ны өдөр Ховд аймагт зохион байгуулах гэж байна.
Арга хэмжээний хүрээнд угсаатнуудын баярын жагсаал, монгол туургатны “Мөсөн сур”-ын харваа, монгол шагайн наадгай, мөсний барилдаан, “Ice drift” уралдаан, бүргэдийн үзүүлбэр, “Тэмээчин”, “Адуучин” тэмцээн, “Алтайгаа магтъя” язгуур урлагийн тоглолт, “Олон угсаатны өвлийн гоёл” наадам, морин чарга, чарга тэшүүрийн үйлчилгээ, морь, тэмээ унуулах үйлчилгээ, хоол ундны худалдааны үйлчилгээ зэрэг тэмцээн уралдааныг зохион байгуулах юм.
Мөн Монгол Улсад зохион байгуулах эвент арга хэмжээний хуанли батлагдсаны дагуу шинэ оны хамгийн эхний гадна, дотнын жуулчдад зориулсан арга хэмжээ гэдгээрээ онцлог юм.
Ерөнхий зохион байгуулагчаар Ховд аймгийн засаг даргын тамгын газар ажиллаж байна.
Welcome to Mongolia
Аялал жуулчлал, агаарын тээврийн хамтран ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор өнөөдөр буюу нэгдүгээр сарын 11-нд МИАТ ТӨХК “Аялал жуулчлалыг дэмжих тусгай тариф”-ыг танилцуулж, Монголын аялал жуулчлалын холбоотой санамж бичиг байгууллаа.
Бид энэ талаар МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамиртай ярилцлаа.
-МИАТ компани аялал жуулчлалын компаниудтай яаж хамтарч, салбарын хөгжилд хэрхэн түлхэц өгч ажиллаж байна вэ?
-Өнөөдөр МИАТ компани, Монголын аялал жуулчлалын холбоо харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Хоёр байгууллага өнгөрсөн жилүүдэд тогтмол байнгын ойлголцолтойгоор хамтран ажилласаар ирсэн.
МИАТ компани аялал жуулчлалыг дэмжих үүднээс өнгөрсөн 2022 онд Аялал жуулчлалын тусгай тарифыг баталсан. Энэ тарифын хэрэгжилт төдийлөн сайн байсангүй. Өнөөдөр бид хаана, юунд алдав, яаж сайжруулах нь зүйтэйг хэлэлцлээ.
Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг хөгжүүлэх томоохон салбар нь аялал жуулчлал хэмээн тодотгон зарласан. Улмаар 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон, нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд аялал жуулчлалын болон агаарын тээврийн компаниуд хоорондоо ямар хамтын ажиллагааг өрнүүлэх, харилцан ашигтай байхад хэрхэн анхаарах талаар зөвлөлдөж байна. Үүнд аялал жуулчлал болон тээврийн салбарын аль алиных нь үүрэг, оролцоо маш чухал.
АНУ РУУ НИСЛЭГ НЭЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
-Өнөөдөр гол сэдэв болгон хэлэлцэж буй тусгай тарифын талаар мэдээлэл өгөөч?
-Зуны ид ачааллын буюу 6, 7, 8 сард биш, бусад үеүдэд аялал жуулчлалыг хөгжүүлэх орон зай дутагдаад буй. Зуны цагт буюу Монголын цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан 6-9 сард жуулчдын хөдөлгөөн тасардаггүй. Агаарын тээврийн компаниуд суудлаа гаргаж дийлэхгүй ачаалал үүсдэг. Үүнтэй холбоотойгоор бид аялал жуулчлалынхад зориулсан тусгай тариф гаргаж байна.
Тухайлбал, Монгол Улсад ирэх жуулчдад зориулсан өвлийн цагийн хуваарь гаргаж байгаа. Засгийн газрын бодлогын хүрээнд 2023 оны турш зохион байгуулах эвентүүдэд оролцох жуулчдыг хөнгөлөлттэй үнээр авчрах юм. Жуулчид зочид буудлуудад буух, хоол идэхээс эхлээд олон чиглэлд эдийн засгийн үр нөлөө үзүүлдэг.
2023 онд МИАТ компани 23 мянган цагийн нислэг хийж, 750 мянга орчим суудлыг зах зээлд гаргана хэмээн тооцож байна. Цар тахлын өмнөх оргил үед бид жилд 19 мянга орчим цаг нисэж байсан. Харин энэ жил даруй 4 мянган цагаар их буюу МИАТ компанийн түүхэнд байгаагүй том зорилт тавилаа.
Сөүл хотын чиглэлд долоо хоногийн 20 цагийн нислэг хийнэ. Долоо хоногт Франкфурт руу зургаа, Истанбул руу дөрөв, Бээжин рүү 11 нислэг хийхээр төлөвлөж байна.
Агаарын тээврийн либералчлал эрчимтэй байгаа энэ үед МИАТ компани бусад агаарын тээврийнхнийг дэмжих бодлогыг орхигдуулаагүй. Үүнээс гадна, ойрын ирээдүйд бид АНУ руу нислэг нээхээр төлөвлөж байна. 2024 оны нэг, хоёрдугаар улиралд тус нислэгийг нээх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Үүнтэй холбоотойгоор 2023 оны зуны ид ачааллын үеэс өмнө МИАТ компани өргөн биетэй онгоц авчирна. Энэ онгоцоор холын нислэгүүдийг хийнэ. Тэгэхээр онгоцны дутагдал үүснэ гэх ойлголт байхгүй болно.
Сөүл хотын чиглэлд долоо хоногийн 20 цагийн нислэг хийнэ. Долоо хоногт Франкфурт руу зургаа, Истанбул руу дөрөв, Бээжин рүү 11 нислэг хийхээр төлөвлөж байна.
-Тийзний үнэ бусад улсуудтай харьцуулахад өндөр байдаг гэх шүүмжлэл дагуулдаг.
-Жуулчдад зориулсан өвлийн цагийн хуваарийн тусгай тариф дундаж тарифаас 50 орчим хувь хямдралтай байх юм. Бид тийзний үнийг бүрэлдүүлдэг шатахуун, онгоцны түрээсийн асуудал дээр маш сайн ажилласан. 2022 оноос бид шатахууныг харьцангуй хямд үнээр авдаг болж эхэлсэн. Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын дэмжлэгээр хуульд өөрчлөлт орсон.
Үүнтэй холбоотойгоор агаарын тээврийн компаниудын тийзний үнэ гаднынхтай харьцуулахад өндөр байгаа хэдий ч өмнөхөөсөө харьцангуй хямд үнээр шатахуун авч эхэлсэн. Жишээлбэл, Улаанбаатар-Истанбул чиглэлд тарифыг 1.8 сая төгрөг болгосон.
2022 оны дөрөвдүгээр сард МИАТ компани Улаанбаатар-Истанбул шинэ чиглэлийг нээхээс өмнө үнэ хамгийн хямд нь 3.8 сая байсан. Өнөөдөр энэ үнэ 1.8 сая болж, хоёр тээш ачаа авч явж болох хөнгөлөлтүүдийг ч зарласан. Энэ нь тийзний үнэ эрчимтэй буурч байгаагийн нэг жишээ. Бусад чиглэлүүдэд ч тийзний үнэ дагаж буурах төлөвтэй байна.
Энэ тарифыг ашиглах жуулчид тодорхой эвентэд оролцох зайлшгүй шаардлагатай, хамгийн багадаа дөрвүүлээ Монгол Улсад зорчих гэх мэт шаардлага бий.
-Санамж бичиг байгуулснаар тусгай тариф үйлчилж эхлэх үү. Хэзээнээс хэрэгжих вэ?
-Санамж бичгийн гол заалтад, тусгайлан ажиллахдаа гэрээ байгуулсны үндсэн дээр ажиллахыг тусгасан. Цаашдаа Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд МИАТ компани дэмжиж ажиллана гэх агуулгатай санамж бичиг юм. Ямар нэг гэрээ хийгдээгүй.
Санамж бичгийн хүрээнд Аялал жуулчлалын холбоотой тохироод, уулзаад, тал талын саналаа хэлэлцсэн. МИАТ компани өөрсдөд ашигтай талаа мөн харах ёстой. Аялал жуулчлалыг дэмжинэ хэмээгээд өөрсдөө алдагдалтай ажиллаж болохгүй. Бид харилцан ашигтай байдлаар ажиллана.
-Тусгай тариф заавал аялал жуулчлалын компаниар дамжин ирж буй жуулчдад хамаарах уу?
-Заавал компаниар дамжсан биш, бүх жуулчдад үйлчилнэ гэж ойлгож болно. Аль нэг компанид давуу эрх олгож болохгүй. Тэгэхээр бүгдэд нь эрх тэгш байдлаар тусгай тарифын үйлчилгээг зохицуулах шаардлагатай. Тиймээс тусгай тарифыг хэрэгжүүлэх журмыг танилцуулж буй. Энэ тарифыг ашиглах жуулчид тодорхой эвентэд оролцох зайлшгүй шаардлагатай, хамгийн багадаа дөрвүүлээ Монгол Улсад зорчих гэх мэт шаардлага бий.
Гадаадад сурч, ажиллаж, амьдардаг монголчууд эх орондоо найзыгаа авчрахад ямар хөнгөлөлт үзүүлэх вэ. Бид яагаад энэ хөнгөлөлтийг яриад байна вэ гэхээр, агаарын тээврийн бизнесийн онцлог нь хоёр зүйлээс шалтгаалдаг. Суудал дүүргэлт маш чухал. Хэрвээ суудал хоосон нисээд байвал ашиггүй, алдагдалтай байна. Суудал дүүргэлт сайн байвал бид үүнийг дагаад үнийг бууруулаад эхэлнэ. Үнийг бууруулж, суудлаа дүүрэн байлгах бодлого бий.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.



БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ БНСВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Зоан Хань Дамыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр улсын хооронд агаарын тээврийн шууд нислэгийн тоог нэмэгдүүлэх талаар хөндлөө. Мөн хоёр улс аялал жуулчлалын сурталчилгааг харилцан идэвхжүүлж, соёлын өдрүүдийг хамтран зохион байгуулах талаар тохиролцов.
Энэ үеэр НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран 2023 оны 3 дугаар сарын 2-3-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах Ази, Номхон далайн Агаарын бохирдлын эсрэг Өндөр хэмжээний уулзалтын урилгыг Элчин сайдад гардуулан өгөв.
Уг өндөр хэмжээний уулзалтад НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гишүүн 53 орны төлөөлөгчид оролцох бөгөөд бүс нутгийн хэмжээнд агаарын бохирдлыг бууруулах хүчин чармайлтыг нэгтгэж, энэ чиглэлээрх хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой аж.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мөн БНСВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Зоан Хань Дамыг 3 дугаар сард Хөвсгөл аймагт зохион байгуулах “Хөх сувд” мөсний баярт урилаа
Шайбтай хоккейн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо “Степпе Арена” Мөсөн өргөөнд 2023 оны гуравдугаар сард болно.
Мөн тус ДАШТ-ий өмнө Ази тивийн залуучуудын хоккейн аварга шалгаруулах тэмцээнийг “Степпе Арена”-д зохион байгуулах юм.
Финланд улсад 2022 оны 6 дугаар сард болсон Олон улсын мөсний хоккейн холбооны Их хурлаар шайбтай хоккейн IV дивизионы ДАШТ-ийг Монгол Улсын нийслэлд зохион байгуулах шийдвэр гаргаж, зарласан билээ.
Ийнхүү Монгол Улс түүхэндээ анх удаа хоккейн ДАШТ-ийг Олон улсын олимпын хорооны стандартыг хангасан, дөрвөн улирлын “Степпе Арена” ордонд 2023 оны 3 дугаар сарын 23-26-нд зохион байгуулах юм. Шайбтай хоккейн IV дивизионы ДАШТ-д Монгол, Филиппин, Кувейт, Индонези улсын шигшээ багууд өрсөлдөнө.
Монгол Улс нь Олон улсын мөсний хоккейн холбоонд 1999 онд анх элссэн бол IV дивизионы ДАШТ-ийг 2023 онд зохион байгуулснаар тус дивизионы гишүүнчлэлийг авах юм байна.
Харин Азийн залуучуудын хоккейн аварга шалгаруулах тэмцээн буюу Ази, Номхон далайн улс орнуудын 18 нас хүртэлх өсвөр насны залуучуудын шайбтай хоккейн аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 3 дугаар сарын 11-18-ны өдрүүдэд “Степпе Арена”-д явагдаж шилдгүүдээ тодруулах юм.
Олон улсын мөсөн хоккейн холбооны Ази Номхон далайн Стратеги төлөвлөлтийн бүлэг 2022 оны 10 дугаар сард Абу Даби хотноо гишүүн улс орнуудын холбоодын төлөөлөлтэй стратеги, улирлын бэлтгэл, үнэлгээ, зохицуулалтын талаар танилцуулсан хуралдааны үеэр Азийн залуучуудын хоккейн АШТ-ийг Монголд зохион байгуулах шийдвэр гаргасан байна.
Манай улсад болох тэмцээнд Монгол, Индонез, Энэтхэг, Иран, Макао, Сингапур, Тайланд, Арабын Нэгдсэн Эмират, Узбекистан улсын шигшээ гэсэн есөн багийн 198 тамирчин өрсөлдөх юм.